2009-04-05

ШОУДАХАА БАГАСГА...

Найз хархүү гэж нэг хар юм намайг тоохгүй байхын. Намайг хараад юу гэж бодож байна даа, залуу минь?

Гэр бүлийн дайсны нэг нь үнэхээр ШОУДАЛТ. Ганц бие бол өөрөө өөртөө л нөлөөтэй. Гэр бүлд болохоор өөрт нь, бас өрөөл бусдад халтай.

Гэр бүл салалтын шалтгааны хэдэн хувь нь энэ балай шоудалт байдаг болдоо!?

ШОУДСАНААР:

- "Эдийн засгийн" хувьд алдагдалд орно. Үүнийг бол баттай хэлнэ. Наад захын шоунд зарцуулж байгаа мөнгө (зарим нэг нь бүр төсөвлөдөг ч байж болох) нь Таны болон Танай гэр бүлийн сардаа зарцуулчих гар утасны ч юм уу, гэрийн утасны ч юм уу, байрны, 14 хоногийн хоол ундны, машин болон бусад зардалтай дүйцэхүйц байж мэднэ шүү. Хүүхэдтэй бол хүүхдэдээ зарцуулах боломжийн мөнгө. Гэтэл тэрхүү мөнгийг зөвхөн өөрийн (гэр бүлээсээ өөр таних танихгүй хүний, магадгүй хүмүүсийн) жаргал, зугаа цэнгэлд зарцуулаад байвал ямар хэрэг байх билээ... Шоунд мөнгө хамаагүй зарцуулчихаад дараа нь амаа барьж байснаас шоудахгүй л бай л даа....

- Гэр бүлийн жаргал хорогдон хэрүүл маргаан нэмэгдэнэ. Гэр бүлээрээ, хосоороо хааяадаа шоудаж байвал ч болно доо. Гэтэл монголд эсрэгээ. Байнга, ганцаараа, нууцаар гэх мэт. Эрчүүд нь эрчүүдтэйгээ, хүүхнүүд нь хүүхнүүдтэйгээ, найз нөхдөөрөө, хамт олноороо, танил танилаараа... эсвэл эрчүүд гэр бүлээсээ бусад хүүхнүүдтэй гэх мэт... Гэр бүл байх нь ховор... Шинэ жилээр л жишээ аваад үзье. Шинэ жил бол гэр бүлийн баяр байх учиртай юм л даа. Монголд болохоор бүгдийг нь тусгаарлах баяр болдог. Хүүхдүүд нь сургууль дээрээ бүр анги ангиараа гээд тусгаарлагдан, эцэг, эх нь ажил дээрээ тус тусдаа хамт олны шинэ жил гээд бараг л өдөр хоногоор салан байж тэмдэглэдэг. Тэмдэглэхдээ бас "нам" болтлоо тэмдэглэхийг хичээнэ. Албан ёсныхоос албан ёсны бус задгай руу заавал шилжинэ. Эхлэх, дуусах цаг нь тодорхойгүй. Дуусна гэдгийг тасрах эсвэл согтохоор ойлгодог. Магадгүй хэн нэгнийд, хаа нэгтээ "зөв буруу" хоночихоод маргааш нь ёстой зад авсан, нэг мэдсэн тасарчихаж, толгой хагарлаа гээд гэртээ орсон нь хэд байдаг болдоо?! Гэр бүлээрээ, хосоороо явах гэхээр "тэнэг юм шиг эхнэрээ (нөхрөө) дагуулаад, хүмүүс хартай юм гэж бодно ш дээ" гэнэ, эсвэл "манайхан зад авах гэхээр чамаас халгаад шоудаж чадахгүй байх аа" гэх... "ганцхан удаа шоудах гэж байхад сүртэй юм бэ дээ" гэх... "сүртэй юм баяр болж байхад" гэх мэт...
Гэр бүлийн жаргалыг умартаад л байдаг улсууд. Осолгүй л Цагаан сараар золголт гээд жилдээ нэг гэр бүлсэг болдог байх даа, so sad ...

- Янзан бүрийн "асуудалд" орж мэднэ. Гэмт хэрэг зөрчилд, аваар осолд гээд... Гэр бүлийн "үнэнч чанар"-ыг гээж мэднэ. "Согтуу"-даа үйлддэг "хэргүүдийг" надаар хэлүүлэлтгүй ойлгох биздээ. Тэр тусмаа гэр бүлээрээ бус эрчүүд-эрчүүдтэйгээ, хүүхнүүд-хүүхнүүдтэй тус тусдаа шоудах үеийн "хам" хэргүүд...

Гол нь ШОУДСАН-аар ханийн, хүүхдийнхээ ИТГЭЛ-ийг алдана.
Гэр бүлд итгэл үгүй бол инээд үгүй, инээд үгүй бол жаргал үгүй болой.

ШОУДАХАА БАГАСГА. Шоудаж байгаа гэдгийг чинь мэдэж байгаа шүү, Нөхөөр!!!


*мэдээж нэмэрлэхэд талархах болно :)

3 comments:

Дамдаа said...

Ёстой гайгүй байлгүй дээ гамбир минь хэ хэ хэ.

A.Амарсайхан said...

Шоудна гэдэг үг заавал янаг амрагийн харьцаа руу орохын нэр биш юм шиг ойлгодог шүү дээ.

Найз нартайгаа хааяа нэг хэдэн аяга шар айраг уусныгаа би шоудчихлаа гэж ойлгодог гэтэл энэ үг өөр утгатай байсан юм санаж.

Chandmani said...

...шоудах дуртай нэг нь ухаантайхан шоудахад татгалзаад байх зүйлгүй л дээ...

Шоуны хэр хэтрэхээр гэр бүлийн амьдралд хүндрэл учруулаад байгаа юм.

Шоуг юу дагадгийг Амраа анд надаар хэлүүлэлтгүй мэдэх бизээ. Найз нөхдийн хүрээн уулзахыг мөн хамруулж байгаа юм шүү бас. :)