2007-01-24

Бүр ор тас биш ч "яриад" л байгаа юм байна.

Зип код гэж нэрлэж байгаа юм байхдаа?. Нэр нь яахав дүүрч, гол нь ажил хэрэг болоосой. Бид энэхүү кодтой болсноороо их олон тодорхойгүй зүйлүүдийг шийдвэрлэнэ дээ. Хаяг тодорхой болно. Олоход болон олдоход амар болно. Шуудан хүргэлт, зар мэдээлэл "чанар"-тай болно. Иргэний бүртгэл, мэдээлэл, ер нь цаашдаа төрөл бүрийн мэдээллийн сан байгуулахад хэрэгтэй гэх мэт...

Америкт зарим дэлгүүрээс эд бараа худалдан авах, үйлчилгээ хийлгэсний дараа "please, zip code" хэмээн асуудаг. Та үүнийг юунд ашигладаг гэж бодож байна. Юуны mүрүүнд mухайн дэлгүүр эсвэл үйлчилгээний газар таны зип кодыг асууснаараа үйлчлүүлэгчдийнхээ газар зүйн байрлалын талаарх мэдээллийг авч, судалгаа хийж буй хэрэг. Таны нэр дээр болон гэрийн хаягаар бараг өдөр болгон заримдаа дараатай ч санагдах хямдралын хуудаснууд, танилцуулга, үнийн жагсаалтын дээрх судалгааны үндсэн дээр илгээгдэж буй хэрэг.

2007 ОНЫ ТЭРГVVЛЭХ ЗОРИЛТУУДАА ДЭВШVVЛЭВ

Улаанбаатар. /МОНЦАМЭ. Д.Єлзийсайхан/ Монгол улсын зам, тээвэр, аялал жуулчлал, шуудангийн салбарынхан 2007 оны тэргvvлэх 15 зорилтоо дэвшvvлэв. Vvнд: Монгол улсын авто замын сvлжээг 2020 он хvртэл хєгжvvлэх ерєнхий тєлєвлєгєє, тээврийг хєгжvvлэх стратеги, аялал жуулчлалын дунд хугацааны стратеги зэрэг бодлогын баримт бичгvvдийг боловсруулж дэс дараалалтай хэрэгжvvлж эхлэх, зам, тээвэр, аялал жуулчлалд оруулах хєрєнгє оруулалт єнгєрсєн оноос хоёр дахин нэмэгдэж буй таатай боломжийг бvрэн ашиглах, улсын авто замын аюулгvй байдлыг хангаж аваар осол гарч болзошгvй цэгvvдэд хамгаалалтын тємєр туузан хашлага тавих болон тэмдэгжvvлэх юм. Мєн 500 км хатуу хучилттай, 700 км хайрган хучилттай авто зам, 300 урт метр тємєр бетон гvvрийг энэ онд ашиглалтанд оруулах, орон нутагт хоёроос доошгvй хатуу хучилттай зурвас бvхий нисэх буудлыг барих ажлыг эхлvvлэх, тємєр замын салбарын эрх зvйн орчинг боловсронгуй болгон бvтцийн єєрчлєлт хийснээр хєрєнгє оруулалтыг нэмэгдvvлж техник технологийг сайжруулан тээх, нэвтрvvлэх хvчин чадлыг єсгєх, жуулчдын тоог єнгєрсєн оноос 15 хувиар нэмэгдvvлэх, шуудангийн vйлчилгээнд мэдээллийн технологид суурилсан санхvv, электрон худалдааны vйлчилгээ, шуудангийн зип код нэвтрvvлж эхлэх, дээрх салбаруудад нийтдээ 2500 ажлын байр бий болгох зэрэг зорилтууд багтжээ.

мэдээллийн эх сурвалж: www.montsame.mn

No comments: