2007-02-13

"Тодроогүй..."

Хөх толботой төрсөн
Монгол хүний үрс
Хөдөө нутагт бойжсон
Малчин удмын хүүхдүүд
Амьдрал нь бараан байсан ч
Даваад гарсан баатрууд
Ахуй нь ядуу байсан ч
Туулаад ирсэн багш нар...
Ээж минь төрөхөөс айж
Биднийгээ үгүй хийгээгүй
Аав минь хүрэхгүйгээс шантарч
Биднийсээ урваагүй...
Сурууль дүүргэсэн сэхээтнүүд
Соёлыг түгээсэн багш нар
Улс төржиж бужигнуулахгүй
Үзэл сурталдаж чалчаагүй
Хэлснийг хийсэн борчуул
Зааварласныг нь дагасан харцуул...
Хүүхдүүд сургах ажилаа л хийнэ
Хүнд туслах үйлсээ л амжуулна...
Цалгиж сайхан амьдраагүй ч
Цалин мөнгөө голоогүй
Улсын минь буян хэмээн
Угийн хэдэн цаастайгаа л...
Биднийг гээд
Өөрсдөө хоосон хонодог
Хүүхдүүдээ гээд
Нойроо хасч зүтгэдэг...
Загнасан ч дуу нь зөөлөн
Тэлэдсэн ч эрч сул
Хайрлах, хашраахыг
Харц ухаанаараа сургасан
Соц үеийн бүтээгдэхүүнүүд
Сонин уншлагын сэхээтнүүд
Бусдад буян хийснээр нь гайхуулмаар
Хүүхдүүдэд эрдэм зааснаар нь бахархмаар...
Бор гэртээ эзэн Чингис
Миний аав - тодроогүй Баатар
Бидэн хүүхдүүддээ Мандухай хатан
Миний ээж - тодроогүй Дагина

2 comments:

mgljin said...

hi,vvniig chi uuruu bichsen uym yy?

Chandmani said...

hi unshsand thx. aav, eejiigee bodood sanaagaa bichsen uxaantai umaa...