2009-04-20

Болоогүй л байна даа... ( бас л шүүмжлэл)

Эрдэмт хүн даруу, Их мөрөн дөлгөөн

"МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ЭЭ! ХУВЬСГАЛ ХИЙХ ЦАГ БОЛЖЭЭ" мэдээллийг өнгөцхөн уншаад төрсөн бодол... Бүтэн уншихыг ч хичээсэнгүй. Учир нь таалагдсангүй.

Хувьсгал мувьсгал гэсэн сүртэй нэртэй тэр мэдээлэл таалагдсангүй ээ. Уг нь шинэ санаа гаргах гэсэн бололтой. Гэхдээ "амьдрал" үзээгүй, эсвэл мэдээгүй ч гэх юм уу нэг тийм бодол төрөв. Яагаад гээч...

Уг нь их мундаг, бас ухаантай хүн, сүрхий инженер бололтой. Гадаадад ажилладаг, англи хэлтэй, магадгүй цалин пүнлүү сайтай, сайхан залуу гэж "ухаарав". Атаархаж буйгаа ч нуугаад яахав... Гэхдээ...

Шуудхан хэлэхэд таалагдсангүй. Бичсэн байдлаас нь үзэхэд "боловсрогдоогүй бүтээгдэхүүн" байна. Аль эсвэл "угийн" техникийн хүн тул бичиж чадаагүй байх...

Ер нь бол бусдад хэрхэн өөрийгөө таниулах, ойлгуулах вэ, бусдын сэтгэлд хэрхэн хүрэх, сэтгэлийг татах гээд бөөн асуудлууд байдаг. Мань эрийн бичсэнээс нь дүгнээд "бичиж сураагүй байна" хэмээн дүгнэв... Бодол минь л дээ....

Нэг ч гэсэн хүн Монголынхоо төлөө зүтгэх нь дээ гээд (мань мэт нь чадал хүрэх ч үгүй, зөвхөн өөрийгөө болон хүүхдээ авч явж байвал барав хө) уншиж эхэлтэл таалагдсангүй. Нэг л сонин бичиж...Тэгээд зүгээр "би", "миний", "надаар" гэх мэт өөрийг хамаатуулсан үгнүүд замгүй олон уншигдлаа. Тэдгээр үгст дургүй гэж. Хийсэн бүтээснээ дурьдах нь нэг хэрэг. Харин...

"би" - 14-н удаа, "миний" - 10н удаа, "надаар" - 1 удаа гэх мэт тоо гарна. Элитүүд ч гэх шиг. Английн элитүүдтэй уулздаг "том" хүн тул Монгол элитүүдээ үгээр "идээд" авсан бололтой.Тэгж л ойлгосон. "Элит" гэдэг үгээ ямар утгаар бичсэнийг нь ойлгохыг ч хичээсэнгүй. Учир нь бүгдийг цухас уншихад "доромжлоод" авсан мэт бодол төрсөн. Бас тодорхой хэмжээгээр "улс төржөөд" авсныг нь ойлгох нэгэн тэнэг уншаад бодлоо бичиж байгаа нь энэ билээ.

Гэхдээ энэ удааг тэрийгээ "буруу" ойлгуулахаар бичиж. Бусдаас өөрийгөө илүү гэж бодсон аж. Бусад хүмүүс ч гэсэн "мундаг" байдгийг мартсан бололтой. Ер нь бол хүмүүс хэзээд өөрөөс чинь мундаг байдгийм шүү дээ. Амьдрал нь ядуу ч байж болно, ухаан нь мулгуу ч байж болно, цэвэрлэгч ч байж болно. Гэвч амьдрал "өөр". Хүн болгонд өөрийн зам байдаг бөгөөд тэр замд тааралдсан хэнбугай ч яг л адилхан "хүн" байдаг байхгүй юу.
Өө, угийн тэнэг хүн тул мартах гэж байна. Монгол Улс "капитализмын" замд ороод 18н жил болсон биш. "Зах зээлийн" (энэ үгийг мэдэхгүй бол жүжигчин Батзаяагаас асуу) эдийн засагт шилжээд гэж бич л дээ. Ядаж байхад дахин дахин давтаад бүүр дургүй хүргэчих юм.

