2008-02-22

Нэгэн "хардалт"...
Уржигдархан Америкчууд сансарт буй "тагнуулын зориулалтаар ашиглагдаж дууссан" нэгэн хөлгөө пуужингаар харван устган, миний ойлгож байгаагаар орчин үеийн цэрэг зэвсгийн туршилтыг "шинэ хэлбэр"-т шилжүүллээ. Тэрхүү устгах зориулалттай тус бүр нь 10 сая долларын үнэтэй 3-н пуужин бэлдсэн бөгөөд устгах үйл явц нийтдээ 40-60 сая ногооны зардалтай байсан байна...Ашгүй анхны харвалтаараа онож устгасан...

Одоо тэгээд сансрын хөлөгтэй, хиймэл дагуултай улс орнууд сансарт буй өөрсдийн эзэмшлийн хөлөг, дагуулуудаа устгах зорилгоор "сансар-огторгуй" руу "буудаад, харваад" байвал хэн ч, юу ч хэлж чадахгүй болох нь дээ... Хамгийн түрүүнд Хятад улс Америкт хариу барьж сансар луу буудна даа. Уг нь 2 жилийн өмнө байх Хятад үүнтэй адил пуужин харваж олон улсын түвшинд нилээн яриа болсон юм байна...

мэдээллийг тодруулах бол: http://www.cnn.com/2008/TECH/02/15/spy.satellite/

No comments: