Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийн өмнөхөн эрчүүддээ зориулаад нэгэн зүйл....(уг нь эр хүн эр хүндээ хайртай гэж нэрлэх гэж байсан одоо тэгж хэлэхэд хэцүү болсон учраас болисон хэхэ)
Мартын 8-ны өдөр таны эхнэр хоол хийлгэж иднээ гээд суучих байх. Эхнэргүй бол гэрт тань ээж, ямарваа нэгэн эмэгтэй хүн байгаа даа. Бүр байхгүй бол найз хүүхнээ гэртээ урь. Тэднүүс тань яг л ийм зан гаргана даа. Бас хийх л болох байх. Тиймээс, баярын өдрийн ширээний тань чимэг болгон монголчуудын бидний нэрлэдгээр, бас дэлгүүрт байдгаар нь "Дунайский салат" хэрхэн хийдгийг бичье. Яг ч биш л дээ гэхдээ адилхан, бараг чинжүүний салат гэмээр. Дандаа л төмс, өндөг, хиам, лууван, сонгино, өргөст хэмх plus майонез буюу нийслэл салат гээд байх нь бас дэмий биздээ.
Би тогооч биш тул орцынх нь хэмжээг тодорхой хэлж чадахгүй нь. Гэхдээ та өөрөө ерөнхийдөө багцаалаад хийгээрэй. Багцаалж байна гээд давсаа ихдүүлвэл дэмий л дээ. :) Ерөнхийдөө хоол хийхтэй адилхаан. Хэрхэн хийсэн талаараа бичвэл ойлгомжтой байж магадгүй. Бас зөөлөн гал дээр тэдэн минут гэж бас чадахгүй нь ээ, уучлаарай.
Орцонд нь:
- улаан, ногоон, шар болон төрөл бүрийн өнгийн чинжүүнүүд; 1-2 кг
- сонгино; 1-2 бөндгөр (бөндгөр гээд гар татуу загнаад жижигхээн ногоон сонгино авчихваа, биш шүү)
- сармис, 2-3 хумс
- байцаа; дунд зэргийн бөндгөр
- лаврын навч; 2-3 ширхэг
- даршилсан вандуй; за даа хэхэ хоолны халбагаар
- лууван; 3-4 ширхэг
- помидор буюу улаан лооль; 3-4 том бүр жижиг бол мэдкүй ээ та өөрөө хийхдээ хараарай
(бүгдийн хэмжээг барагцаалав)
Мэдээж:
- бидний үед 9 төгрөгөөр авдаг байгаад "есийн тос" гээд нэрлэгдчихсэн ургамлын тос.
- давс.
- хар болон улаан перец.
- уксус. (бараг хэдхэн дусал шүү! энд тоглоомгүй хэдхэн дусал. дараа нь хүн амины хэрэгт ормооргүй байна.)
- ус. ;)
- халбага, сав - за joke шүү. инээхэд зүгээр ш дээ, тэртэй тэргүй миний заах ч бас хөөрхөн инээд болно доо.
Бэлтгэл ажил:
- Байцаагаа давхарга болгоноор салгаад ерөнхийдөө жижиг ч биш, том ч биш хэрчинэ. Таны дураа бас. Тэгээд буцалсан усанд хийгээд 10-15 минут болгоорой. Байцаа зөөлрөөд дутуу ч биш гүйцэд ч биш болно. Хэрвээ зажлаад үзвэл зөөлрөөд бараг л болсон юм шиг л байх даа. Уснаас нь сойгоод бэлдчих. Хатаах гээд үйлээ үзээд хэрэггүй ээ, тэртэй тэргүй байцаа тэр чигээрээ "ус".
- Сонгиноо таллаад томоор нь дураараа хэрчээ. Битгий л жижиглээрэй. Дунайг харахад зарим сонгино харагддаг ш дээ нөхөөр.
- Сармис сонгино шиг гэхдээ хэмжээ жижиг гэдгийг та өөрөө ойлгоно биздээ. Битгий няцлаарай.
