Охиныхоо зургийг өөрт нь мэдэгдэлгүй оруулчихлаа. Гейшагийн хувцсыг худалдан аваад halloween-ы өдөрт оролцсон юмаа... Тэр үед нь зургийг нь дарсан юм. Зогсолт энээ тэрээ ванлий байгаа биз. Би ямар заах биш. Эмэгтэй юм болохоороо янзан бүрийн пооз аваал л .. хэхэ... Давгүй пооздоно лээ. Маяг гэж жигтэйхэн. Хэнээс сурсан юм бол мэдэх юм алга даа. Гэхдээ яахав зарим нэгэн поозыг мэддэг болсон байна лээ... Аягүй л бол "America's top model" теви шоунаас сурсан болов уу даа.... Энэ Tyra-гаас болж байгаа юм.... хэхэ...
Гейша
Би блогтоо оруулаагүй болохоос хэдхэн өдрийн өмнө төрсөн өдөр нь болоод "sweet-16"-ээ тэмдэглэсэн. 16н настай болсон. Монголд бол иргэний үнэмлэх авдаг байхаа.
Би охиндоо хайртай... Аавын алт боловч уур хүргээд байвал мөнгө, бүр их хүргээд байвал зэс болгодог юм. Бүр уур хүргэвэл төмөр ч болж мэднэ. хэхэ Гэхдээ миний охин аавдаа хэзээ ч алт...
Бас нэгэн алт байгаа. Даанч тэрхүү бяцхан алт минь надаас хол байна...Бяцхан алтыг санаж байна даа...
2 comments:
Манай авгай алттай болъё гээд байх болсон. Тэгтэл хүрэл гараад ирвэл яана аа.
Гурвын гурван хүнд зарагдаж байна гээд байдаг бол, дөрвөн хүнд зарагдах хэрэг гарах нь байна ш дээ.
Авгай алттай болно гэж байгаа бол Амраа хүүгийн ажил нь "ихсэх" нь дээ. Алттай болтлоо ажиллаад байж дээ. :) Алт уу, хүрэл үү, мөнгө үү гэдгийг тухайн үнэт металийг урлаж байгаа хүнээс их хамаарна гэж боддог. Алттай болох болтугай Амраа хүү... :)
Санал, сэтгэгдэлээ бичиж явдагт үнэхээр баярладаг шүү.
Post a Comment