2009-03-30

Хөрөнгө гэснээс...(Оюутан насны нэгэн дурсамж)

Амраагийн "Хөрөнгө" шог өгүүллэгийг, мөн тэрхүү өгүүллэгийг уншаад бичсэн хүмүүсийн сэтгэгдлийг уншаад нэгэн дурсамж төрдөг байгаа...

Оюутан байх үе л дээ...

ТИС-ын харьяа КТМС-ын цагаан хөх өнгөтэй 4н давхар оюутны дотуур байранд амьдралынхаа хэдэн жилийг үдсэн юмсан. Монголдоо дээгүүр ордог оюутны байр нь байлаа. Одоо ч гэсэн арчилж чадсан бол дээгүүр орно гэж бодож байна...

Тухайн үед тэрхүү байрны нэг давхарт гэр бүлийн хүмүүс амьдарна. Ямаршуухан хүмүүс амьдардаг байсныг мартсан байна. Одоо бодож байхнээ багш нар байсан болов уу гэж бодном. Лав л байрны коминдант (уг нь бол коментант) авгай тэрхүү байрны нэг давхарт гэр бүлийн хамт амьдардаг байсан. Хоёр давхарт оюутнууд. Гурван давхарт бас бус гэр бүл, бас "мундаг", "ахлах курсын" оюутнууд амьдардаг. Мөн миний найз наймаа хийдэг "мөнгөтэй" нэгэн оюутан гэр бүлийн хамт (хүүхэдтэйгээ), бас надад багшилдаг оюутан-багш нар минь амьдардаг байлаа. Дөрвөн давхарт тэр үед буудал байсан юм. Буудлын орох хаалга нь байрны гол хаалга тул орой үдшийн цагаар машинтай машингүй ах эгч нар, залуучууд тэврэлдээд сүрхий ш дээ, цагаар буудал хөлсөлдөг гэдгийг тэндээс л мэдэж билээ :)
Оюутны байр гэснээс бид 2 давхарт нэгэн танхимд ТВ-ээ бөөнддөг байлаа ш дээ. Баян оюутнууд нь өрөөндөө ТВ-тэй. хэхэ Ядуу мань мэт нь нийтийн жишгийг дагаад л... Санаж байхнээ, тэр үед Стерлита ч билүү Халтар царайт ч билүү нэгэн Венесуэлийн алдарт кино гараад аймаар байлаа ш дээ. Монгол даяараа ТВ үзээд ажил хийдэг хүнгүй болчихдог ч билүү хэхэхэ. Тэрхүү танхимдаа хагас сайндаа ч билүү алдарт Баасан ахын өдөр ч билүү бас таанцална аа. Хөдөөний мань мэт нь эргэх гэж үзүүлнэ ш дээ... Бас бус залуучууд охидыг эргүүлээд, охидууд маягдаад ёстой гялалзуулна ш дээ... Би ч гэсэн ч зүгээргүй байсан мэт санагдаж байна (мэдээж ганцааараа байхдаа) :)
Заримдаа тэр танхимдаа теннисний ширээ зоогоод аягүй үзнэ ш дээ. Чадахгүй бол "нүдний булай" болохоосоо ичих тул зөвхөн л чаддаг нь тоглодог байлаа. Тиймээс ракета бөмбөг булаацалдах зовлонгүй гэсэн үг л дээ.

Өө хадуурах гэж байна... Санаснаас орноосоо босоод гар нүүрээ усаар булхсан болоод бараг л нүд нь аниатай сургуульдаа алхаад оччихдог байж билээ... :) By the way, одоо бодсон чинь үнэхээр сайхан байна....

"Аятайхан" байр олох нь байрны даргыг хэр панаалдахаас их хамаарна даа. Панаал байхгүй бол яахав дээ л өрөө оногдоно. Панаал сайтай бол наран талын бас бус засвар хийчихсэн гэх мэт аятайхан өрөө олдоно. Нутгийн, найз нөхдийн, танилын гээд нөлөө бас их нөлөөтэй.

