2009-02-21

Swhrt болон Sweetie хоёр минь (үргэлжлэл)

...Машинд суух үед найз бүсгүй минь "Чи хүүхдээ дагуулсан юм уу? Надад хэлэхгүй яасан юм бэ? Тэгсэн бол би гэртээ үлдэх байсан юм" их л дурамжгүйхэн дуугарлаа. Би ч түүний хэлснийг их л тоогоогүй дүр эсгээд "тиймээ" л гэлээ. Асуудал ч эхлэх нь дээ гэсэн бодол толгойд харвав. Гэвч нэгэнт уулзуулахаар дотроо шийдсэн байсан тул машины урд талын суудалд суугаад найз бүсгүйгээ охины хажууд арын суудалд суулгалаа. Хамд байхдаа яах бол гэж бодсон хэрэг л дээ...
Бид манай тэмцээн болох 23-р сургууль хүртэл явахад надаас бусад нь үл дуугарав. Би яриа өдөөд тэд дуугарсангүй. Жолооч минь хүртэл намайг буруу зүйл хийж байгаа мэт угийн дуугай дээрээ бүр таг болчихов. Уг нь бол надад аав шиг минь зөв буруу гээд, охинтой минь ч тэр, найз бүсгүйтэй минь ч тэр дуугараад бодол санаагаа хэлээд, тоглоод явдаг байтал энэ удаад тэгсэнгүй. Бодвол миний асуудалд хутгалдахыг бодоогүй бололтой. Тиймээс би тэгсхийгээд дуугай болов...
Сургуулийн гадаа ирээд бүгдээрээ машинаас буулаа. Тэгсэн найз бүсгүй минь нэгд, охиноос минь, хоёрт ажлын газрынхан, хамт олон, гуравт найз нөхдүүдээс минь санаа зовсон, ичсэн байдалтай болчихов. "Би ороод хэрэггүй байхаа. Чи охинтойгоо хамт орчих уу?" гэж асуусан, гомдсон байдалтай зөвхөн надад зориулаад хэллээ. Өөрийгөө ямарваа нэгэн байдлаар буруутгаад байгааг ойлгож байв. Надтай хамт байгаа нь түүний буруу биш шүү дээ. Би ч угийн зөрүүд зангаараа "үгүй ээ, хамт орно оо" л гэж 'түрэмгийлэв'...
Охиноо машинаас буулгатал дув дуугай, намайг буруутгасан байдалтай хүүхдэд томдсон харцаар ширүүхэн харав. Би ч охиндоо "одоо ингээд зааланд орж аав нь тоглоно, аавыгаа сайн балиашиглана шүү" гэлээ. Зөөлөн ааштай охин минь хариу дуугарсангүй. Шууд л хашааны хаалга зүглэв...
Хоёр хайртынхаа дунд нь учраа олохгүй байгаа ч хэн хэнтэй нь эвтэйхэн ярьж байгаад хоёланг нь дагуулсан зорилгоо биелүүлэх хүсэлдээ автсан байлаа...
Гэтэл охин минь хаалгааар оронгуутаа л мөсөн дээр хальтирч ойчоод шууд л уйлчихлаа. Уг нь бол барагтай бол уйлдаггүй охин минь. Би охиноо босгоод аргадаж цас мөсийг нь гүвж өгөв. Охин минь уйлсан чигээрээ намайг орхиод шууд л цаашаа явчихлаа. Охиноо уйлуулсандаа би үнэхээр санаа зовов. Охин минь мөсөн дээр хальчирч ойчсондоо биш харин аавдаа гомдоод уйлаад байгааг мэдэж байлаа. 23-р сургуулийн хана налаад уйлаад зогсож байсныг би өдийг хүртэл бодож шаналж явдаг. Мөс хатуу, гэвч би мөснөөс хатуу аав байлаа. Болдогсон бол цаг хугацааг эргүүлж болдог ч болоосой...
Найз бүсгүй минь "Охиноо аргаддаа. Би явсан нь дээр юм шиг байна даа" гэж хэлсэн нь бас учиртай байв. Охиныг минь надад гомдоод уйлсныг мэдэрсэн байх л даа. Болвол бүх бурууг өөртөө тохсон, өөрөөс нь болоод охин нь уйлж явж байна даа гэж бодсон байлгүй. Болдогсон бол хайртыгаа гомдоохгүй байхыг урьдчилаад хардаг ч болоосой...
Чөтгөр ав гэж.... Намайг л даа...

Халгаад байгаа найз бүсгүй минь, ойчоод уйлсан охин минь хэн хэн нь ч буруутай биш байлаа. Охин минь мөсөнд хальтраад ойчоод уйлж байхад би амьдралын хальтиргааг давалгүй ойччихоод түүнийгээ зүрхээрээ мэдрээгүй явж байдаг. Найз бүсгүй минь намайг хайрлаад бүгдийг зориулсандаа гомдож явахад би бас л түүнийг нь ойлголгүй дэвээд явж байдаг...

Бүх зүйл надаас болоод байгааг би ойлгож байгаа ч түүнийгээ хэрхэн засаж залруулахаа үнэхээр мэдэхгүй байв...

(магадгүй)


9 comments:

Anonymous said...

