2008-11-05

Түүхэн сонгуулийн дүн гарлаа

Америкт амьдарч, бас улс төр бяцхан сонирхдогийн хувьд энэ орны болон олон улсын улс төрийн амьдралын түүхэн үеийг блогтоо тусгахгүй унтаж чадмааргүй санагдаад яг шөнө дунд энэхүү бичлэгээ бичлээ.

Жилийн өмнө 2007 оны 1 сард тэр , бас тэр бичлэгийг бичиж байж.

Энэ хүний талаар хамгийн анх блогтоо бичсэн минь 2 жилийн өмнө буюу 2006 оны 10р сард юм байна: "Umyg yaj medexev ... Enexuu xar etseg, tsagaan eejtei zaluugyn ner xund Amerikchuudyn dund gaigui bolno" гэж дээ. Тэр үед блогоо нээгээд сар л болж байсан тул латин үсгээр хөтөлдөг байсан.

МӨн 2006 оны 12 сард энэ хүний талаар ингэж бичиж байсан байх юм. Тэгэхээр бас блогтоо бичээд байсан байгаа биз.

Ялалтын агшины үндэс суурь
Америкчууд түүхэндээ анх удаа хар царайтай ерөнхийлөгчтэй боллоо. Америкчуудын дунд 70-аад оны дунд үе хүртэл хүчтэй хүртэл оршиж байсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл 21-р зуунаар төгсгөл (зарим нэгэн тохиолдлыг эс тооцвол) болсныг энэхүү Америкийн түүхэн сонгууль харууллаа.
Ер нь 1948 онд НҮБ-аас Хүний эрхийн тухай Дэлхий нийтийн тунхаг бичгийг баталсан. 1960-аад оны үед хүртэл Америкт арьс өнгөөр ялгаварлах үзэл баттайгаар оршин сургууль, цэцэрлэг, олон нийтийн газруудад хар арьстан хүн цагаан арьстнаас "доор" үздэг байсан. Автобусанд цагаан арьстан хүн байвал сандал тавьж өгөх, зарим хоолны болон олон нийтийн газарт орохыг хориглож, эмэгтэй хүн сонгуульд санал өгөх эрхгүй байсан гээд боддоо. МӨн 1960-аад он хүртэл хар арьстнуудын санал өгөх эрх нь ямар нэгэн байдлаар албан болон албан бусаар "хаалттай" байсан. Тэр нь тэгээд одоогоос 50-иад жилийн өмнөх Америк оронд. 1950-иад оны сүүлээс эрхийн төлөөх хөдөлгөөн хүчтэй өрнөсөн бөгөөд Мартин Лутер Кинг гэж сонссон л биз дээ. 1963 оны 6-р сард Америкийн Ерөнхийлөгч Жон Кеннеди (John F. Kennedy) Иргэний эрхийн тунхаг бичиг (Civil Rights Act)-ийн суурийг тавьж анх удаа олон нийтэд арьс өнгөөр ялгаварлан гадуурхахгүй байхыг хандан уриалсан байна. Хууль болон батлагдахаас өмнө Кеннедигийн амийг хөнөөсөн хэрэг гарсан бөгөөд тухайн үед дэд ерөнхийлөгчийн алба хашиж байгаад түүний (Кеннедигийн) албыг хүлээн авч, дараа нь 1964 онд сонгуулиар Ерөнхийлөгчөөр сонгогдсон Линдон Жонсон нь тэрхүү Civil Rights Act-ыг батлагдахад гол үүрэг гүйцэтгэн Америкчуудын дунд "өөрчлөн шинэчлэгч" нэр зүүж бөйжээ. Гэвч Жонсон нь Вьетнамын дайнаас болоод хар нэр хүндтэйгээр Америкийн түүхэнд үлдсэн. Хоёулаа Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдож байж. Одоогийн АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон Барак Обама нь бас Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдлоо. Түүни сонгуулийн сурталчилгааны уриа нь Change буюу бас "өөрчлөн шинэчлэлт". Тэгэхээр түүхийн үеүд хоорондоо уялдаатай байгаа биз. Шинэээр сонгогдсон Ерөнхийлөгч 77 хоногийн дараа ажлаа хүлээн авч Цагаан ордонд морилно гэж мэдээнээс уншиж байсан юм байна.

Шинэ Ерөнхийлөгчийн тухай болон сонгуулийн тухай бичлэгийг дараа бичье дээ. Одоо унтлаа. Сониноос манай энэ хавиар хүмүүс паартидаад Обама гэж хашгиралдаад сүр болсон ү дээ.

photo: http://www.yahoo.com/

2 comments:

Pearle Deppsu said...

бүгд л Обама гарлаа гээд л баярлацгаагаад байх юм. би нарийн сайн учрыг нь ойлгохгүй л байна. яахав тэр эдийн засгаа аврах маврах гээд л ярьж л байна. түүнээс л болоод баярлаад байгаа юм болов уу даа. эсвэл тэр илтгэлээс болоод уу? эсвэл no war гэснээс болоод уу?

за мэдкү, бодвол бүгдээс нь л болсон байх.

Chandmani said...

ene talaar baga ch bolov sudalj bgaad daraa bichne ee...