2009-04-17

Бидний амьдрал болон охин минь... (фото зураг болон...)

Гэр орныхоо зургийг их авч байгаагүй юм байна. Анх ирээд хов хоосон байранд notebook-оо газар тавьчихаад авсан зураг байдаг юм.

Энэ удаад өөртөө болон охиндоо дурсамж болгоод хэдэн зураг оруулья. Янзалж цэгцэлсэн зүйлгүй байгаагаар нь тавилаа. Тансаг амьдралтай бишээ. Энэ амьдралаасаа ичихгүй бас ичиж зовж байсангүй. Энгийн нэгэн тайван амьдралтай, эд хогшил энээ тэрээ гээд байх юмгүй тул битгий гайхаарай...

Гэр бүлээрээ байсан бол үүнээс илүү сайхан байх байсан байх. Гэвч 2-уулаа тул иймэрхүү л...



Охин минь эдгээр зургуудыг авсныг мэдээгүй байгаа. Бодвол хэдэн арван жилийн дараа харах байлгүй дээ... :)


Өө, өнөөдөр охин сургууль дээрээ нэгэн "бүлгэмийн дэд ерөнхийлөгч" болсон гэсэн. Ямар ч байсан би энд нэгэн "дэд ерөнхийлөгч"-тэй амьдарч байна даа. Заримдаа ч "ерөнхийлөгчийг" загнах сайхан шүү... Олон арга хэмжээд оролцдог, бас бус Монголоос 4-н жилийн өмнө ирээд "чадлаараа" байгаад аав нь баярладаг гэдгийг охин минь мэдсэн болов уу. Би хатуу учраас мэдээгүй, мэдрээгүй ч байж болох юм... Сургуулийнх нь 300 гаран хүүхдүүдийг GPA буюу сурлагын үзүүлэлтээр жагсаахад эхний 20д орчихож. Тэрэндээ өөрөө өөрийгөө голсон байртай байна лээ. Аав нь бол баярлаад байгаа. Унаган Англи хэлтэй Америк хүүхдүүдтэй уралдаад тэднээс илүү гарна гэдэг нь охины минь зүтгэл. Тиймээс охиндоо баяр хүргээд шагнал өгнө өө. Харин шагналаа энд бичихгүй....

7 comments:

Soronzon said...

Ёстой сайн охин байна шүү дээ. Эхний 20-д байтугай 200-д нь ч орсон би бол баярлана аа. Унаган хэлтэй 100 хүүхэд тоосонд нь булуулж байгаа гэж бодохоор аав хүн баярлахгүй байхын аргагүй. Миний өмнөөс охиндоо баяр хүргээрэй.

Soronzon said...

Хүүе, энэ үнэлгээ гэдгийн чинь учрыг олохгүй бараг бүгд дээр нь дарсан байх шүү. Уг нь би онц үнэлгээ/аав, охин 2-т/ тавих гэсэн юм шүү, өршөөгөөрэй.
Бас нэг юм асуухад, миний блогын холбоос дээр өөрийн чинь бичлэгийн гарчиг гарахгүй юм. Яагаад тэр вэ? Бусад блогчдын шинэ бичлэгийн гарчиг гараад байгаа мөртлөө...

fraeulein said...

ohinii chini oroo argagui l emegtei huuhdiin oroo bn daa :)

mundag ohin bnaa, bayar hurgie

Дамдаа said...

Авгайгаа авчираач ээ ямар сонин нөхөр вэ? (толгой сэгсрэн гайхав)

Chandmani said...

Soronzon-doo:
Тэгнэ ээ.
Харин блогны гарчигийн тухайд яг хэлж мэдэхгүй байна. Блогтоо хэрхэн оруулсан кодыг нь мэдэх юмсан.

Fraeulein-дээ:
Охины өрөө минийхийг бодвол өнгөлөг, бараг л Pink болчихсон. Тэр зурган дээр байгаа гахай тэврэхээр дуугардаг юм шүү дээ.

Баярлалаа.

Дамдаа-даа:
"Бие даасан" эр гэж байдаг билүү хэхэхэ. (толгой сэгсрэн хариулав)

Anonymous said...

Iim ohinooroo baharhahgui baihiin argagui. Ulam sain suraarai gej ohind chin eruuj bnaa.

SUNshine said...

Сайн аав, сайн охин юм