2010-11-14

Улаан туг

Хөдөөгүүр явсан тухайгаа бичих гээд амжихгүй л байна. Боломжоороо л бичнэ гэж бодож байгаа. Зүгээр нэг сараачаад өнгөрөх биш бас өөрийгөө сойж бодож, тунгааж бичих санаатай байгаа. Юм л болвол санаснаа гаргаад эрээчээд байх нь ёс зүйгүй хэрэг болох буй зээ. :)

Гэхдээ яахав... Сурснаараа...

Юуны түрүүнд "Хэцүү анги"-ийг зохиосон А.Амарсайхандаа болон түүнийг дэлгэцнээ хөрвүүлсэн уран бүтээлчид, жүжигчид, бүх оролцогчид, ивээн тэтгэгчид, нэг үгээр хэлбэл "бүтээлч хамт олонд" нь баярлаж байгаагаа илэрхийлье. Нилээн хожимдчихлоо.

Бүх ангийг нь алгасалгүй үзэж чадаагүй боловч тэрхүү киног их талархан хүлээн авсан улаан тугдаа би. Хөдөө явж байхад уг кино нь дууссан болно. Суваг солих болгонд уйлаантай, майлаантай солонгос цувралууд үзсээр байгаад үнэнхүү залхсан байлаа. Зарим нэгэн улаан фенүүдийг нь эс тооцвол би ч гэлтгүй, бид бүгдээрээ залхсан байсан. Хөдөө явж байгаад нэгэн малчинтай уулзахад тэрхүү малчин "гэрлэсэн эхнэрээ мэддэггүй, ухаан санаа нь орж гардаг солонгос кино" үзсэнээс "улаан тугаа" үзсэн нь хамаагүй дээр гэж хэлж байсан юм даа.

Цуврал цувралдаа эх оронч үзэл, цэргийн амьдрал, хайр сэтгэл (за тэгээд дурьдаад байвал олон зүйл болох нь дамжиггүй) залуу насны тухай кино болсон нь их таалагдсан. Залуучууд цэрэгт явахаасаа "зугтаадаг" шахуу болсон үед цагаа олсон сэдэв байлаа.

Ер нь малчидтай уулзаад ТВ-ийн тухай ярьж асууж явахад "улаан туг" бол ярианы сэдэв яах аргагүй болсон байв. "Тусгай салаа" гэхээсээ илүүтэйгээр "улаан туг"-аар нь дуудах юм. Хүүхдүүд бие биенийгээ хочлох янзтай. Малчдын хэлж байгаагаар бол дээр үед халтар царайт гээд нэг кино гарч бүгд шахуу ажлаа байсан, түүнтэй зүйрлэж бас ажлаа алдаж магадгүй байгаагаа хэлж байлаа. Зарим нь хэт орой гарч байна гэж хүртэл зэмлэх аятай, нүд нь аниатай үздэг гэж хэлэх ч хүн таарсан болно.

Хүүхэд, хөгшин, залуугүй хайр дурлалын тухай сэдэвт нь орчихсон үзэж тарж байгаа юм биш үү. Ялангуяа тэр сүүлийн хэдэн анги дээр эргэж сууна суухгүй, нийлнэ нийлэхгүй гээд маргах янзтай.

Киноны дуунууд нь сайхан сэтгэлд хоногшсон үгтэй, аятай байлаа. Сайхан ч дуулсан. Аавын тухай дууг нь бичиж авах гээд гар утсаа цэнэглэн бэлдэж ТВ-ийн өмнө "наалдчихсан" хөгшинтэй хүртэл таарсан. Манай дүүгийн 2 настай охин ТВ-ийн өмнө зогсчихоод цэргийн тухай дууг нь дагаж аялаад ээ ээ гээд байхыг нь сонслоо хө.

Хожуу ч гэсэн бодогдсоноо л бичлээ.

Өө, сониноос, аав минь тусгай салаанд "тоглоод" амжсан байгаа юм даа. Аав цэнхэр дэлгэцээр нүүр дүүрэн гарч манай үүгээр бөөн сенсаци болсон. Цэргийн ангид дүүгийнхээ хүүг хүргэж өгөхдөө зураг авалтанд орчихсон бололтой юм билээ. :)

А.Амарсайхандаа уран бүтээлийн өндөр амжилтийг хүсэн ерөөе.

5 comments:

bluefire said...

өө, яанаа нэг ч ангийг нь үзэж амжаагүйшд..

Chandmani said...

hi, ajil ihtei bgaa um bna daa tiim uu?

Гилийн хатан said...

Huduuguur ih l sonintoi yavj irsen baih daa

Миний блог said...

Энэ кино ч хэдэн хоног Компьютер болон Гар утасны ард уяад авсан шүү Улаан туг гэж

byambaa said...

bi ch bas hed honog pc-nii araas salaagui ee, ajliin sadaa bolj bgaam chin ulaan tug chin...