2011-07-10

Монгол бөхийн уламжлал - Жалга довын үзэл

Булган төдийгүй мөн Хэнтий гэх мэт зарим аймгуудад жалга довын үзэл гарч бөхийн уламжлалд нөлөөлж байна. Ноднин Төв аймаг анх удаа жалга довын үзлийг нэвтрүүлсэн юм байна.
Улсын баяр наадмын бөхийн комисс хэрхэндээ жалга довын үзэл гаргаад хөдөө, сумдын болон аймгуудын наадамд оролцоод өчигдөр, өнөөдөр ирсэн бөхчүүдийг бараг хөдөө, аймагт барилдсан чинь хохь нь хэмээн бүртгээгүй байна. Бодвол Улаанбаатарынх болоод бүртгээгүй биз.
Бүртгүүлээгүй бөхчүүд дотор сумын болон аймгийн арслан цолтой бөх хүртэл орсон аж. Харин бүртгэлд ороогүй бөхчүүдийнхээ оронд 200-н цэргийг улсын бөхийн барилдаанд бүртгэжээ.
Наадмын бөхийн сонин нэг иймэрхүү л эхэлж байна.
Цэргийнхнийг бодвол бөхөд дуртай, барилддаг, бөх гэсэн нэртэй хэнбугайг ч болов барилдуулмаар даа. Даанч нөгөө нас тогтсон болон найрааны цолтнууд нь эхний даваанд унахгүйн тулд арга хайн цэргийнхнийг дэглэж буй бололтой.

Энэ бөх бүртгэлийн ажлыг сурвалжилбал хөөрхий ямаршуухан дүр зураг гарах бол доо.... Наадмын найрааны эх булаг нь бүртгэлийн ажил...

2 comments:

peakfinder said...

Цагтаа бөх үздэг, дуртай байлаа. Одоо больчихсон, хэн нь үнэн хэн нь худлаа барилдаад байгаа юм. Тэртээ тэргүй хэн ямар цолонд хүрэхээ урдчилаад наймаалчихдаг юм чинь үзээд ч яах юм билээ.

Anonymous said...

ugni naad yvdal chine davgaa awraga bulganii naadam ehleed negiin dawaa ongrood 2iin dawaaa ehlhed boh awchrchaad barilduulna gej zutegsen gesen!