2009-11-15

Өөрийн бодол болон асуултууд...

Бодол янзан бүр... Тэр тусмаа эх нутагтаа очих тухай бодол бол...
Зөв алхам уу, эсвэл буруу алхам уу гэхээсээ илүүтэй очоод яах уу, яах бол, яаж амьдрах бол, миний төсөөлж буй шиг болов уу гэх мэт зөндөөн... 5н жил.. их хугацаа шүү дээ. Заримдаа бага юм шиг, юу ч өөрчлөгдөөгүй мэт санагдана.. Надад бол маш их хугацаа...Байшин сав гэхээсээ хүмүүсийн сэтгэхүй, бодол санаа өөрчлөгдсөн байгаасай гэж хүснэ...Санасан нутаг, эцэг эх, ах эгч, дүү нартаа очино гэхээс бодол санаа улам хулжина. Заримдаа нойр хүрэхгүй зовооно....

Бодол болгондоо очоод яах вэ, яаж амьдрах билээ гэдэг асуудлыг өөртөө тавина...Зөндөөн бодох зүйлүүд гарна. Наад зах нь зардлын асуудлаас, хаагуур дамжиж, хэрхэн хэдэн хоног явахаас авахуулаад... За яахав энэ бүгдийг зохицууллаа гэхэд "очоод?" гэсэн гол асуудал толгойд хуралдана. Нэгэнт явна гэсэн шийдэлд хүрсэн болохоор шийдлээсээ хазайхгүй. Очино гэдгээ ухамсарлаад очлоо гэхэд... Тэгээд л асуудлууд ундарч буй юм даа... Би яахав өөрийгөө аваад явчих байх. Гол нь охин минь... Охиндоо боловсрол эзэмшүүлэх бодолтой хамт ирсэн. Тэрхүү замын тодорхой хэмжээг нь тууллаа...

Энд дунд сургууль төгссөн (одоо би мэдэж буй ч цаг нь болохоор хэлнэ хэхэхэ) охин минь очоод яах бол?... Англи хэлтэй (яахав давгүй)... Ирээд 5н жил өдөр бүр надтай л хамт биш бол англиар нүдүүлчихсэн охин очоод төрөлхийн монголоороо ярьж, монголоороо бичээд хэр зэрэг явах бол гэсэн нэгэн асуудал, дээр нь эндхийн нөхцөл байдал, орчин тойронд дасчихсан өсвөр насны охин төрсөн нутгийнхаа нөхцөл байдал, орчин тойрон, монгол хүний сэтгэхүйд хэрхэн дасаж зохицох бол, ажил төрөл сургууль соёлыг нь би хэрхэн зохицуулах билээ гэх мэт бодлууд ар араасаа цуварна...

Өчигдөр охин минь Монголд очоод би ажил олж чадах уу, хаана ажиллаж болох бол гэсэн асуултыг надад тавьлаа. 17 хүрээд сар л болж буй охин шүү дээ. Би 17-той байхдаа ингэж ярих чадвар ч суугаагүй байсан. Гэтэл охин минь надаас асуугаад би хариулах гэж оролдлоо. Монголоороо албан ёсны байдлаар бичиж ярьж чадахгүй "шахам". Англиар бол бас ч болоогүй. Албан ёсорхуу Монгол занд суралцаагүй байгаа (нутагтаа очоод сурах байх). Ажил олдох уу гэдэг бас нэг л асуудал. Хүүхэд гээд ажилд авахгүй байх нь наад захын хэрэг гэдгийг ойлгож буй. Тиймээс охиноо сэтгэл санааг нь бэлдэхийн тулд янзан бүрийн талаас нь голдуу сөрөг талаас нь хэлж ярихыг оролдлоо. Бас итгэл зүтгэлийг сургах гэж оролдлоо...

Надтай надгүй ажил хийж мөнгө олоод өөрийгөө борлуулаад сурчихсан охин монголын төгрөгний үнэ цэнийг ойлгох болов уу. Хийснээрээ жаргаж болох энэхүү орчинд дассан охин хийгээд ч ажиллаад ч барахгүй нутгийнхаа орчинд яах бол? Мөнгө нэхэж, мөнгө ноёрхож, мөнгийг хулгайлдаг, мөнгөөр хахуульддаг орчинд дасах болов уу? яах бол...

Хүмүүсийн намуухан, аядуухан, нөхөрсөг, эелдэг, хүндэтгэлтэй, хууурамч боловч инээмсэглэдэг харьцаанд дассан охин хатуухан, гундуухан, бас ширүүхэн нутгийнхаа орчинд яах бол? "Сайн байна уу?" гэж мэндэлдэг орчноосоо "юу байна"? гэдэг асуудаг орчинд очоод дасах болов уу? Өө тийм, Америкийн улс төрийн хичээлийг энэ жил үзэж байгаа. Тэгээд Монголын улс төр өөр тиймээ гэж асуугаад би тийм л гэлээ. Америк даяараа улс төрждөг асуудлууд цөөхөн байдаг. Харин Монголд бүх зүйлийг улс орноороо улс төржүүлдэг тул тэрийг ойлгуулах гэж хичээлээ...

За тэгээд жижиг сажиг гэмээр боловч том зүйлүүд их байна даа... Хувцас хунар, цаг агаар, идэж уух, харах сонирхох, сонсох гээд л... Яаж зохицуулах вэ?

4 comments:

bluefire said...

Нэгэнт шийдсэн бол зохицуулахаас өөр аргагүй байх. Их л өөр хоёр газар юм даа.

gegeen said...

alzahgui ee. etssiin etsest ene l ireeduig haran baij naanaa ochson biz dee.

SUNshine said...

Орчин солигдоход мэдээж эхэндээ хэцүү байх нь ойлгомжтой, тэгээд яваандаа дасаад болно доо.
Замын асуудал гэвэл Юнайтед Эйрлайнс хамаагүй хямд юм байна лээ JP, Seoul, China энэ 3-ын алинаар ч дамжиж явах боломжтойн байна лэ.
Охин чинь ирээд сургууль соелд ороод найз нөхөдтэй болоод дорхноо дасчихна байхаа. Гол нь эхэн үед нь сайн дэмжээд ойлгуулаад туслаад байвал яваандаа л сурна даа.
Манай өвлийн цаг агаар л хамгийн том асуудал болхоос бусад улиралд бол гое шүү.
Нэгэнт шийдсэн бол өөр юу ч гэж хэлмээрийн бэ дэ, ер нь л монголд ямар байгааг мэдэж байж л ирэх гэж байгаа юм чинь тэ. Хүмүүс амьдраад болоод л байна болно доо.

Chandmani said...

ер нь бол томоос том асуудал биш л дээ. Гэхдээ халгаад л байгаа асуудлын нэг.
Давгүй болох байхаа.
Зөвлөлгөөнүүдэд баярлалаа.