Саяхан эндхийн номын санг ухаж байтал James Palmer-ын "The Bloody White Baron" нэртэй нэгэн номыг олдог юм байна. Монголынхоо хувьсгалын өмнөх болон тухайн үеийн түүхийн талаар дурьдах болов уу гэж сонирхоод авч уншиж эхэлсэн л дээ.
Өмнөх асуултыг яагаад асуусан бэ гэвэл уг номын хавтсан дээр нь:
The Bloody White Baron: The Extraordinary Story of the Russian Nobleman Who Became the Last Khan of Mongolia
гэж байгаа юм л даа. Тэгээд л цагаантан Барон Унгерн Монголын сүүлийн хаан байсан юм болов уу гэж толгойгоо гашилгаад асуусан хэрэг.
Номын эхэнд Герман гаралтай Унгерний намтар, Оросын болон Европын харилцаа, тэдгээрийн 19-р зууны сүүл болон 20-р зууны эхэнд дэх нөхцөл байдал, Ази, Буриад, Хиагт, Манжуур, Хятад, Япон гэх мэт, Буддын шашины хөгжил, тухайн үеийн байдлын талаар судалгаан дээрээ үндэслэн дурьдсан байна билээ. Чадвал товчлоод бичихийн бодно оо...
3 comments:
Уншмаар санагдаад байна шүү. Яаж иижийгэд товчлооод оруулчихыг бодоророй. Судалгаан дээр үндэслэсэн гэдэг нь сонирхол татжийн. :)
oo iim baihdaa yahav dee, balai yum hehe
Герман хаантай байжээ гэж үү. Нөгөө соц үеийн кинонуудыг л мань бодит түүх гээл бодоод явдышд... Оруулаарай :D
Post a Comment