Хаяг
"Сүхбаатарын талбайн баруун талд, зүүн тийшээ харсан 3 давхар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хойно байрлах хуучин нийтийн бие засах газар байсан зургийн студид..."
Энэ хаягийг би өөрөө зохиогоод бичлээ. Гэхдээ уншигч та миний бичсэнийг ойлгосон бол "тэнд" нэг тийм зургийн студи байдаг юм байна гэж мэдэх байх. Мэддэг нь төсөөлж байгаа биздээ. Хойно гэхээр та зүг чигээр ойлгосон уу, аль эсвэл ард хойд талд нь гэсэн утгаар ойлгосон уу? хэхэ Бас нэг "НО" байгаа биз.
Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр зарлагдаж буй зар мэдээлэлүүд хэр баргийн хошин шогоос хамаагүй дээрээ байдагсан. Алдаатай бичихээс гадна утга нь ойлгогдохгүй, буруу утгатай... Дээр нь гол юм нь хаяг. Хаяг нь ёстой "ТАТАТУНГА". Хаягийг нь арай чүү ойлготол тэр хаягаар очиж олох гэж бөөн юм болно: баруун, зүүн, ядаж байхад байшин дотор зүг чигээ алдчихдагийг хэлэх үү, баруун гар тал руу, зүүн гар тал руу, ард, хойд, өмнө хойно, тойроод, өнгөрөөд, алгасаад, нэвтрээд, хоёр дахь гурав дахь хаалга гээд л... Олоод очихоор тэнд нь өрөөний дугаар, нэр ус, байгууллагын нэр хаяг байхгүй. Бас "мэдрэмжээрээ" ажиллах, ухаанаа гашилгах хэрэг гарна. Тогшоод л асуугаад л явах үлдэж байгаа биз. Бүр зарим нь хонх энээ тэрээ байхгүй, хаалга гэж хэдэн ч цоожтой байдаг юм бүү мэд, нэг л аймаар "далан давхар" тул тогшоод л цаана нь сонсогдохооргүй тул мод чулуугаар цохих, өшиглөхөөс өөр аргагүй байдалд хүрнэ.
"Зар" гэсэн нэгэн сайт байдаг түүн дотроос хаяг гэдгийг харвал бүтэн бөглөсөн нэг ч зарлал байхгүй байгаа. Бичий ч гэсэн зарим нэгэн зүйлүүд ор тас байхгүй байдаг тэр нь ШУУДАНГИЙН КОД.
Төр маань хаана байрладаг вэ? УИХ, Засгийн газар байдаг Төрийн ордон буюу Засгийн газрын ордон буюу "саарал ордон" хаана байрладаг вэ?
Саарал ордон гэснээс саарал, хар өнгө ер нь билэгдэл, сэтгэлийн дүрслэлд нэг их сайн сайхнаар буугаад байдаггүй билээ. Монгол хүн амны билгээрээ гэдэг төрийн маань ордон саарал болохоор төр нь саарал, бидний амьдрал бас бараандуу, саарал байгаа юм билүү хэмээн бодогдох үе зөндөө. Байшингаа цагаанаар будчихаасай. Мөнгө төгрөг, төсөв санхүү, уур амьсгал, утаа тортог гээд бодит шалтгаануудаас гадна төр тансаглалаа, амьдрал ядуу, хоногийн хоолоо олох гэж күдэрч яваа хэдэн хүнд, ард түмэндээ мөнгөө зарцуулахгүй байшин сав, гангараанд зарцууллаа гээд дүргүйцэх хүмүүс их гарах биздээ. За тэр ч яахав, эргээд сэдэвтээ оръё доо .
УИХ-ынхаа албан ёсны сайтаас Монголынхоо Төрийн эрх барих байгууллагаа хаана байрладгийг олж чадсангүй. Хаяг гэж алга. Гайхмаар байна уу.Итгэхгүй бол Та өөрөө ороод хайгаад үзээрэй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны сайтад Ерөнхийлөгчийн Тамгын газрын хаяг нь байна. Монгол хэл мэдэхгүй, уншиж чадахгүй бол олохгүй дээ. Тэнд нь ядахдаа ХАЯГ гэсэн тодотгол ч алга.
Тєрийн ордон
Улаанбаатар-12
Монгол Улс
Монгол Улсын Засгийн газрын хаяг... Холбоо барих гээд э-майл, утас, факсны дугаараас өөр хаягийг "албан ёсны" сайтаас хайгаад олохгүй. Ерөнхий сайд маань өөрийн сайт байдаггүй хэвээрээ л!!!...
Өмнө нь "Мэдээллийн эрин ба бидний алхаа" гээд нэгэн бичлэг оруулж байсан тэрийг минь уншаад, жишээнүүдээс бас нэг "төрийн төлөө нэг оготно" энд байдгийг ойлгоно байхаа.
Анхны албан ёсны шуудангийн код нь Германд 1941, удаах нь Англид 1959 онд, Америкт 1963 онд тус тус үүссэн байна. 2005 оны 2 сарын байдлаар дэлхийн 117 орон энэхүү системийг хэрэглэж байна. Ерөнхийдөө тоон хэлбэрээр байдаг бөгөөд зарим улс үсэг ба тоог ашигладаг байна. Тухайлбал:
- Хөрш Орос орон маань тоон хэлбэрээр байдгийг та бид захидлын дугтуй дээрээс анзаарч байсан байх.
- Англи улс нь, жишээ нь "AA9A 9AA" гэсэн хэлбэрээр А үсэг, 9-ын оронд тоог оруулсан байдлаар бүрдсэн байдаг байна.
Оршлоо өндөрлөөд, орчуулахаас залхуурдгаараа залхуураад "шуудангийн код"-ын талаарх мэдээллүүдийг орууллаа.
"Mr. ZIP Codes": Robert Aurand Moon, Inventor of the Zoning Improvement Plan (ZIP) Codes
The Zoning Improvement Plan (ZIP) Codes were invented by Robert Aurand Moon in the 1950’s although they didn’t come into use by the Post Office until 1963. As the Father of ZIP Codes, Moon was also known as “Mr. ZIP Code.”
Moon, born on April 15, 1917 in Williamsport, PA, was the United States director of mail delivery services for seven years. He started working for the post office in the 1940s as a postal inspector in Philadelphia and Chicago. According to his wife of over 50 years, Barbara Moon, this was the period when he began working on his idea of a Zoning Improvement Plan (ZIP), and the invention of ZIP Codes...
more from http://www.zip-codes.com/mr_zip.asp
Mr. Zip: ZIP Codes Ambassador
When the ZIP Code system was first introduced to the public in 1963, the post office had a hard time convincing millions of letter writers to add the unfamiliar extra numbers to each address.
Public resistance might have foiled the ZIP Code system were it not for Mr. Zip – the cute and efficient-looking ambassador of the new system. According to USPO FAQ’s, “the character Mr. Zip was designed to promote adoption of the new ZIP Code”....
more from http://www.zip-codes.com/mr_zip.asp
A postal code (known in various countries as a post code, postcode, or ZIP code) is a series of letters and/or digits appended to a postal address for the purpose of sorting mail.
Germany was the first country to introduce a postal code system, in 1941. The United Kingdom followed in 1959 and the United States in 1963. (site)
post•code
Pronunciation: (pōst'kōd"), [key]
—n. Brit.
an official post office code, similar to the U.S. zip code, that adds numbers and
letters to addresses to expedite mail delivery. Also called postal code.
The ZIP code is the system of postal codes used by the United States Postal Service (USPS). The name ZIP, an acronym for Zone Improvement Plan[1] that is properly written in capital letters, was chosen to suggest that the mail travels more efficiently, and therefore more quickly, when senders use it. The basic format consists of five numerical digits. An extended ZIP+4 code includes the five digits of the ZIP code, a hyphen and then four more digits, which allow a piece of mail to be directed to a more precise location than by the ZIP code alone. ZIP Code was originally registered as a trademark by the U.S. Postal Service but its registration has since expired. (site)
zip' code"
a system used in the U.S. to facilitate the delivery of mail, consisting of a five- or nine-digit code printed directly after the address, the first five digits (initial code) indicating the state and post office or postal zone, the last four (expanded code) the box section or number, portion of a rural route, building, or other specific delivery location. Also,ZIP' code",Zip' code".
zip-code
Pronunciation: (zip'kōd"), [key]
—v.t., -cod•ed, -cod•ing.
to provide or mark with a zip code: Zip-code all mail. Also,ZIP'-code",Zip'-code".
- Zip Codes & Postal Codes of the World
- Countries Postal codes
- Learn paper terms
Сониноос, хэрвээ та POST code гээд бичвэл өөр утга агуулж байгаа. Энэ нь:
(Power On Self Test code) A proprietary number generated by each PC BIOS vendor indicating the current diagnostic test being taken at startup.
No comments:
Post a Comment