2009-01-04

ЯАВАЛ ДЭЭР ВЭ?

"Өөрийнхөө чадахгүй гэж бодсоноо хийх л хэрэгтэй." - Элеонор Рузевелт

Харьцаагаа таслах нь хэзээд амар байдаггүй. ЯАХ ВЭ?

1.ТҮҮН РҮҮ Л БИТГИЙ УТАСД
Ихэнх хүмүүс энэхүү мөчлөгт автсан байдаг. Харьцаа төгссөний дараа, таны хайрлаж дурлаж байсан хүн утасдахгүй байгаа нь таныг "галзууруулж" ("дургүйг хүргэж"), улмаар та залгахгүй л бол болохгүй мэт (шар хөдөлгөх ч юм уу) байж болох юм. Энэ нь таны хүссэн зорилгод хүргэхгүй тул хэн нэгэн хүү залга, харин түүн рүү л БИТГИЙ ЗАЛГА.

2."ГАНЦХАН УДАА Ч БОЛОВ" БИТГИЙ УУЛЗ
Ганцхан удаа уулзсанаар Та өөрөө нөгөө л "тойрогтоо" эргэлдсээр л байх болно. Хэн ч зовохыг хүсдэггүй биздээ. Хайртай хүндээ баяртай гэж хэлэх нь хэцүү, тэр тусмаа давтан, давтан хэлэх нь бүр ч хэцүү. Нэгэнт л дуусахаас хойш хойшлуулаад яахав дээ.

3.ӨӨРТӨӨ БҮҮ ЭРГЭЛЗ
Нэг өглөө босонгуутаа л "Би жаргалтай байна. Үүнийг би төгсгөл болгоно." гэж хэлэхтэй адилхан биш. Шалтаг, шалтгаантай болоод л дууссан байгаа. Хэрвээ та дуусгавар болгосон бол шалтгаан байсан л байгаа. Хэн нэгнийг өөрчлөгдөнө аа гэсэн амлалтанд бүү хуурт, ер нь бол амлалтууд удаан тогтнодоггүй.

4.БИТГИЙ "ЗУУРАЛД"
Хэн нэгэн хайртай хүнээсээ салсандаа гунихад тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Энэ нь ч зайлшгүй үйл явц. Гэвч хэрээс хэтэрвэл Та өөрийгөө зовоохын нэмэр, таныг улам зовоож, гунигаасаа салахад бүр ч ядаргаа болно.

5.ТҮҮНИЙГ "ӨӨРЧЛӨГЛӨНӨ" ХЭМЭЭН БҮҮ БОД
Өмнө нь юу "хүртэж" байсан түүнийгээ л цаашид ч хүртэх болно гэдгээ ухаар. Ихэнх хүмүүс бусдыг өөрчилж болдог гэж итгэж алдаа хийдэг. Харин хүн зөвхөн өөрөө өөрийгөө л өөрчилж чадах билээ. Тиймээс бусдыг өөрчилөгдөнө хэмээн бодохдоо сайтар тунгаагаарай.

6."ГАРГААД-ГАРГААД ХАЯ"
Уйдаж гунина гэж сэтгэл санаагаар унасны хэрэггүй. Салсандаа гэмшиж харамсалгүй яахав. Тиймдээ ч, "гаргаад гаргаад зүгээр л явуулчих". "Гаргах" үедээ нулимсаа барвал ирээдүйн ханиа нулимсгүй угтана.

7. ЗАВГҮЙ БАЙ
Эхлээд мэдрэхгүй байж болох тальтай, гэвч эхний уйтгараа намжингуут нь өөр зүйлд анхаарлаа хандуулан өөрийгөө завгүй байлга. Магадгүй, аав ээж, найз нөхөд гээд өрөөл бусад руу залгаж харьц. Ямарваа нэгэн зүйлийг хий, оролд, тэгээд урагшаа.

8. ИРЭЭДҮЙГЭЭ ХАРЖ ӨНГӨРСНИЙГ АРДАА ҮЛДЭЭ
Харьцаа дууссан гээд амьдрал чинь төгсгөл болчихгүй. Өнгөрсөндөө биш, ирээдүйд чамайг юу хүсэн хүлээж байгаагаа харж түүндээ зүтгэ. Заримдаа зүйлс жамаараа явдаггүй тул өмнө болж өнгөрснийг ардаа үлдээн, цаашид урагш тэмүүл.

9. ӨӨРИЙГӨӨ АСАРЧ, ТЭТГЭ
Ингэсэн ч болоосой, тэгсэн ч болоосой гээд өөрийгөө нам цохичихмоор санагдах үе гарч магадгүй. Одоо өөрөө өөрийгөө зэмлэж байх цаг нь биш. Өөрийгөө асар, тэтгэ, жоохон ч болов өөртөө анхаарал хандуул. Тэгвэл өөрөө өөртөө баярлах болно шүү.

10. ӨӨРТӨӨ ИТГЭ. ЭНЭХҮҮ ЗОВЛОНГООСОО АНГИЖРАНА ХЭМЭЭН ӨӨРИЙНХӨӨ ИРЭЭДҮЙД ИТГЭ.

