Зүв зүгээр км-тээ 700-800 төгрөгөөр үйлчилж байсан таксины үнийг 1000 төгрөг болгоод албан ёсоор нэмчих юм. Бас Улаанбаатар хотод 14 газарт л такси барина гэнэ ээ. Автобусныхаа буудалд хүрэх гэж алцганадаг ард түмэн чинь тэр 14 газар луу алхаж такси барих юм гэнэ .... нар чинв. Хэрэглэгчдийн төлөө газар чинь үнэ тогтоодог газар биш. Хэрэглэгчдийнхээ төлөө ажиллах болохоос компаний төлөө ажилладаггүй юм.
Цахилгааны үнийг (15- 30 хувь) нэмчихээд түвшинтэй тогтоосон уул уурхайг л их нэмсэн гэж худлаа төөрөгдүүлээд л.. Үнэ нэмсэн л бол түүнийгээ нэмсэн гэж хулж сураач. Тэр сайд нь ТВ-ээр "уул уурхайг нэмсэнд ард иргэд баяртай байна" гэж улайн цайм худлаа ...байсан. Суурь үнийг нэмчихээд байхад баяртай байдаг ард иргэд Монголд л байна. Цахилгаан шугам сүлжээ компаниуд алдагдалтай хэдэн тэрбумын өртэй л гэнэ. Үйлчилгээ үзүүлээд мөнгөө авч чадаагүйгээ ард иргэдийнхээ нуруун дээр хувааж төлүүлдэг засаг төр шүү дээ ... нар чинь.
Аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны үнэ нэмэгдэхээр тэд нарын зардал өсч улмаар бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг гэдгийг энэ төр засгийн эдийн засагч нэртэй .... нар мэддэггүй л юм байх даа. Бүгдээрээ л хулхи боловсролоороо гайхуулаад байдаг биз дээ.
Дулааны үнийг бас л нэмчихсэн байгаа. 9 сарын 15 гээд дулаанаа өгчихөөд 10 сарын эхээр байрны мөнгө гарахаар хараарай даа. Наадам амралт нэрээр халхалж байгаад чимээгүйхэн нэмчихсэн.
Шинэ ногоог Засгийн газар зарж буй мэт л үнэ хямд, түрээс авахгүй гээд ....-аад байсан хаана байна? Түрээстэй түрээсгүй цаагууур чинь адилхан л зарагдаж байна. Хаана байна тэр хямд ногоо чинь... Худлаа .... боль.
Ноднин жил нүүрс хямд болгосон гээд байсан. Тампууны хэмжээг нь багасгаад үнийг нь хямд болгосон биз дээ. Худлаа .... болих хэрэгтэй.
.... нар чинь байрны үнэ нэмэхгүй гээд байсан, ард иргэддээ зээл олгож эхэллээ хэмээн онгироож байгаад нэмчихсэн. Нэмчихсэн хойно нь ниргүүлчихсэн юм шиг хуучин шинээр ялгаварлан үнийг тогтоосон болж хулхидсан. Барилгын салбарынхаа төр засаг дэмжиж буй гэж наанаа ....-аад цаагуураа сонгуульд, намынхаа хандивлагчдыг ивээн тэтгэсэн үйл ажиллагааг илт явуулсаар байгаа билээ.
Зам тавих гэж нүгэлт хар бизнес байна. Замын компаниудаа дэмжиж буй нэрээр бас л баахан идэж уух, хандив олно. Тэгээд Төрөөс анхаарал танвьж буй тэрхүү авилгалынхаа эргэн төлөлтийг хийдэг. Бас л худлаа .... .
2 хүүхэдтэй эхэд мөнгө олгоно гэж худлаа шуугиулаад л. Өгвөл шууд өгөх хэрэгтэй өгөхгүй бол аль эрт 4 сарын өмнө битгий .... Тэр хууль нь УИХ-аар батлагдвал 2014 оны 1 сард олгогдоно гээд байгаа. Батлагдахгүй бол энэ хугацаа нь бүр л хойшилно. Цалингаа ч тавьж чадахгүй байж бас юун мөнгө. Ер нь УИХ гэсэн хэдэн лоббист наймаачид хулхидагчид нь хулгайчид нь хуралдаа ч уу, үгүй ч үү?
Хүүхдийн хувцсыг ижилсүүлэх нэрээр бас нэг ил бизнес. Улайн цайм 100 мянгаар ав гээд төр засгаас нь үнэ тогтоогоод. Оёдолчидоо, монгол оёдлын салбараа дэмжиж байгаа гэж .... байгаа юмаа бас. Худлаа .... Манайхан даавуу үйлдвэрлэдэггүй биз дээ. Нэг их хятадаас авч байгаа юмаа багасгаж хямдхан өгч буй юм шиг тайлбарлаад л. Даавуугаа хятадаас л авч байгаа биз дээ. Өмнө нь харин ч хямдхан авдаг байсан байх. Одоо харин тэр даавууг авчрах гэж нэгэн .... -гийн амаатан садан найз нөхөр "тэндээл" /тендэр/ гэдэг нэрийн дор чимээгүйрэн өндөр үнээр олныг "бөөндөж" оруулж ирж л байгаа. Байдал үнэн дээрээ ийм л байгаа ш дээ. .... л даа.
