2009-10-29

Өглөө бүр...

Уншигч Та ямарваа нэгэн өдөр унтахаасаа өмнө янзан бүрийн буруу бодол, үйл, амьдралдаа автаад тэгээд өглөө нь босоод ёстой түүнд эсвэл тэдэнд, эсвэл хэнийгээ харуулаад өгнө өө, зад авна аа, яадгаа үзнээ гэх мэт бодолд автаж байсан уу? эсвэл дэглээд өгнө өө, болгоод өгнө өө ч гэх юм уу?...

Өглөө бүр ээж минь сүүтэй цай өргөдгийг санаж байна...Тэнгэр бурхан харж үзэг, сайн сайхан бүхэн дэлгэрэг, ажил үйлс бүтэмжтэй, амьдрал жаргалтай байхыг ерөөн сүүтэй цайныхаа дээжийг өргөдөг. Одоо ч гэсэн хүүгийнхээ, хүүхдүүдийнхээ төлөө өргөдөг... Ээжийн минь бодол сэтгэл санааг би анзаараагүй явж... Ээж минь цайгаа өргөж байгааг нэг л зан үйл мэт ойлгоод явдаг байж... Тэгсэн биш байна... Сэтгэл санааны аугаа их утга учиртай юм...

Нэгэн сүмд ороод би санамсаргүй нэгэн танилцуулга бололтой ном авсан юм л даа... Тэр нь манай эндхийн ч сүм биш...миний шүтдэг шашиных ч биш... Эндээс 10н цагийн явдлын газрын сүм. Нэгэн өдөр түүнтэй гадуур алхаж очиж үзээгүй газрынхаа тухай олж мэдэж, юм үзэж нүд тайлж байгаад орсон сүм... Ер нь Бурханы шашинтай гэдгээсээ үл хамааран бусад шашиныг ойлгох гэж, бас бус тэдгээрийг мэдрэх ёстой гэсэн бодолтой байдаг. Тэгээд тэр авсан бяцхаан номны эхний хуудсанд: өглөөний уншлага гэсэн зүйлийг олж уншлаа...

Тэрхүү өглөөний уншлагын хэсгийн монголчилвол:
"Би энэ өдрийг энгийн, үнэнч, энх амгалангаар өнгөрөөж, янзан бүрийн муу муухай, зовлон ядаргаа, саатал, дорой үзэл, бохирдол, гутранги байдлаас өөрийгөө ангид байлган аливаад баяр баясгалан, өглөгч энэрэнгүй, туслан дэмжих, хайрлан халамжлан, гамнан хэмнэх, инээмсэглэн тэтгэх сэтгэлээр хандаж бусдад халамжтай, өөртөө гамтай, яриандаа цэгцтэй, итгэл үнэмшилтэй байх болно.
Энэ бүгдийг би өөрийнхөө хүчээр болон Бурханы дэмжлэгтэйгээр ажил үйлс, хичээл сургалт, үйл ажиллагаа, идэх уух, бүр унтахдаа хүртэл хэрэгжүүлмой. "
гэсэн байхын...

Буддын шашинаар бол
7н хар нүглийг жигшин арван цагаан буяныг дэлгэрүүлсүгэй гэж байгаатай ерөнхийлөө адилхан байлаа. Гэхдээ энгийн хэллэгээр, бас ойлгомжтой ядахдаа миний мэдэхгүй төвдөөр биш...

Тэгэхээр өглөө болгон эрүүл санаатай, эрүүл ухаантай, эрүүл бодолтой, эрүүл сэтгэхүйтэй, эрүүл ухамсартай, эрүүл илчтэй, эрүүл биетэй, эрүүл хараатай байвал дээр байгаа биз...

Бүгдээрээ эрүүлжинэ байгаа... Би ч гэсэн...

*өөр шашиныг сурталчлах гэсэн бодол байсангүй, хаа газраас, ямар ч шашинаас хэрэгтэй зүйлээ сурах хэрэгтэй гэдэг бодлынхоо үүднээс ханддаг...

Тэр сүмд ороод эндхийн сүмийн хөгжмийн уянгат аялгууг сонсож бага ч атугай ариусан саатсан...

3 comments:

Итгэл-Арвижих said...

heregtei tustai l yum baival shashin yamar hamaa baih ve dee, buddiin shashniihand bas yag naadah shig ugtei zalbiral, yerool baidag yum baina bilee, setgel uhaanaa ood tatna gedeg neg l zuil bolohoor buh shashnii yoerool, zalbiral ug ni adilkhan l baih, Esus, Buddha, Allah gedeg ugnuud l ongon deeree yalgaatai bolohoos

bluefire said...

setgel zurhniihee sumd suudag daa.

SUNshine said...

Өглөө босоод л сайн сайхан зүйл бодоод л гарахад гое байдаг юм
Дулаахан байхад бол балкон дээрээ гараад л нар руу харж байгаад дотроо сайхан залбирдаг юм.
Би өөрийнхөө бурханд залбирдаг