2010-01-24

The Greene (худалдаа-үйлчилгээний төв)

Ойр хавийн зарим нэгэн газрын зурагнуудыг оруулна аа....

The Greene хэмээх их цэвэрхэн, аятайхан, бас ч үгүй дизайн энээ тэрээ сайтай худалдаа үйлчилгээний төв. Америкаар бол mall юм л даа. Зун их сайхан... Төв талбай дээр нь орой үдэш уран сайханчдын үнэгүй тоглолт болдог. Эргэн тойрон сандлууд дээр хайртай хосууд тэврэлдээд л, настан буурлууд налайгаад л... Би ч бас охинтойгоо болон ганцаараа их олон налайсан даа.... Талбайн дунд "газрын" усан оргилуур байдаг (зурган дээр сүлд мод байрлаж буй талбай) бөгөөд хүүхдүүд тоглож нааддаг. Бүр хүүхдүүдэд зориулагдсан алчуур, сандал, тоглоом түрээслэн үнэгүй үйлчилдэг...



зурган дээр "Mongolian grill - BD" зоогийн газрын зураг байгаа. Хэд хэдэн удаа орж хооллосон. Давгүй ээ. хэрвээ тэрхүү зоогийн газрын тухай мэдэхийг хүсвэл http://www.gomongo.com/ руу зочлоорой. Яг л зурган дээрх шиг газар байгаа... хэхэ сониноос яагаад манай эндэх шиг жижигхэн газарт нээгдсэнийг мэдэхгүй. Гэхдээ The Greene худалдаа үйлчилгээний төвийн үйлчлүүлэгчдээр тасрахгүй... Тэнд нэг ч монгол хүн ажилладаггүй. Манай энд монголчууд цөөхөн байдаг. Дээр нь ажил хайсан ганц нэгэнд "монгол хүн ажилд авахгүй" гэж хэлснийг сонсож байсан, яагаад гэдгийг нь мэдэхгүй... бодвол "бодлого" л юм байлгүй дээ...

Мөн Pasha grill хэмээх Турк хоолны газрын зураг байгаа. Их сайн хоолтой, үнэ нь ч хямд...Охин бид 2 тэндхийн байнгын үйлчлүүлэгч... Монгол хоолны газраасаа илүү ордог...Турк хоол, шошлог гэхээр л ямар хоолтойг мэдэх биз дээ... Тэр зоогийн газрын сайт нь http://www.pashagrill.com/...

Хэдэн жилийн дараа блогоо уншаад, энэ тэр газруудаар явж байжээ гэж санах байх гэж бодоод дурсамж болгоод үлдээлээ...

4 comments:

bluefire said...

gal ulaan bumbulug dotor 1 hyn zogsch bna ;>

Agiimaa said...

tseverhen yum aa, manai ub hezee neg hoggui, bas duuren nogoon modtoi boloh bol doo, endhiin mongolian grilliin mah ni her amttai ve

SUNshine said...

Энд байдаг BD -д нэг орж үзээд дахин ороогүй. Өөрсдөө л сонголтоо зөв хийж чадвал амттай холлож чадна хэхэ.
Mongolian grill гэхээр гадныхан монгол хоол ийм байдаг юм байна гэж боддог байхдаа.

Chandmani said...

Бөмбөлөгт багтсаныг нь бодвол би байхаа... :)


үхрийн, хонины гээд махтай.. гэхдээ их нимгэн хэрчээд бэлдчихсэн байдаг юм. Тэгээд бөөн ногоо, бөөн амтлагчтай холиод хийчихээр амт нь өөрчлөгддөг.

Харин УБ хот мөань ногоон бүс болтлоо их хугацаа шаардагдах байхаа. Ядаж байхад манай цаг агаар их "эрс тэрс" бараг л зүлэг ногоо, модонд "халтай" шахуу. Гэхдээ зөв модоо тариад зөв арчлаад байвал цаг агаар болон бусад хүчин зүйлээс хамаарахгүй ногоон бүс болж болно гэж бодож явдаг. Албан байгууллага, дэлгүүр хоршоо, аж ахуйн нэгж, юу байдгийн салбар, байшин, барилга, нөгөө мөнгө хураагаад байдаг (байсан) СӨХ болгон ойр орчмоо янзлаад цэгцлээд цэвэрлээд ногоожуулбал бүтэх байхаа. Үүнийг хотоос янзан бүрийн аргаар зохицуулах гэж оролддог боловч мөнгө төгрөг, санхүү, хүн хүчний асуудлуудаар "шалтгаалан" шийдэж чадахгүй явдаг байх. Харин хуулиар баталгаажуулаад тэгээд торгууль энээ тэрээ тогтоогоод өгвөл асуудал арай өөрөөр эргэх байх. Үүнтэй адил, гудамжинд хог хаях, шүлс цэрээ хаях, тамхи татах, бүр шээх баахыг нь хүртэл хуулиар хорих хэрэгтэй гэж бодож явдаг. Тэрнээс зөвхөн дүрэм журам гаргаад бид шийдэж чадахгүй гэдгийг "түүх" батлах байхаа... Өөр бичвэл зөндөөн зүйл байна... хэхэ бараг бичлэг болчихлоо...


Америкт mongolian grill байтугай mongolian chicken гэсэн их нэртэй хоол байна шүү дээ. Манай монголчууд тахианд аль хэр билээ тэгээд бодоод үзэхээр хэхэхэхэ