2007-03-20

Япон найзын минь хөгтэй явдлууд

Анх Америкт зорьж ирснийхээ дагуу англи хэлний курсад сурч байхдаа үе тэнгийн нэгэн япон залуутай танилцсан юм. Анх танилцаад удаагүй байхад тэрээр их хүүхэд шиг аашилдаг юм шиг бодогддог байв. Сүүлдээ дасаад бодол өөрчлөгдөв. Дээр нь нэгэн монгол найз минь Японд олон жил ажиллаад японжсоныг мэдэх тул ерөнхийдөө япон зан болохыг нь гадарлаж л байлаа.
Танилцахдаа өөрийгөө япон нэр минь Нориаки, америк нэр ОЖ гэдэг юм байна. Яагаад хоёр нэр хэрэгтэй вэ гэхээр баахан гадаад оюутнууд бие биенийхээ нэрийг хэлэх гэж, дээр нь америкчууд, багш нар бидний нэрийг хэлэх гэж хэлээ хугалахаас аргагүйд хүрнэ.
Монголчуудын нэр, миний нэр уртыг хэлэх үү, за дээр нь урт овогоо нэмчихвэл ч нэр дуудах гэж 4-н мөрт унших шиг л болно. За тэгээд таслаад хэлбэл богино хэмжээний үлгэр ярьж байгаа юм даа.

За эргээд гол асуудалдаа оръё. OJ гэж нэгэн америк эрийн нэрийг зээлсэн юм байхдаа гэж бодож суутал мань эр нэрээ олсон талаараа бяцхан түүх ярьдаг юм байна. Тэрээр анх удаа Америк хүнтэй танилцаад ярилцаж суугаад уусан ундаа нь оранж шүүс буюу Orange Juice байсан бөгөөд тэр үедээ энэ нэрээ олсон юм байна л даа.
Манайхан бол ундааны нэрээр өөрийгөө нэрлэхгүй дээ, нэрлэсэн ч бусдад хэлэхгүй дээ тээ. Их том том л нэр бодож олно доо. Аль эсвэл их дуудлага сайтай, уянгалаг, бичихэд сайхан харагддаг ч юм уу... хэхэ

Нэгэн удаа хичээл дээр олон үндэстнүүдийн хоолны тухай, гадаад оюутнууд улс орныхоо үндэсний хоол ундны тухай курсынхээ оюутнуудад болон америкчуудад 15 минутын танилцуулга (presentation) хийх даалгавар . Манай хүн ч нутагтаа хоолны бизнес буюу ресторан эрхэлж байснаа дурьдаад л эхэлж зураг үзүүлж байснаа гэнэт л цүнхээ уудлаад л
төрөл бүрийн суши (sushi) гарган биднийг дайлав. Үнэртүүлэхгүй, бас мэдэгдэхгүйн тулд сайн багласан байж билээ. Бид ч идэж мань хүний 15 минут дуусав. Үндсэн ажлаа мартсан мань эрийн хоолны амтанд хахуульдагдсан багш, бид нар дараагийн өдөр дахин танилцуулга бололцоо олгож билээ.

Бас нэгэн өдөр Макдональдс гэдгийг хэлэх гэж багшийн уурыг барах шахав. Тэгсэн Японд өөрөөр Мак-до-наль-до гэж дууддаг юм байна л даа. (энэ үнэн үү) "Манай Японд ингэж дууддаг, тэгэхгүй бол хэн ч ойлгохгүй" гээд багшаас зөрөөд....

Бидэнд ярианы хичээлийг буюу speaking-ийг нэгэн герман гаралтай эр заадаг байв. Тэрээр яг л герман. Би түүнийг үндэсний үзэлтэй нэгэн гэж боддог юм. Анх хараад л тэгж бодогдохоор. Эмх цэгцтэй, алхаж гишгэж буй нь. Өмссөн хувцас нь. Үсний засалт нь. Бас цэрэгт удаан алба хаасан иракт цэргийн алба хааж байсан нэгэн. Бидний хичээл заримдаа хичээл гэхээсээ эрчүүдийн яриа болчихдог байв. Учир нь мань эрийн зааж буй хэсэгт хүүхнүүд удаан тогтохгүй. Хичээл дээрээ герман пиво яриад л. Бид ч гэсэн идэх, уухаа яриад л... Хичээл нь ярианых юм чинь юуны тухай ярьсан ч болно ш дээ. Янз бүрийн түүх ярина. Заримдаа хүүхнүүдийн тухай ч гэх шиг. мерик хүүхэн, герман хүүхэн, нутаг нутгийнхаа хүүхнүүдийг гээд л... Хэдэн удаа хичээл биш пиво баранд пиво уунгаа ээлж дараалан бусдадаа төрөл бүрийн сэдвээр яриа хийж билээ. Монголын түүхийг, Чингисийн түүхийн талаар цухас ярьж байсан юм байна.
Нэгэн удаа хичээл дээр япон найзыг минь "L" (л) үсэгний дуудлагыг сургахаар болов оо. Хоёр оронтой тоотой хэдэн жил амьдарсан хэрнээ ч хэлж сураагүй л байгаа. Тэгээд самбар дээр election (сонгууль) гэж бичээд түүнээр уншуулахав. Манай найз ч яахав шууд л erection (хөвчрөх) гээд л авч байнаа. Тэрийгээ өөрөө ч тоохгүй хэд хэдэн удаа давтаад хэлэхийг яана. Тэгсэн багш улам цаашлуулаад "today is an election-day" гээд биччихлээ. Манай хүн ч "today is an erection-day" гээд авч байнаа. Тоохгүй болохоор нь, тоохгүй ч гэж дээ (найз хичээлээ хийгээд багшийн бичсэнийг их л хичээнгүйлэн уншиж байхад) багш бүр цаашлуулаад "I like an election" гээд биччихлээ. Тэгсэн манай хүн "I like an erection" гээд л авч байнаа. Биднийг инээгээд байхад ч ойлгохгүй байсан хичээнгүй оюутанд багш тайлбарлаж өгснөөр давтан хэлэх нь зогссон юм.
Багш тэгээд зарим англи үгнүүдийг буруу хэлбэл хэрхэн утга нь өөрчлөгдөж, ярьж байгаа хүн эвгүй байдалд орж болохыг тайлбарлаж нилээн хэдэн жишээ татсан юм. Тэдгээр нь голдуу "том хүн"-ий үгнүүд тул оруулаад яахав дээ. Заримыг нь ч мартсан байна.

.... энэ удаа өндөрлий дөө...

4 comments:

bayabaga said...

yaponoor 「makudonarudo」gene.keke

starbucks-sutaabakkusu
New jersey-nyu jaaji
Seatle-shiatoru
Los Angeles-rosu anzeresu...g.m

Bush iig songogdsonii daraa press conference bolson chini yapon setguulch asuultiinhaa omno 「congratulations .....sucsessful erection」gsn gene lee. unen yum shig bna lee..keke

Chandmani said...

hehe thx saixan ineej avlaa...

Anonymous said...

ha ha ha.......

Anonymous said...

haha haha ineedguigeer amidral uitgartai shuu dahin ineelgeerei!