...Улс төржихөөр алуулчих гээд байдаг, ухаан суулгах гэхээр өөрөө мэдэхгүй байдаг, учир явдлыг тоочих гэхээр олон байдаг, урьдах амьдралаа бичих гэхээр нууцгүй болчих гээд байдаг, учирсан хүүхнүүдээ санах гэхээр завхай болчих гээд байдаг яадаг ч юм билээ?
Аан бас... зураг зурах гэхээр авьяас дутаад байдаг, зургийг патиардах гэхээр мэдрэхүй дутаад байдаг, зурвас бичих гэхээр хайр болчих гээд байдаг байдаг яах уу?
Өө тийм... шашин бичих гэхээр залбирч чадахгүй байдаг, шүүмж бичих гэхээр мэргэжлийнх биш байдаг, шүлэг бичих гэхээр монголоо мэдэхгүй байдаг тэгэхээр бас яах уу?
Сүүлд нь... секс бичихээр садар самууныг сурталчлах гээд, сул үг хэрэглэхээр хэрэлдсэн болчих гээд байхыг яах уу?
6 comments:
хэ хэ хэ, энэ бичлэгийг чинь би гөү гөү дээрээ тавьчия тэгэх үү, pls. Чандмань ингэнэ ээ гэсэн гарчигтайгаар.
хариу хариу?????,ккк.
тэг ээ... :)
Зүгээр дээ,өөрийн бодол өөртөө зөв гэдэг... юу ч бичсэн өөрийнх чинь, мөн үү.
Тэгж бодоод өөрийнхөөрөө байгаа л даа... Харин өрөөл хараагаад, зүхээд байхаар уур хүрээд байгаа юм...
take it easy!
Post a Comment