2008-03-20

Яагаад сомментоо авсанаа тайлбарлая. Надад хамаагүй амар байна...

Уг нь блогийнхоо хүчээр, сэтгэл санаагаараа хүмүүстэй харьцаад овоо байсан юм. Айж халгасандаа биш, болохгүй л болоод авлаа...
Заримдаа охин минь миний блогийг уншдаг гэдгийг мэднэ. Охин минь аавыгаа ойлгодог, аавын охин байхгүй юу... Янзан бүрийн сомментүүдийг уншаад сэтгэлийг нь зовоочих вий, гундчих вий, гуниглачих вий гэж зовлоо. Найз хүүхэн, энээ тэрээ бүсгүйчүүдтэй харьцаад ирсэн харьцааг минь миний охин сайн мэднэ ээ... Би ч тэр тал дээр "аав нь насан туршдаа ганцаараа байхгүй байхаа" гэж хэлдэг, учирладаг. Миний охин одоо иймэрхүү зүйлийг ойлгохтойгоо болсон. Би хэн нэгнийг чадах ядахаараа танилцуулаад сэтгэлийг нь мэдэх хүсдэг. Нэгэн бодлын миний амьдрал - одоо минийх биш шүү дээ. Энэ нь миний охины, бидний амьдрал. Охин минь ч сэтгэлээ илэн далангүй шууд хэлдэг, хэлээгүй тохиолдолд ч гэсэн сэтгэлийг нь мэдэрдэг. Охин минь надад хань болдог...
Блогтоо хэн нэгэн хүүхнийг, тэр тусмаа хуучин эхнэрээ муулаад, доромжлоод байснаа санахгүй байна. Санасан, дурссан, дурласан, салсан тухайгаа л өөрийнхөө бодлыг илэн далангүй бичиж байсан. Зарим нэгэн талаар бусад эрчүүдэд, хүмүүст хэрэгтэй байж магадгүй гэж бодсон. Ер нь бол хэрэггүй эд л дээ. Гол нь би өөрийнхөө амьдралаа хадгалж үлдэхийг хүссэн хэрэг. Блогийг минь уншаад сэтгэгдлээ бич (асуултаас бусад тохиолдолд) гэж гуйж байгаагүй, блогтоо миний блогийг линк хийгээрэй ч гэж гуйж байсангүй. Хүмүүс таалагдсан нэг бичлэгээ уншаад тодорхой хэмжээгээр уншдаг болж, линкэдсэн гэж ойлгож явдаг...
Ер нь хүн болгон амьдралын түүхээ хадгалдаг биздээ. Охинд минь гурван үеийнх нь дэлгэрэнгүй намтар байхгүй ч аавынх нь "намтар" нэгэн бодлын "түүх" байг л дээ. Би хувьдаа "өвөөгийн түүх" бич гэвэл юу ч мэдэхгүй. Яагаад гэвэл би өвөө гэдгийг мэдэхгүй. Аав нь хэрхэн амьсгал, бодож сэтгэж байсныг энэхүү блог л хадгалж үлдэнэ. Тэр тусмаа намайг ухаан орсноосоо хойш хараагүй буй охинд минь миний амьдрал үлдэг л дээ. Бага охин минь хэзээ нэгэн цагт, магадгүй 10н жилийн дараа миний энэ блогийг уншина. Уншаасай гэж бодож бичдэг. Аавыгаа үзэн ядах, өршөөх, хайрлах, харамсах ямар ч сэтгэл төрсөн аав нь "бодлоо" бичихтэйгээ хүн байсан гэдгийг ухаарах цаг ирнэ гэж бодож байна. Би тэгж л бодож бичдэг. Өчигдөр бага охинтойгоо утсаар ярьсан "аав та өндөр үү" гэж асуулаа. Би ч "өндөр байх" гэтэл "таныг харах юмсан" гэдэг байгаа. Надад хэцүү байдаггүй гэж бодож байна уу. Надад үнэхээр хэцүү байдаг. Охиндоо "мөнгө төгрөг, энээ тэрээ" гээд төрснөөс нь хойш чадлынхаа хэрээр туслахыг хичээж явдаг боловч хажууд нь биеэрээ байж жинхэнэ аав байж чадаагүй дээ сэтгэл минь үргэлж өвдөж явдаг. Энэ сэтгэлийн зовлонгоо би блогтоо бичдэг. Өөр хэнд ч яриад явдаггүй. Та мэдэхгүй бол одоо мэдэж дээ...
Амьдралынхаа алдсан алдаа болгоныг би бодож явдаг. Алдаагүй хүн байхгүй. Намайг тийм сэтгэл зүрхээ алдчихсан, гуньж гундардаггүй дандаа л хүүхэн бичиж явдаг гэж бодоо юу. Хүүхэн бичих болгондоо би хайраа дурсдаг, сэтгэлээ нээдэг, бас ч үгүй тодорхой хэмжээгээр хайрлах сэтгэлтэй үлдсэн хүн. Ганцаараа эр "хүүхэн бодохгүй" бол ер нь хэн хүүхэн бодохын... Ямар ч байсан би хуучин эхнэртэйгээ хэзээ ч эргэж суухгүй. Найзууд минь хүртэл янзан бүрээр ятгаж байсан. Миний сэтгэл л бол миний сэтгэл. Тийм хар хүн биш, гэхдээ өөрийнхөөрөө л байна. Харин ямарваа нэгэн амьдралын тохиолдолд үргэлж л "хажууд" нь байхыг хичээдэг. Хэн нэгэн миний хуучин эхнэрийг "доромжлох" гээд үзэг л дээ. Хуучин нөхөр нь "муу эр" байгаа. Хэн нэгэн миний үрсийг дарамтлах гээд үзэг л дээ. Муу ч гэсэн аав нь байна. Тэгээд л ойлгочих. Ингэж бодохоор дандаа "хуучин" гээд байх юм гээд надтай ханилах хүүхэн олдохгүй л дээ... Тэглээ гээд өөрийнхөө хайрласан сэтгэлээ нуухгүй илэн далангүй бичээд ирсэн. Зарим хайрласан хүүхнүүд хүртэл уншдаг, залхдаг, өрөвддөг, бас хараадаг гэдгийг мэднэ. Хэн, хаанаас юу гэж бичсэнийг ч мэдэхэд амархан программист хзн шүү дээ.. Зарим тохиолдолд энэхүү блог нь хайртай, хайрласан хүүхэнтэйгээ ямарваа нэгэн байдлаар харьцах "гүүр" минь болдог...
Одоо ажлын талаар...
Миний хийж байсан ажил блог бичихгүй, сэтгэлээ нээж болохгүй болгочихоогүй биздээ. Би ямар ч хүн байсан байж болно. Шал угаадаг, хог зөөдөг, хүн амьтны ул долоодог нялдууч, хүний баас гээд гээд хэн нэгэн нэрлэх л байх л даа. Би тэгж боддоггүй. Цагтаа улсынхаа төлөө л ажиллаж амьдарч ирсэн. Хүн болгоны ажил 6-н цагт тардаг байхад минийх 23 цагт дуусвал эрт байлаа. Хэн нэгэн "алдаа" хийж болдог байтал миний ажил "алдаа" гэсэн ойлголтыг умартсан байлаа. Хэн нэгэн өдөр цайндаа гарах цагтай байтал минийх өдрийн цайгаар гэртээ очоогүй хэдэн жилийг ажиллаад өнгөрөөсөн байлаа. Би ажлаа хийж явахад хүн намайг "жаргасан" гэж ойлгож явдаг ажилтай эр байлаа. Хэн нэгэн хүүхдээ сургуульд нь "хүргэж" өгтөл байтал бусад хүний хүүхдийн хичээлийн шинэ жилийн нээлтээр хэсэж явдаг байлаа. Хэн нэгэн шинэ жилийг гэртээ гэр бүлээрээ тэмдэглэж байхад ажлаа хийгээд хэсэж явдаг байлаа. Хэн нэгэн цагаан сараар гэртээ золгож байхад би ажилтай л золгож явлаа. Хэн нэгэн амралтаа аваад хөдөө гарч байхад би ажлаа хийгээд л атаархаж явдаг байлаа. Хэн нэгэн загнаж болдог байхад би хэн нэгэнтэй заавал "учирлаж ярьдаг" байлаа. Хэн нэгэн утсаа хэдэн цагт ч юм салгаад жаргал эдэлж байхад миний утас (бүр утаснууд шүү) 24 цаг нээлттэй байлаа. Хаана зовлон жаргал болсон тэр болгонтой холбоотой амьдарч, амьсгалж байлаа. Тэгэхээр намайг улс орныхоо төлөө зүтгээгүй гээд бодоод үз л дээ. Одоо би охидуудынхаа төлөө амьдарч байна. Түүнийг минь болиулах гээд үз...

