2009-06-09

Хүн надад гэм хийхгүй бол ....

Хүн надад гэм хийхгүй бол би яах ч үгүй ээ. Ухаж төнхөх ч үгүй... Ер нь бол бага ч атугай мөнгө төлөөд хүртэл заргалдаж болно шүү дээ. (дээр үед, хүсвэл мөнгө төлөөд хэн нэгний email-ын нууц үгийг хүртэл олж болно гэж байсныг минь санаарай)

Харин доромжлоод байвал өөрөөсөө хамаарах бүгдийг хийж чадна, хийх ч болно. Монголчууд ихэнхи нетийнхэн яаж ч чадахгүй гэж боддог бололтой. Хараагаад зүхээд бас доромжлоод байвал "нэр хаяггүй" болно гэж боддог. Тэгвэл тийм биш гэдгийг хэлээд өгье...

Нэгэн интернэт кафед ороод л, нэр хаяггүй хүнийг заналхийлээд гарч болно гэж бодож болно. Гэхдээ тийм үе дууссан шүү дээ. Хэрвээ нэтийн зохицуулагч бол түүнийг анхаар. Хэзээ хаана, хэн ашигласныг бүртгэж бай. Тэгэхгүй бол толгой дээр чинь бууна шүү.
Хэрвээ хэн нэгэн танайхаас заналхийлсэн бол тэрийг бодоод танайхыг "хаалгачих" хүртэл арга хэмжээг авч болно. Тэгэхээр бодолтой л байгаарай. Хаалгадаггүй юм аа гэхэд бас "хаатал" арга хэмжээг авч ч болно.

Заналхийлэл гэж бүү ойлго.Яагаад гэвэл хүн намайг заналхийлж байвал би ч гэсэн өөрийгөө "амьд" аваад үзэхийг бодно биз дээ, тиймээ.... Болохгүй бол бас өөр аргууд ч бий...

Тэгэхээр давайте жить дружно.

5 comments:

etvgen said...

хаха та хакэр юмуу нтр кк

MW said...

Zugeer baihad zugeer baihgui bol zugeer baihgui shuu gedeg shig uu.

Chandmani said...

etvgen-d: хэхэ хаа кэр айн... асууж байгаа юм уу? эсвэл дооглож байгаа юм уу :)

MW-d: яг тийм... би луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү ямар хамаа байна аа тийм ээ :)

Damdaa said...

зүгээр л орхи гээд байхад даа. Бичих л чиний асуудал, чиний орон зай, бусад нь бусдын орон зай л гэж бодож байна. Хил хязгаар тавих хэрэгтэй хөө энэ хоёр орон зайнд гэж бодоод л.

Chandmani said...

хэхэ зүгээр орхичихсоон. дахиж энэ талаар бичихгүй байгаа :)