2009-08-10

Why I Love You (by Gary R. Hess)

Widescreen Wallpaper: DesktopNexus
Нэгэн шүлэг байгаа юм. Хоёр янзаар монголчлох гээд оролдоод үзлээ. Аль нь таалагдаж байна. Бас хэрвээ уншигч Та монголчилсон бол яах байсан бэ?

Эх шүлэг нь англи хэлээр:

I've never seen you
Or touched your skin
I've never felt your lips
Or held you tight
But I know I love you

Not because of the way you look
Or because of that sexy voice
Not because of the things you say
But because of whom you are

When we meet I will kiss you
And hold you all night

I love everything about you
Because it's you

* * *


Харж, бас таалж байсангүй
Амталж, бас тэвэрч байсангүй
Гэвч би чамд хайртай

Царай зүс, бие хаа биш
Янаг дуу, хэлэх үгс биш
Зөвхөн чи учраас л

Уулзахаараа үнсье
Учрахаараа тэврэе

Чи, зөвхөн чи учраас л
Чамд би хайртай

* * *
Үгчилсэн байдлаар монголчилбол:


Би чамайг харж,
бас илж таалж байсангүй
Би чиний уруулын амтыг мэдэрч,
бас тэвэрч энхрийлж байсангүй
Гэвч би чамд хайртай гэдгээ мэднэ ээ

Чиний хэрхэн харагддагаас,
бас янаг дуу хоолойнд чинь биш
Чиний хэлсэн ярьсанд биш
Гэвч чиний хэн болоход чинь л

Чамтай уулзахаараа үнсэнэ
Бүхэл шөнө тэврэнэ

Чи учраас л
Чиний бүхэнд, чамд би хайртай

* * *

2 comments:

Undraka said...

Ийм хайр байдым болуу? Найрагчийн хайр л гэж энэ байх даа.

Chandmani said...

байна аа хө цаана чинь, шүлгэнд хүртэл орчихсон байгаа биздээ. ийм хайрын жишээ нь: виртуал хайр, мессенжерийн хайр, чатны хайр, захианы хайр, зүүдний хайр, мөрөөдлийн хайр гэх мэт байж болох ч юм шиг... хэхэ
яагаав нөгөө унаган, дааган, соёлон, хязаалан, азарган, нууцхан, нугасгүй, хийтэй, хийгүй, ганцаардсан хайр гэх мэттэй адилхан...

:))