Хөдөөний мань хотод хамаатныхаа ахынд хэсэг хугацаанд "тэсээд" удалгүй өрх тусгаарлаж байранд амьдрах болов оо... Гэр бүлийн хүн маань бас л оюутан, дээр нь 2-уулаа хүүхэдтэй. Байранд "гэр бүлийн" өрөө авахаар хөөцөлдөөд үнэхээр бүтсэнгүй. Уг нь байрны дарга нутгийн эгч шахуу байсан боловч үнэхээр хөдөлсөнгүй. Гадны сургуулийн оюутан байлгахгүй, энэ жилдээ гэр бүлд илүү өрөө олдохгүй гээд дүрэм журам яриад бүр тас хөндлөн...

Байранд орох хэрэгтэй байсан тул буулт хийгээд Эрдэнэтээс ирсэн ангийнхаа нэгэн залуугийн (надаас дүү дөнгөж 10 төгссөн эр л дээ) хамт нэг өрөөнд орлоо. Өрөөний "хөрш" минь намайг эхнэртэй, дээр нь хүүхэдтэй гэдгийг минь мэдэж байлаа. Тас гүрийгээд эхнэрээ авчраад 3-уулаа амьдарсан даа. Хааяадаа охин ирээд 4-үүлээ хэхэ ёстой "өнөр бүл" байлаа...
2-хон ортой. Өрөөний нэг тал нь хөршийнх, нөгөө тал нь "манайх". Гэр бүл хөндлөнгийн хүнтэй хамт амьдрахын зовлонг үзсэн хүмүүс л ойлгох байх. Манай байрны комендант лав ойлгоогүй юмдаг. хэхэ Ойлгох ч хэрэг байхгүй байсан байж болох юмдаа...

"Тэсээд" л амьдарсан даа....

Өө, өмч хөрөнгө байсан чинь оюутан үеийн амьдрал болчихсон явж байна.

Манайх 2 давхарт байсан юм. Ядаж байхад булангийнх. Хөдөөний "гэр бүл" хөргөгч мөргөгч гэж тансаглах биш цонхноосоо уядаг "хөргөгч"-тэй байлаа шүү дээ. Цагаан цагаан хүүдийнүүд цонхны тагтнаас унжаад л хэн хэнийх махтай шөлтэй, буузтай боорцогтой гээд л баян тансаг нь тодорно доо...

Аав ээж минь, хадмынхан заримдаа мах, борц, бууз хийгээд хөлдөөчихсэн, боорцог хийгээд явуулдаг байлаа. Ядуухан гэр бүл тул их явуулахгүй л дээ. Байгаа л илүүчилж байсан хэрэг. Түүнийг нь авбал манайх баяжаад цонхоор тусах гэрлийг бөөн цагаан уут халхална ш дээ...

Гэтэл Дарь эхийн овооны "харуул манаа" олонтой. Цагаан уутуудаа сайн баглана ш дээ. Сайн гэгч нь хүлж аваад цонхоороо унжуулаад татаж чангаагаад цонхноо хаан бөх гэгч нь уядаг байлаа. Тэгэхгүй бол "манаачийн" олз болчих гээд үнэхээр болдоггүй байсан юм.
Манай байрнаас зөндөө л оюутнууд боорцог буузаа алддаг байлаа. Би ч яахав, хашир бурхи тул сайн шалгаад л хүлж баглах гэдгийг үзүүлдэг байв.

Гэтэл нэг удаа гэнэдээд махыг ч билүү цагаан гялгар торонд хийгээд өлгөчихсэн чинь "манаач" нар урт модоор тогшсоор байгаад цоолоод авчихсан байв. Гэнэдсэн байгаа биз... "Хөрөнгөтэй" хүн "хөрөнгөгүй" болохын жишээ нь энэ дээ... :) Их л харамсаж байсан юмдаг. Ядуу оюутан, ядаж байхад ядуу аав ээжийнхээ илүүчилсэн махыг ч юмыг боорцгийг ч юм уу хямгадаад идэж чадахгүй, дээр нь өлсөөд л ....

