2007-06-30

Тэлмэндээ хариулаад нэгэн бичлэг...
Тэлмэний блогийг унших дуртай. Аав ээж нь ухаантай сайн болохоор Тэлмэн улам гялалзана аа..
Дээр нэгэн бичлэг дээр "хэн нэгэн" гэж бичсэнд жоохон тийм байгаа. Тэрийг би зүгээр нэг бичээгүй. Бичсэн санаа болгон цаанаа миний бодлыг агуулсан байгаа...

Амьдрал баян, хэн нэгний хүссэнээр байхгүй. Хүүхэд, залуудаа салсан гэр бүлийг хараад үнэхээр дургүйцдэг, уур минь хүрдэг байв. Энэ нь амьдралаас "хол" байсны илрэл байж. Хамаатан садан, найзууд минь дотор эмээ өвөө, хойд эцэг, эхийн гар дээр хүмүүжсэн хүүхдүүд ч байсан. Тэгэхээр би салахын эсрэг бодолтой хүүхэд байсан гэдгийг минь ойлгох байхаа гэж бодож байна.
Оюутан, нас биенд хүрээд гэр бүлтэй найзууд минь "салмаар байдалтай" болоход эсэргүүцээд л, зөвлөлгөө маягийн юм өгөөд явдаг байж. Хэрүүл, маргааныг үзэн яддаг. Тиймээс ч заримдаа хэн байсан ч хамаагүй тус болох юмсан гэдэг сэтгэлээр найз нарынхаа гэр бүлийн маргааныг аль болохоор зохицуулахыг хичээж явлаа. Гэтэл одоо өөрөө салчихсан, бас хүүхдүүддээ "зовлонг" амсуулаад явж байдаг... Хөгийн эр байгаа биз...

Хуучин эхнэрээ яагаад "хэн нэгэн хүүхэн" гэж дуудсан бэ? гэдгээ бичье.

Юуны өмнө хуучин эхнэрээ би үзэн яддаггүй. Боддоггүй биш боддог, санадаггүй биш санадаг, харамсдаг уу гэвэл тиймээ л гэнэ. 8-р ангиасаа үерхээд 4 жилийн дараа "суугаад", 8 жил ханилсан хүн шүү дээ. Тэгэхээр түүнийг сайн мэднэ ээ...

Олон үгээр яахав, товчхон бичье дээ:
- Томоотой хүн томоогүй болох тохиолдол байдаг.
- Эр хүн болж төрснийх бас "дүрсгүйтдэг".
- Эмэгтэй хүний зан өөрчлөгддөг.
- Эхнэр хүн уучлахгүй бол гэр бүл салалтаар төгсдөг.
- Эр хүн гэрээсээ гарвал эргэж очих магадлал миний хувьд 0.
- Миний хувьд: "явсан" хүн эргэж очдоггүй.
- Би хэнд ч дараа болохыг хүсдэггүй.
- Хэнийг ч бас дахин дахин гомдоохгүй.
- Үг болгон учиртай.
- Эр хүн бас гомддог.
- Хэн ч хэнээр дутдаггүй.
- Өөрийн зөв.
- Шийдвэл зоригтой бай.
- Ичих нүүр байдаг.
- Хэн ч миний гэр бүлийн амьдралд орохгүй. Эцэг эх хүртэл шүү.
- Нийлэхгүй бол цавуудаад албадах хэрэггүй.
- Хүн болгоны сонголт өөрийнх.
- Салсан бол худал бүү нялгана.
- Хийвэл бүү хий айвал бүү хий.
- Хуурамч царай бүү гарга.
- Өөрийгөө хадгал.
- Салсан бол "эрх чөлөөг" нь олго.

Ингээд л тэгж бичсэн юмаа...

Ойлгоноо гэж найдаж байна.

4 comments:

byambaa said...

bi ch ger bul salaltiin esreg bdg.
gehdee amidrald yu es tohioldohov dee. tsag hugatsaa l haruulah bh daa.

ohinoo zovoohguihen shig, ireeduidee itgeltei amidrahiig hicheej bna daa.

surgamj bolohoor zuil ih bichdegt bayarladag shuu. zarimd ni sanal niildeg ch, zarimd ni niildeggui ue medeej bii ch blogiig tani unshih durtai shuu.

Anonymous said...

Sain uu. Uuchlaarai hen negentei yarimaar sanagdaad uuniig bichlee. Ber egch bidentei amidraad 4 jil bolson. Aav eejees 2 uulhnaa tul ah bid 2 unur ger bultei aild ataarhdagaa. Tegeed ah ger bultei bolood saihan baisan. Bi ber egchee minii bas negen heseg l gej boddog. Hund oroh oron ideh hool umsuh huvtzas sain bolovsroloos uur zuil hereggui met. Bayan bolood uhehdee hamt ed baylagaa avaad yavahguigees hoish. Ah mini medeej bayraar l beleg avch uguud uur yued alt mungun zuult avch ugdugguie. Chi uuruu mungu olood uuruu yu durtaigaa av l gedeg. Yagaad ber egch maani huugee gereesee yavahgui, aavdaa ochno geheer ni zodoj zagnaj, ahad mini bi huuhdee avaad huduu yavaad huutei chini ahij hezee ch uulzuulahgui gej baigaan be? Daanch gomdmoor. Bi ch gesen huurhun duuteigee baimaar bainaa. Bi ch yahav. Muu ah mini gazar deer gantz sanaj sarvaij yavdag uriig ahij uulzuulahgui geed aij zurh hatgaad bainaa. Huuheded eej ni heregtei geed ahmini 7 honogt ch yumuu 2 doloo honogt huuteigee gantzhan udaa uulzahaas uur yum huseeguishde. Duudee hairtai. Hatsar 2 yavlagiig ni unsey.

Chandmani said...

Эрдэнээд:
Хэцүү бэр эгч байнаа. Аав, ахтай нь уулзуулахгүй гэж бэр эгч чинь зүтгэж байгаа ч амьдрал өөрөө та нартай уулзуулнаа... уулзахгүй гэж битгий бод, хэн ч байсан хүссэн хүсээгүй уулзана...

БЭ said...

huh, hed honog gaduur dotuur jiriilgej baigaad orood irsen saihan bichleg oruultsan baina. zia ter neg asuudliin talaar anh unshaad evgui sanagdsandaa bichsen bilee. ta uuruu bas bichleg dotroo salsan ch gesen aaviig n bitgii muulaarai geh met oguulber baisan tul eejiig n bas haritsuulj uzeed tegsen. gehdee bi uuriig chin tanihgui amidraliig chin ch medehgui tiimd ingej turgen setgegdel oruulan evgui setgegdel toruulsendee bas uuchlalt husej baina. tsaashid bichih zuildee "anhaarch" baina aa. tany blog ruu bainga oroh durtai, mash ih surgamj ugdugdt talarhaj baina. ok, tsaashaa tasalduulj bolohgui shuu, bicheel baigaaraa.