2007-03-21

Залуу хуульчийн хайрын захидал...

Эрхэм хайрт Бүсгүй,
2007 оны 3 дугаар сарын 8-ны Пүрэв гаригийн өдрөөс эхлэн Таньд дурласан сэтгэлээ илчлэхэд таатай байна.
2007 оны 3 дугаар сарын 8-ны 17 цаг 10 минутанд уулзсан бидний уулзалтын дагуу би өөрийгөө Таны дурлалт залуу гэж бодохыг хүсч байна.
Магадгүй, бидний анхны хайрын харилцаа холбоо туршилтын хугацаагаар 3н сар байж болох бөгөөд энэ хугацаанд бидний харьцаа, хайр дурлалын харилцааны түвшнээс хамааран цаашид тогтмол үргэлжилж болох юмаа. Туршилтын хугацаанд аль болох бие биендээ дотно харьцаа үүсгэх талаар хоёр талаас хичээнгүйлэн ажиллана гэдэгт, мөн дурлалт хоёроос гэр бүлийн хосууд болох суурь тавигдана гэдэгт найдаж байна.

Бидний уулзалтын болон зугаа цэнгэлд зарцуулагдсан зардлууд бид хоёр эн тэнцүүгээр хуваах төлөх нь зүйтэй болов уу. Гэвч Хайрт бүсгүй таны бие авч явах байдлаас хамааран би ихэнх хувийг төлөхөөр харилцан тохирох, магадгүй төлж болох юм.

Захидлын хариуг энэхүү захидлыг авснаас хойш 30 хоногийн дотор ирүүлээрэй гэдгийг Таниас хүсч байна. Эсрэг тохиолдолд энэхүү захидалд дурьдагдсан саналууд болон бичсэн зүйлүүд хүчингүй болох бөгөөд би өөр хүүхнүүдийг хайхаас өөр аргагүй болно гэдгээ урьдчилан мэдэгдье. Мөн магадгүй зарим болзошгүй хүчин зүйлүүд нөлөөлснөөс хүчингүй болж болно гэдгийг хэлсэн нь зүйтэй болов уу. Энэ удаадаа эдгээрт, дайн байлдааны нөхцөл байдал, байгалийн гамшиг, мөн түүнчлэн дотоодыг хамгаалах тусгай газар, үндэсний аюулгүй байдал, цэргийн үйл ажиллагаа, Таны өмнөх найз нарын зориуд зохион байгуулсан хорлон сүйтгэх үйл ажиллагаануудыг оруулах нь зүйтэй.

Миний саналаас хэрвээ Та татгалзсан тохиолдолд энэхүү захидлыг өөрийнхөө эгчид дамжуулвал би их баярлах болно.

Хайраа илчилсэн,
Залуу

No comments: