2009-10-27

Дундуур....

....Бүх зүйл л дундуур мэт... Амьдрал бас дундуур...

...Аав минь "алтан дундаж" байхыг сургадаг. Би ч чадлаараа алтан дундаж байхыг хичээж амьдарсаар ирсэн. Гэтэл бас дундуур байх нь нэг л биш юмаа... Дундуур царайлаад л амьдраад байх боломж байна л даа гэвч... Дээгүүр жаал нь гэж байгаа юм биш л дээ.

...Гэхдээ дундуур байх нь миний сэтгэл, итгэлийг, урам зориг, чадал чадварыг бас дундуур болгоод байна...

Дүнгэвэл:
- Мэдлэг боловсролтой ч юм шиг, үгүй ч юм шиг нэг дундуур...
- Сайхан ч юм шиг (өөртөө л дөө хэхэ) бас муухай ч юм шиг нэг дундуур...
- Салж ч нийлж буй ч юм шиг, салаагүй ч хүлэгдээд байгаа юм шиг дундуур...
- Баян ч юм шиг, ядуу ч юм шиг дундуур...
- Хэлтэй ч юм шиг хөлтэй ч юм шиг дундуур...
- Ухаалаг ч юм шиг, увайгүй хүмүүжилгүй ч юм шиг дундуур...
- Зоригтой ч юм шиг, аймхай ч юм шиг нэг дундуур...
- Сэргэлэн жавхаатай ч юм шиг, гуньчихсан гутарчихсан ч юм шиг нэг дундуур...
- Жаргалтай ч юм шиг, зовлонтой ч юм шиг бас дундуур...
- Найзуудтай ч юм шиг, ганцаараа ч юм шиг дундуур...
- Залуу ч юм шиг, бас хөгшин ч юм шиг бас дундуур...
- Завхай зальтай ч юм шиг, үнэнч юм шиг бас нэгэн дундуур... :)
- Уусан ч юм шиг уугаагүй ч юм шиг бас дундуур...
- Арчаатай ч юм шиг авхаалжгүй ч юм шиг бас дундуур...
- Дуугай ч юм шиг дуугардаг ч юм шиг бас нэгэн дундуур байгаа... гэх мэт...

За ингээд бодоод байвал зөндөөн дундууртай болох... (бас дундуур л бодол)
Гол нь сэхээд байгаа юм шиг бас сөгдөөд байгаа ч юм шиг байхын...

Дундуур байх ёстой гэж үү? Хааяадаа савламаар үе зөндөөн гарахын... Цаашдаа бас сурсан зангаараа дундуур л давхих байх даа..

7 comments:

Итгэл-Арвижих said...

нээрээ яамаар ч юм, гол нь сэтгэл хангалуун байвал болох биш үү? хэрвээ сэтгэл хангалуун биш, дундуур байна гэж бодож байгаа бол дүүргэх гээд л үзчих нь шулуун байхөө

Хvсэл said...

Бүх зүйл дундуур санагдаад байгаа бол эрч хүч, энерги жаахан дундарсаных болов уу.. орчноо өөрчилж, жаахан амарвал яасан юм бэ...

Chandmani said...

зарим өдрүүдэд нэг тааламжгүй байдаг байхаа... тэр өдөр нь таарсан юм...

bluefire said...

Dunduur savmaar yumuu tee ;>

Дүүрнээ said...

өөрөө дүүрэн гэж бодвол дүүрэн л хорвоо хэхэ хүний хүсэл ямар барагдах биш сэтгэл хангалуун бай..

gegeen said...

ihdej ch boldgui bagadaj ch boldgui dunduurhan baihad jargal boldog gesen sh dee.

medeej haaya neg savlah barih bol bailgui l yahav. balanceluulaad aain..

bluefire said...

http://www.youtube.com/watch?v=p_euKhE7rw0