2009-09-28

Явж байна, бас авч байна....

Хөгшин гэдгээ анх удаа зарлаж байх шиг байна... Яагаад ч юм өмнө нь би ингэж бодож байгаагүй юм байна. Харин энэ удаад яагаад ч үгүй тэгж таараад....

Блог бичээд бараг 4н жил болж... Удахгүй он гарахаар 5 жил болох нь байна. Тэгэхээр блог минь ч хөгширөх байх... Миний 4н жилийн өмнөх бодол санаа одоогийнх бас өөр шүү дээ. Бас миний 4н жилийн өмнөх зураг одоогийнх бас өөр...

Энэ удаад зүгээр ч үгүй сэтгэлээ нээгээд үзэх үү хө...

Ер нь бол намайг залуухан, бас ч үгүй эмэгтэй гэх мэтээр ойлгож байсан цаг үе зөндөөн бий. Өрөвчхөн сэтгэлтэй, илүү дутуу бичээд байдаггүй, эсвэл охин, хүүхэд шуухад гээд бичээд байсантай холбоотой байх, мэдэхгүй юм л даа. Гэхдээ л намайг "өөрөөр боддог" байсан үе зөндөөн..
Би сэтгэгдэл болгоныг уншдаг бөгөөд хэн юу хэлэх гээд байгааг бараг ойлгодог байсан байхаа гэж өөртөө итгэлтэй байдаг үе байлаа. Одоо бол "но" шүү дээ.

Нас явахаар хүн улам хашир, улам л "нууц" болдог юм байна хө... Өмнө ч тоох ч үгүй бичдэг байсан бол одоо бол "их" боддог болжийн... Өмнө нь хамаа намаагүй бичдэг байсан бол одоо тэгж бичихээ больж байна гэх мэт...

Ер нь бол явж байна даа явж байна... Гэхдээ сэтгэл залуухнаараа авч байна даа авч байна...


Үхэн үхтлээ авах байхдаа...

4 comments:

bluefire said...

tegvel hashir chono bolj dee, hair durlald harin hashirlah ni harsh baij magadgui ee. Bi yarihaasaa iluu boddog bolohoor blog sain hutulj chaddaggui baihaa. Hajuugaar ni bas huviinhaa zuilsiig delgeed baidaggui bolohoor blog onzort maani zochloh hun ch ugui. Gevhc haayaa neg shagaidagt chini bayarladag shuu. Uuruu ch gesen keep writing. Amidrald bid uursduu l ungu nemj oruulahgui bol amidral bidenguigeer ami ugui zuil. Avaad bai, yavaad bai!

SUNshine said...

Маш удаан блог хөтөлсөн байна шүү
Сүүлийн хэд хэдэн бичлэг дээр чинь хөгширж байна гэсэн өгүүлбэрүүд их ажиглагдаж байна лээ.
Зүрхэнд үрчлээ суухгуй бол зүсэнд урчлээ суухгуй гэдэг шд
Сэтгэл залуухан байхад тоо бол чухал бишээ гэж

Chandmani said...

Бүсгүйд:
..хашир чоно гэснээс яах аргагүй хашир сууж байна... амьдралд өөрсдөө өнгө нэмж оруулах гэдгийг сайхан хэлжээ...

Нарнытуяад:)
хөгширч байна гэдгийг охиныхоо тухай бичихдээ голдуу бичсэн байх. Охиноо харахаар хөгширснөө мэдрэх юм байна шүү дээ. Зүсний үрчлээ минь төрөлхийнх юм харин зүрхэндээ үрчлээ суулгахгүйг бодож байгаа.

bluefire said...

Ohin, high school geed bicheed bhaar chini harin medsen l dee, tiimees zarlaad zarlaad neeg ih tom yum bish bainaa ;>