Инээх ч сайхан шүү, нэгэн уншигчдаа зориулаад...
Ямар ч логик алга...
Сургуульд хичээлийн цаг ид дундаа өнгөрч байхад Вовка ганцаар коридорт их л санаа бодол болоод алхаж байх юм гэнэ. Сургуулийн захирал түүнийг олж хараад:
-Вовка, яагаад хичээл тасалсан!? гэж ширүүн асуужээ.
-Ямар ч логик алга!
-Юун логик? Ямар юмны учрыг ойлгохгүй байгаа юм?! Яасан?
-Захирал аа, би уг нь хичээлдээ сууж байсан юмаа. Тэсэлгүй унгачихсан чинь багш намайг хөөгөөд гаргачихсан, манай ангийнхан "үнэртээд" үлддэг байна шд. Энд ямар ч логик алга!
Хайсан нь...
Оюутнууд шалгалт өгч гэнэ. Хичээл заадаг профессор, өөрийн туслахыг хамт сууж байв. Оюутнууд ээлжилсээр ... Нэгэн оюутны ээлж болж шалгалтаа өгөхөөр танхимд орж ирлээ. Проф багш "за асуултаа сугал даа" гэж.
Тэгсэн оюутан асуултуудаас нэгийг сугалаад амандаа уншсанаа буцаад тавьчихаж гэнэ. Тэгснээ дахиад сугалав, дахиад л эргээд тавьчихав. Бас дахиад... Проф багш, туслах хоёр бүр гайхав. Оюутан ч сугалаад л тавиад, бүх асуултыг сугалснаа санаа алдсанаа чимээгүй л танхимаас гарчихаж гэнэ.
Проф: Муу! гэж л дээ.
Туслах нь: "Проф оо, энэ оюутан нэг л юм хайгаад л байсан биздээ. Тэгэхээр нэг ч атугай зүйл мэддэг л болж таарах гээд байна даа, түүнд гурав тавьж болохгүй юм уу" гэсэн гэдэг.
Ажлын байрандаа хэрхэн зөв унтах вэ? (ашигтай зөвлөлгөө)
Өдрийн цагаар ажил дээрээ жоохон ч болов унтаж нойроо авах нь шөнийн унталтаас илүү амралтыг өгдөг гэдэгтэй та маргахгүй биздээ. Гэвч яаж бусдын нүдэнд өртөхгүйгээр унтах вэ?
- Суудалдаа аль болох шигдэн суух. Хөлөө болж өгвөл өөр сандал дээр тавих юм уу хөлийнхөө улаар тулчих.
- Толгойгоо урагш нь жоохон гудайлгачих. Энэ нь чөлөөтэй амьсгалахад хэрэгтэ.
- Толгойгоо ийшээ тийшээ савчуулаад байхгүйн тулд хоёр гараагаа тулгуур хийнэ шүү. Тохойгоо сандлынхаа түшлэгт бөх гээч нь тухалж аваарай.
- Нүдээ аниад, гараа нүүрэндээ аваад хуруунуудаараа таглаарай. Гэхдээ та хуруунуудаа хооронд нь бага хэмжээгээр салгасан байх хэрэгтэй. Ингэхээр бусад хүмүүс таныг маш их бодол болоод, ажилдаа дарагдаад сууж байна хэмээн бодно.
- Хамгийн сүүлд, ажлынхаа дотно найзыг ажлын цаг дуусахаас таван минутын өмнө сэрээгээрэй гээд захичих. Бусдад сэжиг авахуулахгүйн тулд сэрэхдээ гэнэт огцом хөдөлгөөн бүү хийгээрэй. Баруун хөлнийхөө чигчий хуруунаас эхэлж хөдөлгөн бүх биеээ шалган сэрдэг юм шүү.
За амжилт хүсье.
1 comment:
saihan ineelee.tnx
Post a Comment