магадгүй цаг хугацаа алдааг чинь хугасалж ухааныг чинь тэлж магад..
чамайг хайрласан бүсгүй чиний үрийг хайрлавал нинжин сэтгэлтэн гэгдэх.
энэ бүхнийг хэрийн эмэгтэйчүүл даваад гардаг гэж бодох юм.

AMJ said...

mgl-chuud iimerhuu zuil deer setgelzuin beltgel baidaggui uchir, Chandmani ah jaahan turgedsen bna :-(

byambaa said...

yostoi helj medkuum daa.

ohin bol naiz busguigees iluu eej ni tsug yavsan bol gej bodood uilsan ...

naiz buisguin huvid gantshan uuriig ni hairlaasai, anhaaraisaa gej hussen...

Chandmani said...

Аmor-т:
Нэгд, ухаан тэлэгдээд байх юмгүй. Ямар ч асуудал бүтсэн бүтээгүй, болсон болоогүй эсэхээс үл хамааран ухаан үргэлж тэлдэг шнэ ойлгож явдаг. Харин цаг хугацааны хувьд аль дээр үеийнх юм...
Эмэгтэйчүүд хэрхэн давдгийг сайн мэдэхгүй ч, ямар ч байсан хэцүү байдаг гэдгийг мэдсэн. Тэр тусмаа хүүхэдгүй бол...

Amra said...
Сэтгэлзүйн бэлтгэл байдаггүй гэдэг нь үнэн шүү. Түргэдэх биш байсан юм аа. Учир нь би "дунд" нь гүйгээд багагүй хугацааг өнгөрөөчихсөн байв. Тиймдээ ч цаг нь болсон болов уу гэж ойлгож уулзуулах гэсэн хэрэг...


Byambaa-даа:
Хэцүү гэдгийг ойлгосон.

Ер нь яагаад болсон болоогүй зүйлийг хамаа намаагүй бичиж байгааг минь ойлгоосой гэж хүсэж байна. Миний түүх. Мөн хэрвээ хэн нэгэн уншвал (тэр тусмаа эрэгтэй хүн) уншвал хэрэгтэй байж магадгүй гэж бодсоных...

Би ганцаараа энэ амьдралыг туулаагүй. Би бас эцсийнх нь ч биш. Цаашид ч ийм асуудал зарим нэгэнд нь тулгарах болно. Тэгээд бодоод үзээрэй....

bluefire said...

hezuu shuu

bluefire said...

ezsiin ezest huuhded l hamgiin hundeer tusdag

Chandmani said...

Би өдийг хүртэл харамс өөрийгөө буруутгаж явдаг. Сайн эр, сайн аав, сайн хань байж чадаагүйг минь охидууд минь хэзээ ч уучлахгүй байх гэж боддог. Гэхдээ бүхнийг хүүхдийг төлөө зориулахыг хичээн амьдралаа зориулж явна... Энэ нь аав хүний үүрэг байх аа...

MRowan said...

Сая санамсаргүй орж ирээд уншлаа. Би өөрөө яг тийм амьдралд хутгалдаж байсан болохоор тэр эмэгтэйн сэтгэлийг сайн ойлгож байнаа. Эрх чөлөөтэй дураараа амьдарч байгаа эмэгтэй хүн яагаад өөр хэн нэг эмэгтэйгээс төрсөн өөрт нь ямар ч хамаагүй танихгүй хүүхдийг хүлээн зөвшөөрөх, хүчээр хайрлах, хүсээгүй зүйлээ хүчээр хийх ёстой гэж? Хатуу сонсогдож болох боловч хайр сэтгэлийнхээ төлөө гэсэн сайхан нэрэн дор эмэгтэй хүн зовох учиргүй.
Эмэгтэй хүн хайртай хүнийхээ үр хүүхдийг төрүүлж өө сэвгүй сайхан амьдарахыг маш их хүсдэг гэвч урд нь алдаа гаргаж байсан эр хүн хүүхддээ хамаг анхаарлаа хандуулаад мөн эмэгтэйгээсээ хүүхдийг нь хүлээн зөвшөөрөхийг шаарддаг. Энэ нь эмэгтэй хүнд өөрийг нь үгүйсгэж буй гэсэн мэдрэмж төрүүлдэг. Мэдээж бүсгүй хүн болгон хайртай хүнийхээ хүүхдийг төрүүлэхийг хүсдэг гэвч урд нь хүүхдээ өнчрүүлсэн эр хүн дахин хүүхэдтэй болох тал дээр болгоомжтой ханддаг нь эмэгтэйд сэтгэлийн хүнд дарамт болдог. Тийм үед эмэгтэй хүн би яахаараа бусдын алдааг өөр дээрээ хариуцах болдог билээ гэж боддог юм билээ. Хувиа хичээсэндээ биш зүгээр л тэр бүх хариуцлагыг үүрч явах гэдэг нь дэндүү хатуу ширүүн сорилт байдагтаа байгаа юм.

bluefire said...

uu sevgui amidral gej baidaggui ba iim amidraliig zohioj boloh sh ugui. Busad huuhnuudiin nudeer teneg met hargdah ch setgel gej aguu humuus baij l baidag.