2011-03-19

Монгол гутамшиг - согтуу Эрчүүд, хүүхнүүд

...Өчигдөр шөнө 11 өнгөрөөд хөдөөнөөс хотод орж ирлээ...

22-ын товчооноос Сансар гэр хүртлээ явах замдаа үнэн ой гутаж, сэтгэлээр уналаа..
Эрчүүдийн баяр гэсэн нэрийн дор дээр дооргүй, эр эмгүй ухаангүй согтуу..

Согтуу Монгол орон...

Сөгдөж суугаад шороондоо хутгалдсан согтуу монгол эрчүүд... бас хүүхнүүд...
Замын дэргэд хаягдсан хог лугаа хэвтэх согтуу монгол эрчүүд.... бас эрчүүд...
Энгэр заамаа дэлдсэн согтуу монгол эрчүүд....
Дуу нь чангарч орлилдох согтуу монгол эрчүүд...
Зориг нь хөлөндөө ороод зам хөндлөн чаргууцалдах согтуу эрчүүд, бас хүүхнүүд...

...Сүү-Ерөнхийлөгч, баатар Үүлийн санаачилгаар, УИХ (Улсаа Их Хорлогчдын) гишүүдийн ачаар цэргийн баярын өдөр нь монголчуудын албан ёсны Архи уултын өдөр болсон гэж байхын...

Өчигдөр хичнээн айл өрх, үр хүүхэд, эхнэр хүүхдүүд, найз нөхөд, эрчүүд, хүүхнүүд зовсон, хохирсон бол доо?

1 comment:

Anonymous said...

Haranhui burangui niigemiin uldets zan zanshiluud baga bagaar arilan zailah buizaa. Delhiin 2-r dainaas omno manaihand iim havtgairsan arhidalt baigaagui gesen. Barag bodlogtoigoor orsuud manaihniig arhind oruulsan bolovuu. Bur Bayn olgiinhon arhiig ogt heregledeggui deer uyed tend hodoo ailiin hotond shiltei arhi hog bolood hevtdeg baisan geh.

Barimalch