2009-04-15

Текстинг болон Секстинг

Оршлыг нь өмнөх бичлэгтээ хийсэн тул энэ удаад шууд эхэллээ.
Манайхан "тайван, амгалан" тулдаа л энэхүү асуудлыг хөндөхгүй байгаа болов уу. Хүн болгон шахуу гар утастай болсон нь хөгжил дэвшлийн баталгаа боловч нөгөө талаар янзан бүрийн сөрөг үр дагавруудыг дагуулж байгаа билээ.

Зарим сөрөг үр дагавруудыг жагсаавал:
- Албаны болон өрөө, тасалгааны утсаар холбогдох нь багасч улмаар ажил цалгардах байдал ихсэх;
- Энд тэндгүй гар утсаар ярих хандлага ихэсч хүмүүсийн анхаарал сулрах, автомашины осол гарах;
- Гар утас нь хэрэглэгээ байхаас илүүтэйгээр "маяг" байх нь хандлага газар авах ;
- Эдийн засгийн чадавхигүй байж хэрэгцээнээсээ илүү зардал гаргах;

- Бусдын ажилд садаа болох;

Тиймээс гар утсыг ашиглах тусгайлсан дүрэм журам заавал хэрэгтэй билээ. Та мэдэх байх: онгоцонд нислэг хийхийн өмнө "гар утсаа залгаарай" гэхээр нь тэртэй тэргүй салчих учраас заавал залгадаг.

Харин бусад газарт бол үгүй шүү дээ. Хурал цуглаан, жүжиг, концерт, хичээл сургалт, олон нийтийн газар, сургууль, эмнэлэгт гээд бүхий л газарт гар утас хангинаастай. Янзан бүрийн дуу авиа гаргаад л, зарим нь бүр чарлаад л, зарим нь дүлээд ч байгаа юм шиг дуу гаргаад л. Албаар тавьсан нэг нь байхад санамсаргүй чарлах нэг бий... Өө тийм УИХ-ын чуулганы танхимд чуулганы үед гар утас хэрэглэж болохгүй журамтай авч эрхэм гишүүд үл тооно. ТВ-ийн Чуулганы тухай мэдээллээр гар утсаараа ярьж байгаа гишүүдийг олон харсан байлгүй дээ. Уг нь гар утсаар ярьж биш УИХ-ын Тамгын газрын ажилтнуудаар дамжин тэрхүү "ярьж буй" асуудлаа шийдэх боломжтой авч "толгой том" гишүүд шууд л журмыг зөрчинө. Тэгэхээр УИХ-ын гишүүд хамгийн түрүүнд дүрэм журмаа зөрчдөг байх нь ээ. Тиймээ. Тэд зөрчиж байгаа юм чинь бусад нь барьцаад яалт үгүй зөрчинө л дөө...

Гар утсаар текст явуулах нь орчин үеийн хүүхдүүдийн, өсвөр насныхны үүрэгт ажил гэлтэй. Охиноороо жишээ авна аа. Охин минь сардаа "хязгааргүй" текстэн мэдээлэл илгээх боломжтой бөгөөд түүнд нь зориулж сар бүр 15н "төгрөг" төлнө. Яалт үгүй аав буулт хийсэн л дээ. Тэрнээс бол үгүй гэмээр л байсан. Өнгөрсөн сард 500 гаран текстэн мэдээлэл илгээж. Төсөөлөөөд бодоод үзье. 30н өдөр өдөрт тус бүр 16 мессеж илгээж, өдөрт 24н цаг тэгэхлээр 24н цагийн 16н цагт нь текст бичиж. Үлдсэн цагт нь утас нь "унтсан" байх юм. Аймаар байгаа биз :) Машинд энд тэнд байхдаа гар утас нь үргэлж гарт нь атгаастай, хэдэн хуруу нь тэмтрүүлэг мэт л харагдана. Би заримдаа загнадаг тул надаас нууж байгаа бололтой харагдана...

Хэхэ бас л хазайгаад хадуураад явчихаж.

Манай эндхийн ойр орчмын сургуулиудад (цэцэрлэг, бага, дунд, ахлах, их, дээд, тусгай) гар утас хэрэглэх нэгдсэн журам, бүр хууль байхгүй. Сургууль болгон өөрийн журам дүрэмтэй боловч зарим нэг сургуулийг эс тооцвол гар утасны талаар дурьдсан нь бараг үгүй гэлтэй. Лав л нэг сургууль хичээл номын цагаар гар утсыг хориглосон байдаг юм байна... Их дээд сургуулиудад тодорхой хэмжээгээр яригддаг боловч яг дүрэм журам байдаггүй.

Ойрын үед энэ талаар ихээхэн яригдаж буй. Ирээдүйд энэ талаар "хуульчлах" болов уу гэж бодож байна. Хүүхдүүд хоорондоо, сурагчид, оюутнууд хоорондын харьцах, багш-сурагчдын гар утсаар харьцах гээд асуудлуудын тухай....

Гар утсаар текстинг хийхээс гадна секстинг хийнэ гэж нэг зүйл байна аа. Гар утсыг зарим нөхдүүд буруу зориулалтаар ашигладаг байна. Насанд хүрсэн тэгээд гэр орондоо бол болох л байх л даа. Өсвөр үеийнхэн гар утсаараа болох болохгүй янзан бүрийн садар самуун зураг, текст мэдээлэл, видео бичлэг илгээх нь ихэссэн гэж ойлгож болно. Үүнийхээ улмаас "хуулийн хаалга" татсан хүүхдүүд ч бий. Зарим насанд хүрэгчид насанд хүрээгүй хүүхдийг уруу татсан хэргээр бас буруутгагдан шүүгдсэн.

Хүн болгон энэ талаар нэг бодно биздээ...


...унтах ажил гарчихлаа хэхэ .... дуусгав...

5 comments:

peakfinder said...

Uneheer bodmoor asuudal shuu. Gesnees manai ger buld gar utastai hun baihgui sh dee. Amerikt baihdaa ganc utastai baiv end ireed hereg bolohgui yum shig bolohoor n' avaagui.
NY hotiin surguuli gar utas bolood yamar neg electron heregsel oruuldaggui durem juramtai, surguuli uruugaa orohdoo oncognii buudliin security shig negjuulj haruulj baij ordog bolohoor utasnii hereg ugui bailaa. Ugaasaa bid hoyor oorsdoo utas ene ter geed baidaggui bolohoor huu maan' bas adilhan sursan bololtoi.
Ooroo utas ih heregldegeggui bolohoor yarij suugaa hun utsaa oroldood esvel utsaar yariad baihaar ih taagui sanagddag yum. Zarim hund gar utas n' denduu chuhal bolson haragddag, bas tiim sain hereg bish baihaa.
Hun uzvel yamar dundad zuunaas irsen nohor ve geh baih daa he he...

Pearle Deppsu said...

Тэгж байгаад л больчихно дөө. би ч цагтаа мсж-дэг л байлаа. өсвөр насандаа тийм зүйл сонирхох үе байлгүй л яахав.

гэхдээ нэг ийм үг байдаг даа

халуурч болноо
дэмийрч болохгүй гэж

Chandmani said...

...утасгүй байх нь нэгэн бодлын сайхан боловч бас хэцүү...
..орчин үеэ дагаад болих үгүй нь яах л бол доо. computer-ийг утасаар бүрмөсөн солих цаг удахгүй ирэх байх шүү цаана чинь...

fraeulein said...

hooh ter tsag hurdan ireesei gsn. :P Notebook chirch yavahaa bolichihvol goyoo

Chandmani said...

одоогоор iPhone гэж дөхсөн хувилбар байгаа