2008-10-21

chemistry гэдэг нь хайрлах, дотносох, татагдах гэсэн утгатай ...1-н биетүүд...
(солиорол)

...170-аад өндөр, 80-аад жинтэй
2 бариул, 2 тулгууртай
Бодисын хольцоор дүүрэн
Бодит нэгэн биетүүд
37°C хэмд оршин
120/80-д тогтуун
64-100н жил тогтноно

...Орой дээр нь товойсон
Овор хэмжээтэй таг нь
1300-1400 гр жинтэй
85%-ийн усаар дүүрэн
Бичил таг боловч
Биетийн жингийн 2%-ийг эзлэнэ
Бүгд эргэх хольцийн 20%-ийг ашиглана

...Хольцыг хамж шимдэг
24/7-н ажиллагаатай
72-ын эрчтэй нэгэн гол цөмтэй...
Цөм сөнөвөл
Биет устана...
Харин хольц нь өөрөө
1-ээс 4 хүртэл зэрэгтэй...

...Өнөө нэгэн биетийг
Онцолж дахин тодотговол:
Бариул тулгуур тус бүр
Барьж тэмтрэх 5н тэмтрүүлгэтэй...
Тэтгэх, тэгшигтгэх зорилготой
Дээрээ 1, доороо 1 хоолойтой аж...

...Хорвоод мэндэлсэн биетүүд
Хими, физик, цөмийн урвалд
Гинжин, тасрах, гагнах, исэлдэх,энерги солилцох байдлаар оролцоно
Урвалд оролцох чанарын үзүүлэлт 18д тодорч
Удах тусмаа аажмаар буурна..

...Өнөөх нэгэн биетүүд
Өрөөл нэгэн биетийн
Өөрт таарах эсэхийг
Өөгүй 60-90-60-ийг
20/20-иор шинжинэ...

...Өдөр болгон шахам
Бариул болгоны 5н тэмтрүүлгээрээ
34С-г дүүргэхийг...
Жаргал цэнгэлийг эдлэн
69-ийг жолоодон зүүдлэнэ...

photo: http://www.fairlawn.k12.oh.us/~sailor/S0018AB73.2/chemistry.gif

Та инээмсэглэж байна уу?

4 comments:

Anonymous said...

Sain setgejee.Good :D

Anonymous said...

Zerleg goyo boljee. Ha ha....
Commnet-oo ajiluulsand bayarlalaa

Anonymous said...

;)

Anonymous said...

Үзүүлэлтүүдийг тодруулвал:
Хүн 2 гар, 2 хөлтэй, биеийн дундаж температур 37 градус, даралт 120/80, Монгол хүний дундаж наслалт 64 байх. 2-р хэсэг тархи толгойны тухай бөгөөд 1300-1400 гр жинтэй
85%-ийн усаар дүүрэн, биеийн жингийн 2%-ийг, цусны эргэлтийн 20%-ийг ашиглана. Хүний зүрх тасралтгүй 24/7-н ажиллагаатай, минутад дунджаар 72 цохилно.. Хүний цус нь 1-ээс 4 хүртэл зэрэгтэй...

...Хүн нь гартаа, хөлөндөө 5н хуруутай.
Хүний ид нас нь 18 бөгөөд наслах тусам чадавх буурна...

...Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн биений харьцааг 60-90-60 гэдэг бөгөөд хүний хамгийн сайн харах чадвар нь 20/20...

...Эмэгтэй хүний хөхний дундаж хэмжээ нь 34С...
69 гэдэг нь сексийн байрлалыг тодорхойлно....

:)