Эрчүүдийн зайлшгүй чаддаг байх зүйлийн нэг нь ЗАНГИА ЗАНГИДАХ.
Тэгэхээр эр хүн Та зангидаж чадах уу? Хэдэн төрлөөр зангиддаг вэ? Зангиа зангидах талаар уншихыг хүсвэл доорх зурган дээр дараарай. Хүүхнүүдэд ч гэсэн мэдэхэд илүүдэхгүй байх шүү.
source http://www.tie-a-tie.net
Би бол 2 төрлөөр зангиддаг байсан юм байна. Энд ирснээс хойш нэг ч зангидсангүй.
Өмнө нь монголд ажиллаж байхдаа өдөр болгон индүүдсэн цамц, цэвэрхэн зангиа, костюмтай, ай их албаны байж ээ. Баахан костюм, цамцнууд, ганц хоёр л жинстэй байсан байх. Гэтэл энд баахан футболка, шорт, жинс, пүүз. Ганц костюм. Тэр нь энд ирэхдээ монголоос авчирсан бөгөөд ирснээс хойш хувцасны өлгүүрт өлгөөтэй байгааг сая л саналаа. Бас нэг гутал бараг "хатсан" байхаа. Маргааш нэг өмсөж үзье байз. Би турсан тул томдож баларна аа. :)
Ерөнхийдөө өдөр болгон нэг маягийн шаахай, шорт, футболкатай л өдрийг өнгөрөөж байна даа. Өвөл цас орвол нэг пүүз углах байх. Илүү дутуу хувцас авахгүй мөнгөнд хэмнэлттэй ч "уйтгартай" байдаг юм аа...
2 comments:
emegteichuud ch bas surval zugeer bh. gehdee bi uuruu chadahgui.
mgl neeree unen albanii huvtsaslana shuu. bi ch mgld bhdaa tsamts, zangia unduuddeg blaa sh dee. jpnd ireed esregeeree...
taavchigtai l tavargaad bna uu hehe
Post a Comment