2008-02-23

Талхны үнэ буюу Төгрөгний ханш хэрхэн унасныг мэдэрмээр байна уу...

2008 он 480-аас 580-600 төгрөг

(талхны үнэ шүү дээ, ногооноор харьцуулаад гаргаж байгаа бололтой дог шүү. хэрвээ төгрөгний ханш тэгтлээ унасан бол нөгөө 20000-ыг 200 болгох хэрэгтэй байх. Америкт гайгүй монголжуу, хамгийн үнэтэй талхыг 2 ногооноор авдаг гэдгийг энд дурдъя. Монголжуу талх гэдгийг нягтрал сайтай, амт сайтай талхыг хэлж байгаа юм. Тэрнээс эндхийн талхыг базангуут чимх гурил болдог)
2007 он 390-ээс 420-470 төгрөг
8-р сард 240-оос 320-450 төгрөг болтлоо нэмэгдсэн (МонЦаМэ-гийн мэдээнээс)
7- р сард 310 төгрөг байсан аажмаар 400-д шилжиж, 8 сард 450-480 (Улаанбаатар таймсын мэдээнээс)
2006 -
2005 -
2004 -
2003 -
2002 -
2001 -
2000 -
1999 -
1998 - 240 төгрөг (olloo.mn-ээс)
1997 -
1996 -
1995 -
1994 -
1993 -
1992 -
1991 -
1990 -
1989 -


....1 төгрөг 40 мөн

хоосон зайг Та бүхний мэдээллээр нөхье. Талхны үнэ нэмэгдээгүй бол бас ч үгүй улс төрчид гайгүй ажилласан гэсэн дүгнэлтийг хийсвэр хийж болно. Монголын эдийн засаг хэний үед, хэрхэн тогтвортой байсан нь үүнээс харагдана. Зах зээлийн эдийн засаг шилжсэн гэдгийг: нэгд, утга учиргүй, хоёрт, ард түмнээ бодолгүй, гуравт, дураар нь тавьж үнэ нэмэхийг хэлдэггүй байх...
Саяны Цагаан сараар 1000 төгрөг ямар үнэ цэнэтэй болсныг мэдээгүй байсан юм. Тэгээд ер нь мэдрэхийг хүсээд энэхүү асуултыг асуулаа...

2 comments:

Anonymous said...

Ядаж л хүнсний бүтээгдэхүүн талх,мах,гурил,сүү... гээд эдгээрийг тогтвортой буюу ямар ч иргэн санаа зовохгүй авч чадахаар үнэтэй болгож байж л ядууралаас,цаашилаад элдэв гэмт хэрэг, улс орны тогтвортой байдалаа ярих хэрэгтэй гэж боддог.Өдөр тутамын хүнсний бүтээгдэхүүн бараг нэг өдрийн ажилласан цалинтай тэнцэхүйц байхад,нийгэмд яаж сайн сайхан бүрэлдэх юм бэ?

Chandmani said...

тийм шүү... Санал нэгтэй байна.