2007-06-26

Зуны амралт - Аялал -1
Охин, охины найз, би гээд 3н гишүүдтэй аялалын баг долоо хоногтоо багтаад Ohio, Pennsylvania, West Virgina, Delaware, Maryland, New Jersey гээд 6 мужийн нутгаар нийтдээ 1400 mile буюу 2 253.081 6 км замыг туулаад өчигдөр шөнө 12 цагт гэртээ ирлээ. Найз нөхдийн ачаар сайхан аялж их зүйл үзэж мэдлээ.

Анх хоёр дахь өдөр өглөөний 8,30 цагт замд гарсан юм. Мягмар гаригт хол замд гарахад но-той байж болох талаар зарим багийн гишүүд, найз нараас багийн ахлагчид анхааруулсан боловч ахлагч гуай сэтгэлийн л юм гээд хөдөлсөн юм. Гэхдээ гишүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүйн тулд дотроо бодож байгаад нэг дэхь өдөр нь машинаа бэлтгэснээ замдаа гарснаар ерөнхийд нь тооцсон болно.

Багийн гишүүд эмэгтэйчүүд тул ачаа гэж тус бүр нэг гар цүнх, чемодан. Багийн ахлагчийнх болохоор нэг спортын цүнх, тортой пүүзүүд болно. Бас бус сагсан бөмбөг, гар бөмбөгийн бөмбөг, frisbee буюу шиддэг таваг, газрын теннисний хэрэглэлүүдээ авч явлаа. Юмыг яаж мэдэхэв парк, энэ тэнд тоглох ч юм уу гээд бодсон юм. Харин гольфын хэрэгсэл зай эзлэх тул орхилоо.

Замдаа сайхан, хурдлах газраа хурдлаад тайван явж байсан боловч Columbus орох хурдны зам дээр замын цагдаагийн машиныг харалгүй хурдаа хэмжүүлээд "будаа". Нөгөө хоёр дахь өдрийн юм нь байлгүй дээ. Би цагдааг намайг биш миний өмнөх машиныг барьчихлаа гэж бодоод дохиогоо дуугаргаад явж буй цагдаагийн машинд зай тавьж өгтөл яг ардаас дагаад байдаг байгаа. Тэгээд л зогсохоос өөр аргагүй. Мэдээж жолооны үнэмлэх, даатгал. Хэрвээ даатгалгүй бол асуудал хүндэрнэ. Хуулиар даатгалтай байх хэрэгтэй байдаг. Цагдаа ах найраа авалгүй, авахгүй гэдгийг ч би мэдэж л байсан л даа уг нь, намайгаа торгочихсон. Түр зуурын ширүүн бороо, манантай байсан нь асуудлыг улам хүндрүүлж орхив. Анх удаагаа торгуулж буй минь энэ л дээ. Хэрвээ Та Ohio мужид замын хөдөлгөөний дүрмийг зөрчвөл бол торгуулийн хэмжээ нь нилээн өндөр тусна гэдгийг яс махаараа ойлгодог байгаа. Ер нь зарим нэгэн над шиг "гэнэн", мэддэггүй хүмүүст зориулаад хэрэг болж магадгүй гэж бодоод зарим торгуулийн хэмжээг орууллаа:

Хэрвээ Та хурдны хэмжээг 1-9 өөр хэтрүүлбэл 110, 10-19 бол 130, 20-оос дээш бол 150иар торгуулна. Бүсээ бүслээгүй тохиолдолд жолооч бол 81, зорчигч бол 71. Жолооны үнэмлэхийг (хугацаа 6 сар) хугацаа нь дууссан бол 125, registration/display plates буюу бидний хэлдгээр машины дугааргүй бол 125, Байрлуулах буюу parking зөрчил 96, бүр handicap parking буюу "тусгай" зогсоол дээр байрлуулбал дээшлээд 301-ээр торгуулна. мэдээж центээр, бас төгрөгөөр биш гэдгийг сайтар ойлгож байгаа биздээ. Хэрвээ Та АНУ-д байгаа бол эдгээрийг мэдэхэд илүүдэхгүй байх. Мэдээд, зөрчихгүй байх талаар бодвол их сайн байна.

За эргээд аялалдаа оръё. Торгуулийн хуудас авсан хаширсан хүн гэсэндээ хурдыг аль болохоор барьж явсан болно.

Аялалын эхний зорилт бол замдаа аль болохоор цаг алдалгүй, шууд явж очих газраа хүрэх. Шөнөдөө найзындаа очлоо. Мэдэхгүй хот, зам, хаяг тул төөрсөн багийг найз минь угтаж авсан болно...

2 comments:

Anonymous said...

Ayan zamiin soningoosoo bicheerei. Yavsan hunees ug gedeg bilee.

Chandmani said...

Бичнээ, одоохондоо "техникийн саатал" гарчихаад байна л даа... :)