2007-05-29

Нүдний шил...
Охин минь харааны шил зүүдэг. Ээжийнхээ нэг муу зүйлийг дууриасан нь тэр дээ. :) Миний хувьд одоохондоо гайгүй л байна.
Гэхдээ зөвхөн харааны шил ч биш ер нь нүдний шилийг хэрхэн худалдан авах, сонгох вэ гэдгийг мэдэж байх нь чухал байх. Бид нүдний шил сонгохдоо хэрхэн сонгодог вэ? Нүдний шилийг хэзээ хэрэглэх вэ? Ямар байвал дээр вэ?
Брандын нүдний шил 200 гараад явчихна. Бүр алмааз энээ тэрээ, тусгай захиалгынх бол дээшээ бүр талийж өгнө. Энгийнх нь доошлоод 30 орчим, хулхийг нь 10 аар ч авч болно.
Охиндоо анх нүдний шил сонгохдоо эмчид үзүүлээд л, тэгээд тэр нэмэх, хасах хэд ч билээ үзүүлэлтийг гол болгоод л, зүүлгэж үзээд л, таалагдаж байна уу үгүй юу гэдгийгээ ярилцаад л авчихаж билээ. Энд ирээд охин хичээлээ их хийгээд ядраад шилтэйгээ хамт унтаад "будаа" болгочихсон. Нүдний шил авах, эмчид үзүүлэх цаг авахад нилээдгүй мөнгө зарцуулна. Үзүүлэхэд л дор хаяж 50-аас дээш болох байх. Тэгээд харааны шилний үнэ бол 100 гээд л явчихна.
Тиймээс хэрвээ Та гадаад руу явах гэж байгаа бол нүдээ сайн үзүүлээд, илүү запас нүдний шил заавал худалдан аваарай. Бас шүд.... мартаваа шүд... Ер нь эмчид үзүүлэх бол үнэтэй тусна шүү. Ханиад хүрээд чихээр чинь хатгаад эмчид нэг үзүүлэхэд 160 орчмыг төлнө. Шүд үзүүлэхэд л, үзүүлэх ч гэж дээ харуулахад 80 орчим болж байсан. Эмчилгээ нь хэд гэж хэлсэн бэ? Та таадаа. 2000 орчим гэж байгаа юм даа. Монгол нисч очоод бүх шүдээ үзүүлээд ирэх зардал шүү дээ. Гэтэл энд нэг шүд. Эрүүл мэндийг даатгалгүй тул ингэж тусч байгааг бас болгооно биздээ. Ингээд бодохоор үнэтэй байгаа биздээ.

Америкт эрүүл мэндийн даатгалын асуудал хүнд. Миний сонсож байснаар 2004 онд 45 орчим сая хүн (одоо 300 сая хүний) эрүүл мэндийг даатгалгүй. Даатгалгүй хүний тоо жил ирэх тусам нэмэгдсээр буй.

Нүд эмзэг эрхтэн. Үргэлж л бүлтэлзээд, онийгоод, тормолзоод, анивчаад, ширэв татаад, ийшээ тийшээ, болох болохгүй юм харах гээд сахилгагүй эрхтэн. Олон хүчин зүйлээс болж нүдний хараа муудна: нарны болон бусад гэрлийн нөлөө, ялангуяа, хурц гэрлийн, халуун хүйтэн, температурын өөрчлөлт, салхи, шороо, юм оруулах, хэт ядраах, муу юм харснаас, хааяадаа цохиулахаас гээд л... хэхэ

За, би ямар эмч домч, мэргэжлийн хүн биш. Илүү үгээр яахав. Мэргэжлийн заавар, зөвлөлгөөг доорхи сайтнаас уншаарай.



Eyeglass Guide Хэрвээ Та нүдний шилний тухай зөвлөлгөөг pdf файлаар татахыг хүсвэл дараах зурган дээр дараарай.

Download Eyeglass guide Жаргалан, жаргалан, жаргалан
Энэ ертөнцийн түмэн жаргалан
Түүний дотор нэгэн жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргалан
Залуу бие эрүүл бол
Өдөр бүр амгалан
Нэг өдрийн амгалан
Мянган жаргалангийн үүд...
...Жаргалыг хүсвэл
Эрүүлийг хүс:
Эрүүлийг хүсвэл
Эмнэлгийг хүс.
Д.Нацагдоржийн "Жаргалан" шүлгээс цээжинд буйгаа бичлээ. Алдаатай бол залруулаарай.

No comments: