2009-06-14

Хайрын Тойрог

Нэгэн найздаа зориулав

Хүн гэж ер нь янзын амьтан шүү, тиймээ. Тэгээд ХҮН гээч тэр янзын амьтанд ХАЙР гэгч бас нэг янзын зүйл байх юм аа. ХАЙР гэгч тэр янзын зүйл нь бас янзан бүр байдаг байхнээ... "Амьдралын тойрог" гэж сонсоо л байлгүй. Тэгвэл бас ХАЙРын тойрог гэж байдаг байх нь.

ХҮН-ий гэх 12 "төрлийн" хайр байдаг бөгөөд хүйсээр нь "салгавал" эрчүүдийн 6, хүүхнүүдийн 6 болно.

Эмэгтэй хүнд хэрэгтэй хайр

Эрчүүдэд хэрэгтэй хайр

Халамжлах/Caring

Итгэх/Trust

Ойлгох/Understanding

Зөвшөөрөх /Acceptance

Хүндлэх/Respect

Үнэлэх/Appreciation

Дотносох/Devotion

Бахархах/Admiration

Батлах /Validation

Сайшаах/Approval

Найдвар/Reassurance

Дэмжих/Encouragement



Ер нь бол эр, эм гэлтгүй ХҮН болгонд эдгээр 12 "төрлийн" хайр хэрэгтэй. Эмэгтэй хүний хайр гээд эрчүүдэд, эсвэл эр хүнийх гээд эмэгтэй хүнд хэрэггүй гэсэн үг биш юм. Эрчүүд нь гэсэн халамж, хүндлэл, .... зайлшгүй чухал.

...Ер нь бол эдгээр хайрууд нь хоорондоо уялдаа холбоотой юм. Жишээ нь эр хүн халамжлаад (caring), ойлгоод (understanding) ирэхээр эмэгтэй хүн эр хүнд итгэлээ (trust) өгч үнэлдэг (acceptance) байна. Үүнтэй мөн адил эмэгтэй хүн итгэл (trust) хайрлахаар эр хүн халамжийг (caring) үзүүлдэг байна.

(үргэлжлэл бий)


өө тийм... зарим үгнүүдийг утгаар нь монголчлох гэж хэцүү байлаа. Адилхан, эсвэл нэг үг болчих гээд болохгүй байсныг яана. Засч залруулах зүйл байвал бичээрэй.

4 comments:

byambaa said...

tanii hairiin tuhai bichleguudiig unshih durtai shuu, urgeljleliig huleene.

Бүсгүй said...

oilgoloo :)

Chandmani said...

thx Byambaa...үргэлжлүүлээд бичих байх.

Харин Бүсгүйдээ "ссонсож чадаж байгаа нь сайн байна" гэж хэлнэ ээ... :)

Anonymous said...

helehed amarhan, hiihed hetsuu zuils ih baidag baihoo. huniig zugeer l hairlaya geed bodchihonguut zurh setgel tarhind zahiragdaad hairaar byalhaad, undraad irne gej baidag yum bolov uu.