2007-07-01

Ээжид нь ховлох нь:

Одоо охин минь өөрчлөгдсөөн
Өсөж торниод бүсгүй болсоон
Туранхай бие нь махалж
Тэрүүхэндээ хөөрхөн харвин нэмсэн...

Онигор нүд нь торомгор болохгүй ч
Шингэн сормуус нь сэрвэлздэг болсон
Алиман хацар нь улаарч халууцдаг ч
Жижигхэн уруул нь солонгоор туяарсан

Бүргэд хамар нь шулуурч засрахгүй ч
Нимгэн хөмсөг нь саран болсоон...

Загварын ёртөнцийг гайгүй судалсан
Загвар өмсөгч маягтай болсон
Хүүхэн зангаар дэлгүүр хэсэж
Хувцсаа өөрөө сонгодог болсоон

Дуугай, чимээгүйхэн зан нь өөрчлөгдөөд
Дуулж, аальгүйтэн, үглээ болсон
Өөрөөс нь хэд ах хөвгүүнтэй
Утсаар дураар нь яриулсангүй хэмээн
Уйлан хайлан дуугаа хэд хоног хураасаан...

Айлын хөвгүүд харц шидэхэд нь
Хариуд нь охин тормолзох аястай
Арай нас чинь болоогүй хэмээн
Хажуугаас нь би хардалтаар тэлээдэж явнаа

Үнсүүлж эрхэлдэг зангаа гээж
Үргэлжид аавдаа хань нь байгаа
Танхил эрх байдлаа орхин
Тусгаар тогтносон бодгаль болсоон
Ирээдүйн амьдралаа дүгнэн цэгнэсэн
Итгэлтэй хөөрхөн монгол охин өсөж байна аа...

1 comment:

byambaa said...

huurhun yumaa, ohid tegdeg bh daa, bi ch bas aavdaa bas tunij bsnaa sanalaa. uyeiin huvguuntei utsaar yariulsangui gej...