За тэгээд товчлоод тэрхүү мундаг залууд "зөвлөхөд":
- Хэнийг ч өөрөөсөө дорд бүү үз.
- Би, би, би, миний, миний, миний, надаар гэдгээ боль.
- Бодол санаа байвал тэрийгээ зөв илэрхийлж сур.
- Хийсэн чадсандаа амьдралдаа хэтэрхий бүү эрд.
- Хийх бол битгий их ярь, бас битгий их "зарла". (Just do it)

Амьдралд суралц... Болоогүй л байна даа... Бүхнийг мөнгө бас "мундаг ухаан" шийддэггүй юм шүү дээ...

3 comments:

fraeulein said...

за би ч бас уншлаа. бас дутуу. ойлгохгүй хэдэн юм байна.

- Инженер хүн англи хэлтэй байх албагүй. Би орчуулаад өгье гээд байхын. Би Германд сурдаг. Их 8-ын нэг. Энд ч гэсэн англи хэл бүрэн эзэмшсэн байх нь асар том давуу тал гэдгийг би муухан гадарлаад байгаамаа.

-"Би хувьдаа зарим хүмүүсийн санааг дэмждэггүй. Жишээ нь улсын өмч завшигчдаас хөрөнгийг нь хурааж улсын өмч болго гэдэг. Энэ бол худлаа сонгуульд ялах арга заль ба энэ хэзээ ч биелэх боломжгүй асуудал. Биелсэн ч ард түмэн юу ч хожихгүй харин дахиад нэг шинэ завшигчтай болно." whaaat? энэ өгүүлбэрийг үнэхээр ойлгохүй байна. Хм, авилга авсан күмсийг шууд өршөөчих юм байна. Аливаа улс орон авилгач, хээл хахуульчдаасаа салалгүйгээр хөгждөг бол Зимбабе өдийд африкын бар болчихсон байж байхгүй юу. Англи улс бас хууль зөрчигчдөө өршөөгөөд хөгжчихсөн гэж бодохгүй л байна. Нэг юм хийхдээ хажуугийн хүчин зүйлсээ мартаж болохгүй л дээ.

- Нэг хүн гэхэд ардаа бүхэл бүтэн институттай хүн шиг л олон амлалт өгчээ. Юм орчуулах, хөрөнгө оруулагч олох, дохиоллын систем хийх гээд л захаас нь дурдвал. Энэ бүгдийг чаддаг мундаг хүн байх, гэхдээ Монгол улс жижиг ч гэсэн гадаадын нэг фирма биш шүү дээ.

- Ер нь хүнийг эзэмшсэн мэргэжилдээ хэр зэрэг мундаг байна гэж харахын хажуугаар тэр хүнд ямар үзэл бодол тогтсон байна вэ гэдэг их чухал юм шигээ. Тэр мундагаа буруу тийшээ ашиглавал ямар аймаар хорлонтой үр дүн гарах болоо.

Нэг зитат байдийн, Matthias Claudius ах хэллүү яалаа, "Sag nicht alles was du weisst, aber wisse immer was du sagst" гээд. Утгачилбал, "Юу мэддэгээ бүгдийг бүү хэл, гэхдээ юу хэлж байгаагаа мэдэж бай" гээд. Миний мотто маягын үг л дээ. За хүн сургах яах уу, өөрөө тэрийгээ дагах гээд хичээчихвэл тээ.

Tsegmee said...

Sain uu ? Followers-oo tavia, Goe blog bolohoor dagah hun zund shuu!!!

Chandmani said...

Fraeulein-д:
Санал сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа.
Matthias Claudius бас "Юу мэддэгээ бүгдийг бүү хэл, гэхдээ юу хэлж байгаагаа мэдэж бай" гэдгийг тогтоочихно оо хө.
хэхэ хэн нэгэнд тус болох байхаа л гэж бодном.

Tsegmee-d:
Хүн дагуулаад байх амьтан биш л дээ. Нэгэнт чамаар "гоё" гэнгүүт онгироод зөвлөлгөөг чинь дагаад үзье :)