Баяр, бас дахин баяр... Он гараад л баярууд үргэлжилдэг байсансан... хэхэ
Монголдоо бол Мартын 8-ны баярыг тэмдэглүүлэх гээд (угтаа бол тэмдэглэх гэх байх л даа) "завгүй" зүтгэх байсан байхдаа. Цэцэг, даашинз, хувцас хунар, будаг шунх, бал бурам гээд л боломж бололцоого дайчлаад болохгүй бол зээлдээд ч болов хамаагүй ямар нэгэн байдлаар хичээх байсан байх...
Гэтэл энд Америкт ирснээсээ хойш Мартын 8-ны барааг харсангүй. "Ганцаараа" болоод тэгсэн байх гэж өөрийгөө тайтгаруулна. Ашгүй харин энд олон улсын эмэгтэйчүүдийн баяр гэж тэмдэглэдэггүй юм байна. Тэмдэглэдгийг нь ажиглаагүй байж мэднэ, гэхдээ үнэхээр надад үнэртэх ч үгүй юм... Эд нар чинь их гэр бүлсэг хүмүүс ч юм шиг, эсвэл бүр гэр бүлээ мартсан гэсэрүүд шиг байх юм. Өдийг болтол ухаараагүй л байна :)
За ямар ч байсан, Мартын 8-ныг тэмдэглэж байгаа бол гэргий, хань, охин, бүсгүй, эмээ, авгай болгонд инээмсэглэхийг ерөөе...
Сайхан баярлуулж, сайхан баярлаарай...
Бишээ,
Сайхан баярлаж, сайхан баярлуулаарай.... :)
5 comments:
Баярлалаа...Ажилтай тул блог нтр-эр өөрийгөө хуурдаг байх дөө.
Баяр ч яахав нэг өдрийнх, ажлын жаргал бол насных болох байх шүү.... :)
аа мэдэхгүй тэхдээ нас залуу цус шингэхэн тул ажиллаад л ажиллаад л байдаг байх даа.
END UDUR BUR MARTIIN 8 BOLDOG BOLOHOROO TIIM TUSADAA UDUR HEREGGUI CH YUM BILUU?
O'dor bolgon tiim bdag bh shuu... terentei xarin sanal neg bna...
Post a Comment