За, за олон үгээр яахав... Ер нь бодоод байх нь миний амьдрал жаргалтай боловч гунигтай....

Аль болохоор л хүнтэй эвтэй байхыг бодсоор өдийг хүрсэн юмсан. Ээж аавын минь намайг хүмүүжүүлсэн хамгийн хүчтэй сургаал бол хүнтэй битгий мууд. Хүн муудах гээд байвал зүгээр л дуугай бай гэдэгсэн. Би ер нь дандаа л дуугай байсаар ирсэн. Цаашдаа ч "дуугай" байх бололтой...

Хэрэгтэйгээ ав, хэрэггүйгээ хая... Хэрхэн тунгаах нь таны хэрэг....

Блогийг минь уншигч Та!!! намайг ертөнцөөс тусгаарлаж чадсан маш хүчтэй байна шүү... :) Гэхдээ би харамсахгүй ээ... Болдог юм боллоо.. Намайг айлгах гэж бодсоныг чинь мэдэж байна. Чи дийлсээн, бас ялагдсаан. Чамайг би доромжлоогүй, янзан бүрээр энд тэнд бичээгүй гэдгийг минь ойлгоно байхаа гэж найдаж байна. Чамайг миний блогийг уншиж явдагт баярлалаа...:)


Би амьсгалж байгаа шүү...Хэн нэгэн миний амьдралын хэмзхэн амьсгалыг тасалдуулах гээд үз л дээ. F....гэж хэрүүлийн бузар....холуур.....

No comments: