Амраа андын хэлний бодлогод хандив :)
notebook - бүүк
notebook нь 2 утгыг агуулна:
1.тэмдэглэлийн дэвтэр 2.Амраа андын бүүк утга буюу жижиг бүүтэр.
notebook=note+book:
1. Эхний note гэдэг утга нь "бичиг, тэмдэглэл" түүнээс бүр өмнө нь бол "үсэг, тэмдэг" гэсэн утгыг агуулдаг байж. 13-р зууны үеэс эртний Латин гаралтай. Харин тэмдэглэл гэсэн утгаараа 1400 оноос хэрэглэгджээ.
Харин notebook гэсэн үгээр 1570-аад оны үеэс хэрэглэгдсэн байна. Тэмдэглэлийн дэвтэр, тэмдэглэл гэдэг байхаа. Тэгэхээр энэ утгыг орхилоо.
2. Хэлбичгийн тайлбар толиноос notebook-ийг тайлбарласныг үгчлэн орчуулбал "laptop-оос жижиг авсаархан компьютер" гэсэн байхын. Тэгэхээр laptop, компьютер гээд бас "танихгүй" үг багтаад багагүй хүндрэл үүсч байгааг анзаарч байгаа байх. За тэгвэл нэг нэгээр нь тайлбарлах гээд үзье:
laptop=lap+top
(товчилно оо)
lap монголчилбон тайлбарлавал өвөр, хормой-хоттой холбоотой. Уг англи үгний гарал нь банзалаас үүсэлтэй юм билээ шүү. Зарим эрчүүд, ялангуяа стриптиз бааранд (эдгээр үгсийн тухай маргааш бичихээс бас л гадаад үгнүүд) ордог эрчүүд lap dance (лаапдаанс ;) гэхээр андахгүй дээ.
top гэдгийг бас л манайхан монголчилан "топ" гээд зурчихсан: топ модель, топ бизнесийн байгууллага, топ10 ч гэх шиг. Уг англи үгний санаа нь бараг тэр чигээрээ багтаад байгаа юм. "Хамгийн дээр" гэсэн утгатай юм билээ. (Энэ top гэдэг нь таглаа таглахтайгаар холбоотой үйл байдлаар тайлбарлагддаг байна)
Дээр бичсэнийг харгалзан үзвэл laptop маань "өвөр дээрхи авсаархан компьютер" болж хувирах нь ээ.
Одоо тэгээд computer:
Амраа андын бичсэнээр "бүүтэр"
computer - үгний үүслийн талаас нь аваад үзвэл 1640-өөд оны үеэд "тоолдог нэгэн (тоологч)" хэмээх утгатай "compute" гэдэг үгнээс гаралтай бөгөөд 1897 оны үеэс "тоолдог машин" утгатай болсон байна. Орчин үеийн "тооцоолох машин" гэсэн утгаараа онолын хувьд 1937 оноос хэрэглэгдэж, харин албан ёсоор ENIAC (1946) байжээ. Манайхан бараг монголчлоод "компьютер" гэж ашиглаад сурсан.
Ингээд үгний эх үүсвэр, утгыг харгалзан үзээд "тооцоолох машин"-ыг товчлон тоошин, тоомаш, тоомшин гэх мэтээр нэмж хасаж нийлүүлэн богиносгож болох талтай. Бас "тооцоолон бодох машин" гэж өргөсгөвөл тобошин, тоодошин гэж ч болно.
Нөгөө талаар ярианы хэлбэрээр ашиглагддагийг нь бодолцоод бүүтэр, комбүүтэр гэх боломжтой.
Мөн өмнө дурьдсан 2 нөхцөл байдлыг нэгтгэн нэмж хасч нэгтгэн тообүүтэр, тооботэр, тооцүүтэр, тобоор гэх мэтээр байж болох талтай. Хамгийн сүүлд утгачилан жишээ нь хурдан шуурхай, цаг хором хэмнэдгийг нь бодолцоод хоромүүтэр, хоромтэр; нарийн арга ухааныг нь бодолцоод тархитэр, ухаантас ч хэмээн янзан бүрээр бас нэрлэх боломжтойг тунгаана биз дээ...
Төгсгөлийн хэсэг:
Баахан тийшээ салаалаад бүүр уймарч орхилоо.
Ямарч байсан "өвөр дээрх жижигхэн авсаархан тоомшин" гэсэн нэг хувилбар байхын. Үүнийг арай засан богиносговол "өвөр дээрх тооцоолон бодох машин"...
Цааш богиносговол "өврийн тооцоолох машин"... Бүүр нэг үг болгий гэвэл хэхэ "өвтүүшин"...
бүр эхлэл төгсгөлийг нийлбэл "өвбүүтэр" гэж ч болох юм шиг...
Зөндөөн хувилбарууд байна даа, хө....
No comments:
Post a Comment