Одоо бүр такси компаниудад хөрөнгө оруулалт дэмжлэг үзүүлж буй нэрээр төрөөс үнийг нь тогтоодог болж байна. Шууд 200 төгрөгөөр нэмдэг ямар ухамсартай "хандивлагчид" вэ. Төрийн үнэ нэрээр хахууль өгч байна шүү дээ. Улайн цайм..
Цаагуураа хэн нэгнийг дэмжээд ийм улайн цайм үнэ хөөрөгдсөн Засгийн газар огцорч зайлаасай. Эдийн засаг ч гэж авах юм байхгүй. Наанаа ажил хийсэн болж жүжиглээд. Удахгүй Төрийн байгууллагууд цалингаа тавьж чадахгүй болно доо. Харж л байгаарай.
Нөгөө улс төрийн ухааны цөөнх гэж ойлголт Монголд хаана байна? Унтаа унжуу, дорой арчаагүй тийм л амьтад төр барьж байна даа...
СДА нар идэж уусныхаа төлөө ард түмэндээ баярласнаа илэрхийлээд буучихаж чаддаггүй л юм байх даа...
7 comments:
загатнасан газар маажив. Бииииг лайк
Strategiin makro evolutsiin processuud gej bii, naad une nemegdsen yums chine goltsuu suuliin 2-3 jiliin tursh delhiid baihgui ussun ediin zasgiin evgui tsuurai n odoo l zarim yumnii une ruu orj irj baigaa bolovuu. Bas ooroo chadval blogondoo haraal helehgui baij bolohuu uchir n olon zaluu unshigchidad evgui bolovson bus bolovsrongui bus reakts toruuleh baih. Hundetgev.
Би тэгж хараал хэлдэг хүн биш л дээ уг нь. Сайд гэж бичих гж байгаад алдаад биччихсэн юм шиг байна :-) Идсэн уусан хулхидсан эд нар ичихгүй байхад би "хараал" хэлснийхээ төлөө ичнэ гж байхгүй ээ.
Монголын хоол унд, байр, бүтээгдэхүүний их өндөр_ Хөгжингүй орнуудаас ч өндөр байх шүү. Авдаг цалинтай харьцуулахаар утга учир нь бүр олдохгүй. Америкт тансагдуу рестораны нэг хүний 20-30 ам долларын хоол их үнэтэйд тооцогддог байлаа. Гэтэл Улаанбаатарын захын халтар рестораны хоол ийм үнэтэй байгаа.
Зарим цэцэрлэгийн хүүхдийн төлбөр 250 мянга. 1-р ангид орох хүүхэд их дээд сургуульд суралцагчаас 2 дахин өндөр төлбөртэй байвал яах вэ? Үнэн байдал шүү дээ.
Монголчуудын дундаж цалин нь 500-600 мянга л байгаа даа.
Deerh Anon-d:
Hun blogdoo yaj bichih ni ter hunii uuriin dur, chi durgui chin hureed baival bitgii unshij baigaach, albatai yum shig unshchaad shuumjleed baih yum sonin baagii ve.
Neeree mongol ch hetsuu shuu, iim l bolohoor mongol ruugaa butsna geheer halshraad baigaan. Yumnii une US-tai oiroltsoo, zarimdaa iluu unetei ch baih shig, tegsen murtluu tsalin hed dahin baga bizdee. Hunsnii zuils yamar ch eruul ahuin shaardlaga hangaltgui noil zaatsan. Yamar ch ireedui haragdahgui l baigaam daa.
Монгол улс харин дампуураад байнаа. Би бүр халширч байна. Хэзээ энэ нэг дуракууд нь улс орныг идэж ууж дампууруулж дуусаад далд орох юм байгаан. Тэр хүртэл мөхөж сөнөчилгүй тэсэх нь үү.
Харихаасаа халширч байна шүү. Үнэнчээр ажиллах боловсон хүчин бэлтгэх юмсан. Даанч хэн тийм хөөрхийлөлтэй цалин аваад өөрийнхөө хөлс хөдөлмөрийг шулуулах вэ дээ гэж бас бодогддог. Гадны орнуудад мэргэжил дээшлүүлж туршлага судлах нэрийдлээр хүмүүсээ шалгаруулаад явуулдаг ч гэлээ нэг бол олон жил ажилласан удахгүй тэтгэвэртээ гарах хүнээ шагнал маягаар явуулна, эс бөгөөс хойд урд хаалгаар тэс хөндөн мэргэжлийн хүнийг явуулна.
Тэгэхээр яаж ч хөгжих вэ дээ.
юүкүү ёстой.. ямар үйлийн үртэй улсаь бидчн
Post a Comment