Дэвэн дүүлэх шувуухай чи
Далавчгүй бол тэнгэрт яанам бэ?
Дэврэн догдлох сэтгэл минь
Хайргүй бол яанам бэ?
Дурлалд эрхэлсэн гэнэн өдрүүд минь
Хуйлран дэгдэх салхин чи
Хургүй бол газарт яанам бэ?
Худал үнэн сэтгэл чинь
Хайргүй бол яанам бэ?
Дурлалд эрхэлсэн хонгор чи минь
Дх: Дурлал минь хэзээд жаргаж үзээгүй зул юмаа
Зүрх сэтгэлдээ хадгалж явдаг гал юмаа
Уйлан асгарах бороо чи
Гуниггүй бол шиврээд яанам бэ?
Уужран хүлээх хүсэл минь
Биелэхгүй бол яанам бэ?
Дурлалд эрхэлсэн гэнэн өдрүүд минь
Дх: Дурлал минь хэзээд жаргаж үзээгүй зул юмаа
Зүрх сэтгэлдээ хадгалж явдаг гал юмаа
_______________________
Гэнэт саналаа, дээр нэгэн бичлэгт Нана найз дурлалын талаар зөвлөлгөө өгсөн байсан. Өдий наслахдаа дурлаж үзээгүй гэвэл ёстой хариугүй эр болох байхдаа. :) Хэдэн удаа дурлаж хайрласнаа сайн мэдэхгүй, тоолж байгаагүй юм байна. Сая тооллоо, тэгсэн 2 хуруу нугарч байх юм. Зүгээр сайн болох, сэтгэл татагдах тохиолдлууд бол тампуу тампуугаараа... Бүгдийг сэтгэлдээ хадгалж явдаг... Одоо бол дурлаад байхгүй ээ...Дурладаг нас нь өнгөрчихсөн...
4 comments:
yagaad durlah nas ongorson gej. heden ch nasand durlaj bolno sh dee.
durlaj boldog bol ch hehe
byambaatai sanal neg baina, tevch itge, hulee, tegvel ta yalna, durlald nas hyazgaargui ;-)
Telmendaa thx.. I'll try one more time again...
Post a Comment