2008-06-24

Амласан ч зоригтой, гол нь чанартай БОДИТ амлалт....

Сонгууль гэхээр нэр дэвшигч болгон амладаг гэдгийг хүн бүр тэр тусмаа монголчууд бид сайн уландаа хүртэл мэднэ, мэдэрсэн. Бүр болохоосоо болохгүй, өнөөдрөөс ирээдүйг хүртэл амалдаг. Гэхдээ хэзээ юуг амлаж байгаагаас их зүйл хамаарна. Нөгөө талаас ХЭР БОДИТОЙ амлалт гэдгээс... Яахав, мэдээж түц барих, зам засах, худаг ухах, түүнчлэн хүүхдийн мөнгө гээд амлаад хэрэгжүүлж байвал болж л байна. Харин хэн нэгэн нь "ард түмний мөнгийг хэмнэнэ" гэж амлаад хэзээ ч амалсандаа хүрэхгүй шүү дээ. Ядаж байхад "ард түмний мөнгөөр уухгүйг зогсоов" ч гэх шиг. Юу вэ% Ард түмний мөнгийг хэн тоолоод хэн ууж байгааг хэн тогтоох юм бэ? Бодитой байж бур л даа. Нэг сайхан костюм өмсөөд, гараа зангидаж зураг авахуулаад хүрнэ гэж үү. Нэгэн сайхан залуу ингэж улс төр хийгээд байхаар юу болох вэ билээ.

Бензин шатахууны үнэ талийж байгаа өнөө үеийн сонгуульд америкт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нэгэн нөхөр хэрвээ "цахилгаан үүсгүүрээр"-ээр ажилладаг машин үйлдвэрлэх санааг "дэвшүүлсэн" нөхөрт (компанид) 300 сая доллар өгнө гэж амлав. Мань хүн сонгогдсон, сонгогдоогүй амлалтандаа хүрэх бололцоотой. Яагаад гэвэл маш баян авгайтай юм шүү дээ. Ерөнхийлөгч болдог юмаа гэхэд гарын үсэг зураад шийдэх асуудал. Тэгэхээр бодит, бас ажил хэрэгч байгаа биздээ.

Гэтэл манайд мөнгө өгөх асуудал бол зөвхөн санал "худалдан авахад" зориулагдсан. Улсаасаа авахаар тооцоолж мөнгөө амалдаг. Амалсан мөнгө бас өгч чадахгүй зовооно гээч.

Ер нь амлалт бол амлалт шүү дээ. Амалсан бол биелүүл. Биелүүлж чадахгүй бол бүү амла, ард түмнээ хуурсан бол шууд огцор...

No comments: