2009-08-06

Хүлээлт



Мансуурах шахан үнэртэх чиний
Тансагхан үнэрт хонгор үс
Хайр сэтгэл энэ бүгд
Алс хол нисэн одлоо
Хүн хүн хүнээс илүү
Хайрлаж явсан миний бие
Хүлээлт гэсэн үгэн доор
Хөл гуйван хөл гуйван алхана

Дахилт:
Чи наддаа ирээч наддаа ирээч
Би чамайг хүлээнэ
Чи наддаа ирээч наддаа ирээч
Би чамайг хүлээнэ

Өдөр хоног өнгөрч л байг
Өөрөө би хүлээж сууна
Хайрт чамайг бодох бүрд
Хоёр нүдэнд минь нулимс бүрхэнэ

Хайр хайраар дутаалгүй
Хайрлаж явсан миний бие
Хүлээлт гэсэн үгэн доор
Хөл гуйван хөл гуйван алхана.

Дахилт:
Чи наддаа ирээч, наддаа ирээч
Би чамайг, хүлээнэ
Чи наддаа ирээч, наддаа ирээч
Би чамайг, би чамайгаа хүлээнэ
Хүлээнэ, би чамайгаа
Хүлээнэ

Чи наддаа ирээч, наддаа ирээч
Би чамайг хүлээнэ
Чи наддаа ирээч, наддаа ирээч
Би чамайг, би чамайгаа хүлээнэ

дууны үгийг: http://lyrics-zula.blog.banjig.net

2 comments:

Undraka said...

Өдөр хоног өнгөрч л байг
Өөрөө би хүлээж сууна
Хайрт чамайг бодох бүрд
Хоёр нүдэнд минь нулимс бүрхэнэ...

Chandmani said...

Хайртайгаа учирсан юм шиг байна лээ. Гэвч сайн бод. хэхэ Дараагийн бичлэгийг уншаарай.