- Луувангаа аль болох дөрвөлжин. Хэрвээ залхуу хүрвэл босоо дундуур нь 2 хуваагаад, үлдсэн хэсгийн босоогоор дахиад 2 хуваагаад, хэхэ уг нь 4 хуваачихаж байгаа биз, тэгээд л 4-5 мм хэрчинэ. (Дандаа бүдүүн тойм юм ярих нь хаашаа юм нэг удаа их нарийн хэмжээ хэлсэн байгаа биз :) Бүдүүн тусмаа дэмий, хэт нарийнхан бол хийх явцад "алга" болно.
- Чинжүүнүүдээ "дотрыг" нь цэвэрлээд илүү дутуу юмнаас нь салгаад зүгээр л бүтнээр нь хөндлөн хэрччих. Эрчүүд залхуурах дуртай тул хагас дутуу цэвэрлэсэн ч болно, . Дөрвөлжин байсан ч болно, бас таны дураа. Гол нь салат хийсний дараа мэдэгдэх хэрэгтэй байх шүү.
- Даршилсан вандуйны шүүс "будаа". Вандуй нь ээлжээ хүлээгээд л.
- Түүхийдүү улаан лооль аваарай. Нялцгансан нь хэрэггүй байхаа. Помидор бас л сонгино шигээ. Гэхдээ битгий их няцлаарай. Тэгвэл улаан лооль биш улаан будаг л болно.
Өө, бичээд байсан залхуу хүрч байна. Таны ч унших залхуу хүрч байгаа. Шууд л "болгочихий". Хайруулын тавгандаа юм уу бэлдэх савандаа гайгүйхэн тос хийгээд, тосоо халаагаарай. Тос нь ширгэхээргүй л гэсэн үг л дээ. Байцаанаас бусад бүх ногоогоо холиод зөөлөн галаар болгоно. Зөөлөн гал дээр шүү. Плитка - "дунд зэргийнх" буюу "medium". Мэдээж хутгана. Амсаад гайгүй болоод ирэхийн алдад нөгөө "зөөлөрсөн" байцаагаа хийгээд, давслаад, бусад амтатнуудаа хийгээд таглачих. Бараг түлэгдэхгүй дээ - ус, тос холилдоод харагдана. хэрвээ түлэгдэхээр байвал таны тос дутаж. Битгий түлээрэй. тэгвэл юун март, юун салат болно шүү. Тиймээс л дунд зэргийн гал, гайгүй тос гээд хэлээд байгаа юм шүү. "Удаан болоод" ирэхээр нь хийж буй Та өөрөө харна даа тэгээд... Бүгд зөөлрөөд алагтаад ирнэ. Буцалгаж дуусахаасаа өмнө вандуйгаа хийгээд хутгачих даа. Яахав амтыг нь олуулахын тулд бага зэрэг халуун гал дээр байлгачих. Та амсаад үз. Яахав, дуусахаар нь хэдэн дусал уксусаа хийгээрэй. Аюулгүй байдлын үүднээс бага хэмжээний усанд уксусаа дусаагаад тэрийгээ гал дээр байгаа салатандаа нэмчих. Болсны дараа хөргөгчинд хийгээд хөргөөд болоо, хэзээ Дунайский салат халуун байлаа тиймээ. Ингээд болоо, зурган дээр миний хийсэн салатны зураг байгаа юм шүү. Талхтай идэхэд оройн хоол ч болно. Хэрвээ Та даршлахыг хүсвэл шилээ ариутгаарай. За тэгээд good luck...
Ойлгомжгүй байвал асуугаарай. Асуувал хариулна ш дээ.
*By the way, мартыг US-д тэмдэглэдэггүй юм шигээ. Зарим орнуудад л Олон улсын эмэгтэйчүүдийн баяр гээд нэрлээд заншсан байх. Энэ талаар судалсангүй ээ. Ямар ч байсан хажууд байгаа эмэгтэйгээр нь охиноо баярлуулнаа.)
5 comments:
ta ch saihan salad hiih umaa. zurgiig ni harahad amttai l um baina. bichsneer chini bol yul boldoo medehgui ee... xe xe.
thx. xiigeed u'z l dee.
hi bicheed avjiishd.hiiged uznee.tnx shuu
Hi Zzz, bie tenxee sain bizdee? Bux um chini sain, saixan baigaa gedegt itgej baina. Dandaa bayasgalantai, ineemseglej yavaarai.
Xiigeed u'zeerei.
Post a Comment