Өөрийгөө гонсруулах зүйлүүдийг битгий хийгээрэй, харин зовсон зүрхээ эмчлэх зүйлүүдийг хий. Зөвхөн Та л өөрчлөх болно. Өнгөрснийг ардаа үлдээн ирээдүй рүүгээ жирий. Бид хүссэн, хүлээснээ л олдог гэдгийг битгий март. Өнөөдрөөс эхэл, тэгээд сайн сайхан бүхнийг мэдэр. Бүх зүйл жигдэрнэ хэмээн амьдралдаа итгэ, тэгэх ч болно!!!


source: http://www.sappiens.net/english/articles.nsf/Self-help/

photo: http://www.cuhk.edu.hk/osa/scds/images/leaftlet/e/Breaking%20Up(English).jpg

10 comments:

Anonymous said...

Minii gargadag buh aldaag bichjee hehe,Bainga eniig chin unshaad baiy zasarj unii magad

Pearle Deppsu said...

би тэгээл дээрх бүхнийг хийгээд л...

ккк...

A.Амарсайхан said...

“Дүрэм зарчмыг зөрчиж үл болох цаг нэг байхад, түүнийг дагах нь аюултай байдаг өөр цаг бас ирдэг”
Ф.Д.Рузвельт

Anonymous said...

yag l odoo nadad heregtei zovolgoo bn daa, ingej hiih gej hicheej l yavna :P

Chandmani said...

Anonymous-д:
Сэтгэгдлээ бичсэнд баярлалаа. Харин дахин дахин уншсанаар биш, уншсанаа хэрхэн хэрэгжүүлж буйгаас үр дүн хамаарах болой.

Pearle Deppsu-дээ:
Тэгвэл нөгөөхтэйгээ хэвээрээ л байгаа юм байна даа :)

A.Амарсайхан-даа:
Дүрэм зарчмыг хүмүүн өөрсдөө өөрсдөдөө зориулж баталдаг. Тиймдээ ч 100 хувь "зөв" гэсэн баталгаа байхгүй.

Элеанор Рузевелт гэж бичсэнийг буруу гэж үзсэнээ нэг талаар шоглоод авсныг ойлгож байна аа :) Зориудаар тэгж бичсэн болно. Англиар бол "Anna Eleanor Roosevelt" гэж бичигдэж байгаа. Амраа андын бичсэнээр Рузвельт бид бичээд сурчихсан. Өөрөөр бичмээр санагдаад болдоггүй ээ. Тиймдээ ч тэссэнгүй биччихсэн...
Өөр нэгэн жишээ: бид Улаанбаатар буюу Ulaanbaatar гэж бичдэг. Гэтэл Уланбатор буюу Ulanbator (Ulaanbator) гэж олон улсад тархсан байх гэх мэт. Аль нь зөв бэ?

Khuselee-дээ:
хэхэ хийгээд тус болж байна уу үгүй юу гэдгээ бичээрэй. Ер нь бол эмэгтэй хүн гэлтгүй эрэгтэй хүнд ч хэрэгтэй эд байх. Би ч гэсэн амьдарч буй, салах нийлэхтэй учирч л явлаа. Амьдралаасаа үзэхэд дээрх алхмууд нь ямар ч байсан тус болно гэдгийг батлаад хэлнэ.

Jenni said...

hunees salna gedeg ikh hetsuu zuil shig sanagddag. edgeer zuvulguunuud tus boloh bhaa. gehde bi hairtaigaa uchirtsan bolhoor salah talaar unshaad ch yah bilee.,,kekek,,,

bluefire said...

Ene 10 iig bugdiig ni yag esergeer ni hiij uzsen yum bna. Minii huvid bol buh yum "azguigeer" tugssun bolovch nuguu hun 1 jiliin daraa ergeed irj bilee. Ter hund minii oilguulah geed baisan zuiliig oilgohod 1 jil heregtei baijee. Sonirholtoi ni buh zuil esergees ergej nuguu hun hayagdaj bilee.

Ene 10 iig dagah albagui gej bodoj baiina. Hun hussenee hiij, hiisniihee daraa neeg ih huuruud ch baihgui, haramsaad ch hereggui bolov daa. Za tegeed hun bur uur uur bizee.
Bas uuniig emegteichuud dagah heregtei ch baj magadgui. Harin erchuud yag esregeer ni uild :) Emegteichuudiig zarimdaa oilgohod hezuu shuu

Chandmani said...

Ug ni bol deerx 10-t xiij bolohgui 5-n zuil, hiih yostoi 5-n zuil bgaa um shuu dee.

xvv said...

Тэр надаар яг энэ бүхнийг хийлгэжээ... Тэгээд ч би өнөөдөр түүнийг сэтгэл зүрхэндээ зүгээр л хайртай хүрч болшгүй зүйл болгож үлдээгээд аль хэдийн холдон одсон байна...
Гэхдээ энэ бүхнийг би өөрөө яг тэр үед уншсан ч ингэж хийж чадахгүй л байсан байх.. сайн мэдэхгүй л байна. Ямартай ч яг үүнийг дагавал мартаж болдог гэдгийг л мэдэж байна ;)

Anonymous said...

hey, tus boljiinoo gejuu hehe:p. tsag hugatsaa l hamgiin sain emch gej unen shuu. hechneen ch hairtai bsan harahgui, sonsohgui, dursahgui geed hicheegeed bval dur ni setgeld ulam budgereed l...