2009-04-23

Энэ амьдралаа гэж :)

Эдийн засаг нь унаад мань мэтийг хөлдөө сөгдүүлчих гээд байхад энэ амьдралаа гэж....

Эртэч хүн болж өглөөдөө босоод машиныхаа тосыг солиулав. Тос солиулахад үйлчилгээний газрынхан үзлэг хийдэг бөгөөд "тэр энэ чинь болохгүй байна" гээд жагсаалт гаргаж өгөөд "юу гэхэв, одоо хийчихье" гээд л шавдуулдаг байгаа. Дандаа л тэгдэг юм, тэрийг нь мэдэх хойно доо. Би ч яахав, угийн харам хүн тул "бодож байж болно оо хө энэ удаадаа болий доо, баярлалаа" гээд л зүтгээд дийлэв. Тэгэхгүй бол тэд нар хөнгөхөн 500г чааржилчихаар байлаа... Тос солиулахдаа 6-гийн хямдралын купон өгсөн эр чинь яаж шууд л 500г гаргачиж чадах билээ тиймээ... Гэхдээ тэдний гаргаж өгсөн жагсаалтаар машиныхаа болох болохгүйг нь мэдэж аваад дараа нь энд тэндээс үнэлгээг гаргуулан хямдхан газрыг олох боломжтой байдаг юм.

За, тэндээс гараад шууд автомашины сэлбэг хэрэгслийн дэлгүүр залж байгаа юм даа.. Нөгөө солих ёстой гэсэн эд хэрэгслийнх нь үнийг сонирхлоо, ганц хоёр боломжийн өөрөө сольчих зүйлийг нь авав. Хэхэ тэр нь лаамп, бас зүгээр л нэг цэвэрлэгч бодис байлаа. хэхэ Нээрээ 3-н төгрөгний лаамп солиход 14 гэдэг байгаа. Үнэгүй зүйл байдаггүйг хэрхэндээ надад сануулчихаж байгаа юм даа...

Машиндаа үйлчилгээ хийчихсэн маадгар эр гэртээ хариад өдөржингөө угаалга, гэр орон... Угаалга хийх, гэр орны ажилд улам дүргүй болоод байхын, насных юм байлгүй дээ :) Гэвч хийх л хэрэгтэй байхын байна шүү дээ. Бүр охиныхоо угаалгыг хүртэл хийлээ...

Охиноо хичээлээс нь аваад охинтойгоо хамт гадуур хооллов. Эдийн засаг уначихсан ч гэдэснээсээ харамлахгүй шүү. Хэдэн тахианы хөл, ганц пицца гэх мэт их биш зүйлийг цаг гаруй хүлээн (сүүлдээ ч залхуу хүрсэн) байж идчихээд гэртээ харих замд машин нэг л биш ээ. Зогсож шалгаж цаг алдсангүй, бас зогсох ч боломжгүй байв. Дээр нь ганц 2 пиво татчихсан байдаг. Гэрийнхээ гадаа ирээд хартал дугуй будаа. Бүр шалчийчихаагүй ч ерөнхийдөө бол жагсаалаас гарчээ. Шиврээ бороонд запас дугуйгаа хийх гээд мунгинаж байтал охин зонтик бариад гараад ирлээ. Бороонд норчихно ор ор гэтэл машины дугуй хэрхэн сольдгийг мэддэг болмоор байна гээд хажууд зогсоноор ч барахгүй тус болж хүч нэмэрлэв.

Маргааш өглөө нь дугуйгаа солиулахаар очоод нэг шинэ дугуй авлаа. Бас л хэдэн төгрөг чангаачихаж байгаа юм даа. Дугуйгаа солиулах хугацаандаа ТВийн мэдээ үзэж Америкт ажилгүйчүүдийн эгнээ 640 мянгад хүрснийг мэдлээ. (Цаашдаа ч улам ихсэнэ. Энэ сарын байдлаар ажилгүйчүүдийн рэйтинг нь 8н хувь давчихсан нь 1999 оноос хойшхи хамгийн их үзүүлэлт юм байна. Уг нь бол 4-5ийн хооронд хэлбэлздэг юм билээ)

Бас тэр өдөр нэг л эл хуль оргиод болдоогүй. Тэгсэн утас байдаггүй. Хайгаад олдоггүй. Хэрхэндээ л хайсан юмсан. Өчигдөрийнхөө газарт нээгдэхээс нь өмнө өглөө, дараа нь өдөр 2 ч удаа очиж утсаа асуусан байдаггүй. Гэртээ хайлаа олдоггүй ээ. Охиноо сургуулиас нь авах хэрэгтэй байдаг. Охин залгаж байгааг мэдээд байдаг. Аргаа бараад сургуулийнх нь гадаа очоод хүлээлээ. Гарч ирдэггүй ээ. Бүр хүний утас гуйж аваад залгаж охиноо сургуулиас нь авлаа.

Гэртээ ирсний дараа охин утас руу минь залгатал орны доор утас дуугардаг байгаа. хэхэ уг нь хэрхэндээ л шагайж эрсэн боловч хараагүй байна лээ. Охин ч үглээд л, балай юм болсон байгаа биз. Ярихгүй болохоор үнэхээр энд тэнд хаячихаад олохгүй мунгинах юм. Охин 25-н удаа залгасан байгаа юм даа. хэхэ "дарамтлах" л гэж ёстой 25 залгахыг хэлдэг байхдаа.

За нэг иймэрхүү. Машинаа дахиад л засуулна. Сар болгон л хэдэн төгрөг салгачих бололтой машин юмаа... :)

Эдийн засаг хямраад байхад энэ амьдралаа гэж...

4 comments:

бж said...

Henii yanaagui mashinii asuudal ih bainaa. Uzlegt oruulahaas ehleed ajil undraad baidag. Ene jil bas heden zoos hereg boloh bol gej bituuhendee tugsheed l suuj baina. Manai dugui bas budaa... hehe.

Chandmani said...

хэхэ бичиж дуусаагүй байтал сэтгэгдэл биччихсэн байна ш дээ. Гялс манс юмаа Ганаа. :)

Зарим газруудад машинд тавигдах шаардлагууд өндөр байдаг. Манай энд бол наддаа таараад байгаа юм. Тэгэхгүй бол шинэ машин авах асуудал гарна шүү.

Өө тийм, дугуйгаа солиулаарай.

fraeulein said...

yumtai humuusiin zovloon gejj.. hihi joke shuu. Bi ch semesterticketee l hayachihgui bol amidral tsetsegleed yavchihna :P

Chandmani said...

hehe bas l umtai xumuusyn negend oroh bh gej bodnom. :)