2008-06-08

40н үдэш...

хэхэ 40н үдэш яасан юм бол гэж бодов уу? Яахав, Мэргэжлийн Сагсан бөмбөгийн (NBA) 40н үдэш 40н тоглолтыг бараг алгасалгүй үзсэнээ л бичих гэсэн юм. Time Warner Digital Cable-тай болохоор зарим нэгэн тоглолтуудыг бичлэг хийж байгаад үзсэн. Ерөнхийдөө бол алгасалгүй үзсэн. Охинтойгоо ТВ-ынхээ удирдлагыг булаацалдаж байгаад л үзлээ :)

Сагсан бөмбөг сайхан спорт. Энэ жил миний бодлоор Boston Celtics аварга болох байх. Яагаад гэвэл Los Angeles Lakers-ын шилдэг гуравын хажууд тэдний шилдэг гурав нь арай чанартай. Дээр нь Kobe Bryant багийнхаа тоглолтын онооны бараг 1/3-оос дээгүүр оноог авчирдаг бөгөөд энэ удаа NBA-гийн "шилдэг хамгаалалттай" багийн эсрэг арай энэ нь хүчрэхгүй байх...

Уг нь SAN ANTONIO SPURS өмнөх жилийнхээ аваргыг хадгалж үлдэх боломж байсан боловч тэд үнэхээр "хөгширчээ". Бүх зүйлд насны нөлөөлөл байдаг даа. Тэрэн шиг л зүйл
боллоо...

За тэгээд эхний тоглолт болоод Celtics хожсон. 2 дахь тоглолт маргааш болно. Би элсний гар бөмбөгөө тоглож, найз нартайгаа хамт баарандаа өнжөөд, бичлэгээ шөнөдөө үзэх байх...

Шувтаргын 7-н тоглолт болоосой, тэгвэл би кайф авах байх... 40-н үдэш ингэж дуусвал зүгээр тиймээ... :)

logo source: www.nba.com


No comments: