2008-06-13

Юун блог, ухаанаа алдчихдаг сар болчихоод байна аа...


2008 оны Европын аварга шалгаруулах Хөл бөмбөгийн тэмцээн. Дэлхийн аваргын тэмцээнээс чанарын хувьд илүү, учир нь шилдэг багууд өрсөлдөх бололцоотой.

Өдөртөө 90 минутын 2 тоглолт үзэхээр яаж ч илүү цаг гарах билээ тиймээ. Алгасалгүй л үзнэ. Охин минь "сагс, хөл бөмбөгнөөс" болоод би юу ч үзэж чадахаа байлаа гээд л байгаа. Би ч яахав, гүрийгээд л аваргын тэмцээнүүд болж байхад гээд зүтгээд байгаа.

Зарим нэгэн тоглолтоос төрсөн бодлууд:

Оросын багийг яахав сурсан зангаараа дэмжээд ч гөлийгөөд ч нэмэр алга. Нэг оростой ярьсан чинь ёстой позор, манай бабушка ч ингэж тоглож чадна гээд намайгаа дэмжлээ. Давшиж, хаалга руу өшиглөхгүй бол яаж хаалганд бөмбөг орох юм бэ? Намайг бага байхад тэд ойлгоогүй байсан одоо ч мөн адил ойлгоогүй хэвээрээ...

Германы баг сайн нь сайн, гэхдээ бас хэрэг алга. Бүх л тоглогчид нь "бухимдсаар" бас үглэсээр байгаад хожигдчихлоо, хөлөөрөө биш амаараа тоглосон.

Польшийн баг хамгийн азгүй нь. 90 минут тэсээд хэдхэн секундэд алдчих юм. Гэхдээ энд "нутгийн" нөлөө шүүгчид нь халдсан л даа. Олон тохиолдлоос тэгж харсан.

Италийн багт зөвхөн нэр л үлдсэн байна. Яахав дараагийн тоглолтуудыг нь харах л үлдлээ.

Португалийн баг гайгүй ээ. Алдартай тоглочид олонтой. Дараа дараагийн тоглолтуудад тэдгээр алдартнууд хэрхэн гар нийлэхээс бүх зүйл хамаарна.

Голландын баг хар хэл ам хүрчихгүй бол бас гайгүй.

Хуучин соц орнуудаа бас ч үгүй хараад байгаа ухаантай. Чехүүд нилээн гайгүй тоглох бололцоотой.

Хорватууд нилээн азтай тоглоод байгаа. Тэд уг нь сайн удамтай юм шүү дээ.

Францууд яахав, тоглолтын өдөр буруу хөл дээрээ босцгоосон байх.

Хамгийн харамсалтай нь миний дэмждэг Английн баг байхгүй. Дэмжээд балиашиглаад байхад хасагдчихдаг үнэхээр мияа. Гэвч цаашдаа дэмжээд л явна гэдгээ ойлгож байна.

Зарим нэгэн багуудыг бичсэнгүй, уг нь бичмээр л байлаа. Гэвч цаг алга, ганц хоёр beer задлаад хөл бөмбөгөө үзлээ хө....

No comments: