2007-02-15

Цагаан сарын мөр гаргахын тухайд бичсэн Mgljin-ын "Бодлоо хуваалций" постоос үүдсэн бодлоо энд орууллаа.

Мөр гаргахын тухайд Mgljin-тэй санал нэг.

Монгол:
Улаанбаатар хот төдийгүй бусад газруудад байгаа хог, новшнуудаа яах вэ гэцгээж байхад, мөн цагаан сарын өмнө (хэдхэн хоногийг өмнө) бага ч атугай цэвэрлэсэн орчиндоо чулуу, цаас, төрөл бүрийн мод хаялаад, хөлдүү газар ус асгаж хэн нэгнийг эсвэл айл хэсээд "халчихсан" хүмүүсээ "ташаад" яахав тиймээ.

Гадаадад байгаа хүмүүст:
Байрныхаа гадаа "эргүү төлөг" мэт эргэлдээд, цаас базаад, чүдэнз зурж, чулуу авч байгаад эвгүй үйлдлүүд хийсэн хэргээр орчныхоо болон цагдаагийн хараанд өртөж "террорист"-ын тоонд оров оо. Болгоомтой л мөрөө гаргаарай.

No comments: