2010-01-13

Хэвшмэл амьдралд чинжүү нэмээд үз...

(чинжүүг http://www.simplemarriage.net/ -аас олж өөрийнхөөрөө монголчлов)

"Амьдрал ямар байна? Танайхаар сонин юу байна?" гэж асуухад:

- Давгүй ээ, сайн ч гэхэд хаашаа юм, муу ч гэхэд хаашаа юм...Хэвийн, хэвийн... Хийдгээ хийгээд л, залгуулдгаа залгуулаад л...

- Юу байхав дээ. Би ТВ-ээ үзээд л сууж байна. Эхнэр хэдэн хүүхдүүдтэйгээ зууралдаад л...

- Биднээр нам тайван... Тус тусынхаа ажлыг хийгээд л... Гэртээ ирэхээрээ бас л тус тусынхаа ажлыг амжуулаад л...

- Хэрэг алга аа, сурсан зангаараа гэртээ сахиад л байж байна... Нөгөөх чинь бас л ажлаасаа шууд гэртээ ирсэнгүй. Бодвол нөгөө л газар луугаа, нөгөө хэдэн найзуудтайгаа л яваа байлгүй...

- Өө яахав дээ... Нэг л хэвийн амьдрал. Болж буй зүйл алга, бас болохгүй байгаа зүйл алга... Нэг бодлын уйтгартай ч юм шиг...

гэх мэтчилэн янзан бүрийн хариултуудыг олж болох байх...

http://www.flickr.com/photos/liquidkiwi/526157150/Гэр бүлийн харьцаа жил ирэх тусам улам уйтгартай юм шиг болдог байна. Шинэ содон зүйл, нөгөөх бал бурам сар, онцгой хайр халамж бүгд л ажжмаар багасаад алга болоод байгаа юм ч шиг. Магадгүй эхнэр нь нөхрийнхөө, эсвэл нөхөр нь эхнэрийнхээ ажлын хуваарь, орж гарах, идэх уух, суух, хөдлөх, ярих бүр цаашлаад бүгдийг мэддэг болно. Харцаар нь, яриагаар нь, үйл хөдлөлөөр нь бүгдийг гадарлаад л, мэдээд л... Нэг нь хэдэн үг хэлэхээр гэхээр нь нөгөөх нь за манай хүн өнөөхөө л үглээд гарлаа гэж бодох гэх мэт жишээнүүд захаасаа аваад маш олон...

Бид бүгд тодорхой хэмжээний хэвшмэл амьдралаар амьдардаг. Тэрхүү хэвшмэл амьдралдаа зохицон дассан тул тэр амьдралаа л хүлээн зөвшөөрдөг. Ямарваа нэгэн өөрчлөлт, нөлөө орохоор л "айдас" эзэгнэж түүнийг бидний ихэнх нь аз жаргалаа алдаж буйгаар ойлгодог байна.

Гэр бүлийн хэвшмэл амьдралд бага ч атугай чинжүү нэмэх хэрэгтэй. Заавал халуун чинжүү байх шаардлагагүй бөгөөд дараах хэдэн чинжүүг санал болгож байна:

1. Сандал суудлаа солиод үз: Гэр бүл хоол ундаа идэх, ТВ үзэх, хичээл номоо хийх гэх мэтээс авахуулаад төрөл бүрийн гэр орчны хүрээний үйл явдлууд дээр хуваарьтай, төлөвлөчихсөн юм шиг нэг тийм сандал суудлын хуваарилалт байдаг. Аав нь тэнд сууна, ээж нь тэнд сууна, хүүхдүүд энд гэх мэт. Ер нь бол нэг том зөөлөн сандал, эсвэл ширээний ноён суудалд заавал аав нь заларч байх тийм хууль байхгүй шүү дээ. Янзан бүрийн байрлалаар сууцгаагаад суудал сандлаа солиод үз.

2. Орондоо унтаж хэвтдэг байрлалаа солиод үз: (хэхэ энэ удаад дээр доороо орох талаар биш л дээ, тэр тухай бол чинжүү 6д бичнэ). Зөвхөн унтахдаа хэвтдэг байрлалаа солихыг хэлж буй юм. Хаалттай талдаа эхнэр нь, ойчдог талд нь нөхөр нь унтдаг байж болохгүй шүү дээ. Эсвэл хана нь хүйтнээр хайраад байдаг гээд нөхөр нь унддаг ч юм уу...

3. Гэр орчмын ажил үүргийн хуваариа солиод үз: Эмэгтэй хүн хог хаях ёстой гэсэн хуучны уламжлалт номлол одоо үед жендэрийн тэгш эрх мэрх гээд бараг хэрэггүй болсон байхаа хө. хэхэ нээг том хүнд юм эвдрээд хог дээр хаях болсон чинь эмэгтэй хүн хаядаг гээд эр нь хөдлөхгүй байж болохгүй л байх тиймээ... Хэрвээ тэгж боддог бол заавал өөрчил гэж байгаа юм биш шүү. Ер нь бол эхнэр нөхрийн ажлуудаа солиод хийгээд үз. Гэр оронд ажил мундахгүй. Хүүхдийн тоглоом хураах, угаалга хийх, хог хаях, сав суулга угаах, тоос шороо соруулах, гөвөх, ор хураах, гэрийн гадаах ажлууд, хоол унд цуглуулах гээд л ажлууд үргэлж л байхаас хойш ээлжилж сольж хийгээд үз... Товчоор бол ханийнхаа хийдэг ажлуудыг түүний өмнөөс хийгээд үзчих.

4. Ханийгаа болзоонд уриад үз: Хамгийн сүүлд хэзээ болзоонд явснаа санаж байна уу? Түүнээс хойш хэхэ ханиа л хуураагүй бол болзоонд яваагүй л байгаа даа. Ханийнхаа ажил дээр нь байхад нь утасдаад болзоонд урь. Аятайхан хувцаслаад, үүд хаалган дээр тосоод, цэцэг бэлэглээд, хүндэлж үүд хаалгыг нь нээж, мэхийн ёслоод яг л нээг сайхан анхны болзоонд явж байсан шигээ болз.

5. Уйтгар гуниг, зовлонгоо хуваалцаад үз: Өөртөө болохгүй байгаа зүйлүүдээ ханьдаа нээлттэй чөлөөтэй яриад үз. Гэр бүлийн гишүүд ихэвчлэн нэгнийхээ таагүй байгааг хараад л шахуу мэддэг дээ. Яачихаад байгаагаа, юу нь болохгүй байгаагаа, өөрийгөө нээ. Мэдээж аятайхан, зөөлнөөр үг хэлээ зөв сонгож шүү дээ. Бусдын буруутгах тухай биш өөрөө яг юу бодож, яаж сэтгэж байгаагаа л илэрхийл.

6. Сексийн санаачлагыг аваад үз: Дандаа л нөхөр нь бух шиг дайрдаг, эсвэл эхнэр нь заавал өдөөлгөдөг байх хэрэггүй. Тэгж эхлээд, ингэж өрнөөд, тиймэрхүү төгсдөг байх шаардлагагүй шүү дээ. Хэрвээ санаачлагыг нөгөөх чинь атгадаг байсан бол өөрөө гардаад нэг үз. Эсрэг талаасаа, санаачлагыг авдаг байсан бол санаачилгаа нөгөөхдөө шилжүүлээд өөрөө дагаад нэг үз. Мөн нүд нээлттэй болон гэрэлтэй секс хийгээд үз. Дандаа л харанхуйд, үнсэх болгондоо нүдээ аньж байх ёстой биш шүү дээ. Нөгөө "хараад хараад ханашгүй" гэдгийг батлаад өг. Хоёр биенээ харж байгаад үнсэлцэж, үнгэлцэж, тавилцаж үз. Секс дуусаад буруу хараад унтаад өгдөг бол нүд нүдээрээ ширтэлцээд, ярьж хөөрөөд эрхэлж наадаад нэг үз. Дууслаа л бол босоод л, арчаад л, угаагаад л, тэгээд унтаад өгдгөө өөрчлөөд үз.

3 comments:

serya said...

ene zovolgoog chine hereglvvleed vnznee kkk ger bul bolood udaagvildee gehdee neg salhi oruulah bolchihjee 6 jil urtuu bogino uu? tanii bodloor.

Chandmani said...

Гэр бүлийн амьдрал урт богино гэж хугацаагаар хэмжигдэхгүй байх л даа... Алтан хурим...

serya said...

Altan hurimaa hiinee :).