За нэг иймэрхүү оюутны амьдралтай байлаа :)

Оюутан нас сайхан шүү... Миний оюутан нас үнэхээр сайхан. Залуу ч, бас "хөгшин" ч оюутан аль аль нь байлаа...

6 comments:

fraeulein said...

Хэхэ, тэр байрууд нээрээ балконгүй билүү. Би бол оюутны хотхоны оршин суугч байлаа. Хавар болохоор балкон доогуур нуугдаж явахгүй бол дээрээс ус асгана, бас толь тусгана. МУИС-н 5р байр манай эсрэг талд байсийн. Тэндэхийн 4 давхарын нэг өрөө манай руу өдөржин толь тусгаад тамладаг байж билээ. Яасан цуцдаггүй гар хөл, дуусдаггүй цаг зав байсийн. Бас нэг удаа балкон дээрээ хатаах гээд тавьсан бүх хувцсаа алдаж байсийн. Хэцээ балконы урдуур татаар, хувцасаа унжуулаад өлгөчихсөн чинь яг тэгээд доороос нь дэгээгээр татаад авчихсан. Бас эсрэг талын гадаад хэлний оюутны байрны 2 залуу өглөөдөө босоод хичээлд явах гээд 80 юм болдог байж билээ. Бид нар тэр 2ийг нүүрээ буддаг, буддаггүй гэж маргалдаад, хараад зогсчихдог байсан. Гүй ээ мөн эрээ цээрээгүй шүү. Сайхан байжээ гэж...


by the way, thanks for sharing

Damdaa said...

Хэ хэ хэ, ёстой оюутаны байрны амьдралыг минь санагдуулчихлаа байна. Би МУИС-н 5-р байранд байсан юм. Манай байр гэхдээ нийтийн хөргөгчтэй. Зарим тасгийн гарууд хоолоо дуусахаар гал тогооноос хоол хулгайлна. Манай хажуугийн тасгийн хөвгүүд хоол хулгайлах гээд л гал тогоогоор эргэлдээд л нэг нь доошоо явж гал хамгаалагч "буудуулах" гэж бариад л байж байсан чинь тэдэн дээр өөр тасгийн нэг залуу орж ирсэн байгаа юм. Тэгээд хоол хулгайлах планыг нь мэдчихээд л нэг их сүрхий хамтраад л бас идчих санааатай гүйгээд л.

Нэг нь доошоо бууж гал хамгаалагч буудуулаад л нэг нь гал тогооноос нэг хоол шүүрээд л гүйгээд ирсэн гэнээ. Тэгээд 5лаа сайхан тойрч сууж байгаад л хоолоо аягалсан чинь өнөө гаднаас орж ирсэн нөхөр "Өө энэ чинь манай хоол байна ш дээ. Тээр төмс мөмс нь яг байна" гэж ирээд л аймаар уурласан гэсэн. Нөгөөдүүл нь чи тасагтаа хоол хийж байж хулгай хийх гээд яасах хөгийн амьтан бэ нэгж мэгээд л хэ хэ хэ .

Уг нь тэр гадны нөхөр бас хоол идээгүй царайлаад байсан гэж байгаам.

Anonymous said...

гэхдээ дээрх яриа жаахан ойлгомжгүй болчих шиг боллоо, уг нь хөгжилтэй дурсамжуудын нэг нь л байлаа. Дамдаа.

Anonymous said...

Oyutan baihdaa angiaraa huushuur ih iddeg baij bilee, hamgiin hyamd bas ih tostoi hehe, suuldee ch zalhsandaa.

Залуу Маркетер said...

КтМС -ийн оюутны байр одоо ч гэсэн их л дажгүй байр хэвээрээ байгаашдээ.

bluefire said...

(baahan l ineej avlaa)