2009-06-06

Обама мундаг уу? эсвэл...

Обама уг нь гайгүй сэтгээд байгаа юм л даа. Америкчуудын өмнөөс энд тэнд очоод "уучлал" гуйгаад, Буш ахын "дайснуудтай" гар барьж мэндлээд эд нарынхаа дургүйг бас хүргээд байгаа. Нэгэн бодлын янзан бүрийн асуудлаар Бушийн "бөгсийг нь ухаж" байгаа юм шиг... үүнд нөгөө Гуантанамагийн шорон, 9-р сарын 11-ний хэргээр шүүсэн хоригдлуудыг хүний эрхээс гадуур байцаасан гэх мэт асуудлууд орно...

Америк дэлхийд ноёлдог цагийг Обама зогсоож байгаа гэж "тэд" үзэж байгаа юм. Арабын оронд хийсэн айлчлалын үр дүн нь нэг талаас нь авч үзвэл Дамдаагийн зөв боловч нөгөө талаар Америк Израйлын хооронд байсан "найрсаг" харилцааг өөрчилж буй, Америкчууд 9-н сарын 11-ныг мартаагүй байгаа, мөн сонгуулийн сурталчилгааны үеэр Обамаг лалын шашинтай гэгдэж байсан зэргийг энд дурьдахгүй байж болохгүй байх.

Түүний хийж байгаа алхмууд нь зүүний чиглэлийнх.. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар бол социализмын үнэр ханхлуулаад байгаа юм. Тэгээд ийм зураг байгаа:


photo: http://www.cafepress.com/rightwingstuff.318892461

Зурган дээр "spread the wealth around" гэдэг нь Обамагийн татварын бодлоготой нь холбоотой болов уу. Саяхан Обама "гүйцэтгэх захирал" нарын цалингийн сүлжээг тогтоож байх нэгэн албан тушаалыг бий болгосон юм билээ. Энэ нь нөгөө bailout буюу засаг төрөөс санхүүгийн дэмжлэг авсан компаниудын "захирлуудад" цалингийн "хязгаар" тогтоох болсонтой мөн холбоотой. Энэ нь засаглал бизнесийн салбарт "хүч түрэмгийлэн" орж буйгийн нэгэн хэлбэр мөнөөс мөн билээ. Автомашин үйлдвэрлэлийн алдар GM дампуурна, дампууруулахгүй гээд маргаад дээр нь төр засаг нь "дампууруулахгүй" гэсэн арга хэмжээг авч байгааг мэдсэн байхаа гэж бодож байна. Bailout нь одоо ч яахав болж л байна. Хэдэн жилийн дараа "өр" болон татварын дарамтаар солигдоно гэдэгт эргэлзэхгүй байна. Татвар нэмэгдэхээр ард түмэн яадаг билээ?

Хэрвээ үнэмшихгүй байвал http://michaelsavage.wnd.com/-руу ороод үз. Түүний радиог сонсоод үз. Яагаад ч юм хааяадаа машиндаа сонсдог. Мань эр зарим тал дээр хэт хатуу, бас маргах дуртай хүн шиг бодогддог авч голдуу үнэн талаас нь авчихдаг юм.

2 comments:

Дамдаа said...

Обамагийн бодлогын үр дүнд израйлууд, лоббистуудын эрх дураараа эрин үе төгсөж байгаа нь бол маргаангүй үнэн гэж бодож байна.

Бүр нэг хэт барууны гарууд бол одоо тэгж байгаа л даа. тэгээд ч хар царайг яагаад ч харж чадахгүй гарууд бас их байдаг юм биш үү. тэднийг одоо яах ч аргагүй.

Тэд нар нэг их тэгдгийн, нийгмээ халамжилах болоод ирэхээрээ л татварыг мангаа болгож ашиглаад байдаг, гэхдээ зэвсгийн үйлдвэрлэл, дайн тулаан болохоороо татварын асуудлаа бүр тагаас таг мартчихдаг сонин гарууд. Иракт чинь 7 хоногт 10 тэрбум доллар зарцуулж бараг 10 жил амьдарлаа ш д, Бушийн үед АНУ-н төсвийн алдагдал бүр замбараагаа алдсан биз дээ.

Обама сая Бушийн энэ алдагдлыг үргэлжлүүлэхээс өөр аргагүй байна гэж явж байгаа, хамгийн сонин нь тэгэхээр л татвар бол өр юм гэдэг асуудал хурцаар тавигдаад ирдэг. Энэ бүр харваас цаанаа тусгай сонирхолтой бүлэг хүмүүс байгаад байгаа нь мэдрэгдээд байдын. Масс татварт санаа зовж байсан бол Бушийн хийсэн тэр аймаар төсвийн алдагдал дээр ч гэсэн босож ирэх л ёстой .

Иракийн дайн үнэндээ Ченигийн компанийг л хагартал нь баяжуулсан юм биш үү, бас бусад лоббистуудыг.

Ер нь бол Буш Ирак руу дайрсан нь алдаа байсан, бүр тэгж ярьвал Иракийн дайн Ираныг хүчирхэг болгосоон гэж Обамагийн хэлдэг бол туйлын үнэн үг, хэ хэ хэ.

Обама харин ч АНУ-г дэлхийн тавцан дээр цоо шинээр маш хүчирхэг, ухаалаг, дипломатч АНУ-г дэлгэн тавьж байх шиг. Жинхэнэ хамасуудыг чинь газартай тэгшлэх нөхөр чинь энэ Обама биш үү?

сая бол үнэндээ террорын бүлгийг лалын массаас нь салгах бодлоготой байгаагаа харууллаа ш д. тэд масс л дэмжихгүй бол зүгээр нэгэн гэмт хэрэгтэнүүд болж хувирна гэдэгээ их сайн ойлгож байгаа, хэ хэ хэ.

Хүүеэ нээрээ ингээд сайхан ярилцахад зүгээр биз дээ сонирхолтой байлаа, би одоо ингээд зарим нэг блогчидод санаа хэлчихээр аягүй хүндээр тусгаж аваад их зовлонтой юм аа,ккк.

Anonymous said...

Ene chandmani bish bolimani dandaa medemhiirch huchah yumaa.
End tendees orchuulgiin heden yum tyyj unshaad terniigee end tereldiimuu haishaan.
Obama-n zuv buruug chi bid 2 shyyj yaahiin